Кино дэлгэцийн одууд хамгийн анхны шагналаа гардаж авахдаа ямар байсан, харин одоо ямар болсныг сонирхоцгооё

3

Өнөөдрийн манай нийтлэлийн баатрууд – дэлхийн кино урлагийн жинхэнэ одууд юм. Тэд хэвлэл мэдээлэл, кино шүүмжлэгчдийн хараа хяналтаас салахгүй, хэдэн мянган үзэгчдийн хайрыг татаж чадсан, тэдний оролцоотой кино орлогоороо байнга тэргүүлнэ. Тэд амьдралдаа анхныхаа кино шагналыг хэзээ авч байсан юм бол? Зарим нэгнийх нь хувьд дөнгөж жүжигчний гараагаа эхлүүлээд л авсан бол зарим нэг нь олон шагналд нэр дэвшиж үзсэний дараа л хүсэмжит баримлаа гардан авч байжээ.

Дөнгөж саяхан болж өнгөрсөн  Оскарын шагнал гардуулах ёслолыг үзэж суухдаа алдартай жүжигчид ер нь хэзээ анхныхаа кино шагналыг авч байсан юм бол гэсэн бодол төрсөн юм.

Скарлетт Йоханссон

© Mike Marsland / Contributor / Getty Images © Invision / Invision / East News

2004 онд Скарлетт Йоханссан “Lost in Translation” киноны дүрээрээ Британийн кино болон телевизийн урлагийн академийн (BAFTA) шагнал хүртсэн. 2020 онд хоёр ч төрөлд Оскарын шагналд нэр дэвшсэн: “Marriage Story” киногоор шилдэг эмэгтэй дүр, мөн “Jojo Rabbit” киногоор туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин. Гэвч энэ удаад эдгээр төрлийн шагналууд түүнээс холуур өнгөрчээ.

 

Жулия Робертс

© Ron Galella, Ltd. / Contributor / Getty Images © JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News

Жүжигчин бүсгүйн анхны кино шагнал нь “Алтан бөмбөрцөг” юм. “Steel Magnolias” киногоор туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч 1990 онд энэхүү шагналыг авсан түүхтэй. Тэр үед жүжигчин 22 настай залуухан бүсгүй байв. Мөн Робертс “Erin Brockovich” киноны дүрээрээ 2000 онд Оскар авч байсан удаатай.

 

Мерил Стрип

© imago stock&people / East News © Eric Catarina / Starface / STARFACE PHOTO / East News

Энэ жүжигчин эмэгтэй Оскарын шагналын аварга хэмээгдэх бүрэн эрхтэй хүн: тэрээр нийт 21 удаа нэр дэвшиж 3 удаагийн шагналын эзэн болж байжээ. Зүүн гар талын зураг дээр байгаа Мерил гартаа анхныхаа Оскарыг барин зогсож байна – “Kramer vs. Kramer” киногоор туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчнээр авсан. Энэ нь 1980 онд болсон үйл явдал юм.

2020 онд Стрип “Big Little Lies” теле цуврал киноны туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд “Алтан бөмбөмөрцөг”-т нэр дэвшиж байжээ.

 

Хоакин Феникс

© ASSOCIATED PRESS / East News © FREDERIC J. BROWN / AFP / East News

Жүжигчин 2006 онд “Walk the Line” киногоороо “Алтан бөмбөрцөг”-ийн шагналын эзэн болж байсан юм. Харин 2020 онд Хоакин Феникс “Joker” киноныхоо дүрээр авч болох бараг бүх л шагналыг авсан гэхэд буруудахгүй: Британийн кино болон телевизийн урлагийн академийн (BAFTA), “Алтан бөмбөрцөг” тэгээд “Оскар”. “Оскар”-ын баримал – түүний хувьд анхных нь. Үүнээс өмнө уг шагналд гурван ч удаа нэр дэвшиж байсан удаатай, гэхдээ сая л энэ хүндэт шагналыг гартаа атгаж чаджээ.

 

Шэрон Стоун

© Ron Galella, Ltd. / Contributor / Getty Images © Fernando Allende / Broadimage / Broad Image / East News

Кино урлагийн чиглэлээр анхны бөгөөд цорын ганц шагналыг 1996 онд “Casino” киноны дүрээр авч байсан юм – “Алтан бөмбөрцөг”. Мөн энэ л бүтээлээрээ “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байжээ. Гэхдээ түүний анхны шагнал үнэндээ MTV сувгийн шагнал – “Basic Instinct” киноны дүрээр 1993 онд хүртжээ.

 

Шарлиз Терон


© ASSOCIATED PRESS / East News © MEGA / Mega Agency / East News

2004 он түүний хувьд жинхэнэ шагналын хур буусан жил гэж хэлж болохоор: “Monster” киногоор шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг “Оскар” болон “Алтан бөмбөрцөг”-с авлаа. 2020 онд Шарлиз Терон “Bombshell” киногоор “Оскар”-т нэр дэвшсэн боловч шагнал өөр жүжигчинд очсон байна.

 

Рене Зеллвегер

© LUCY NICHOLSON / AFP / East News © FREDERIC J. BROWN / AFP / East News

2000-аад оны эхэн үед жүжигчин бүсгүйн хувьд ёстой од нь гийж байсан. Шагнал авах, нэр дэвших зэрэг ар араасаа цуварна: “Nurse Betty”, “Bridget Jones’s Diary”, “Chicago” болон “Cold Mountain” киноны дүрүүдээр. Зүүн гар талын зураг дээр байгаа Рене “Алтан бөмбөрцөг” шагнал гартаа барьжээ, 2001 онд: “Nurse Betty” киноныхоо дүрээр уг шагналын эзэн болсон юм.

2010–аад оны үед намжмал байдалтай явж байгаад 2020 онд Зеллвегер “Judy” киногоор Британийн кино болон телевизийн урлагийн академийн (BAFTA), “Алтан бөмбөрцөг”, тэгээд “Оскар” авчээ. Тэрээр уг кинонд америкийн дуучин болон жүжигчин Жуди Гарленийн дүрийг бүтээсэн юм.

 

Энтони Хопкинс

© ASSOCIATED PRESS / East News © Shooting Star / Sipa USA / East News

Сэр Энтони Хопкинс – “The Silence of the Lambs” киногоороо 1992 онд “Оскар”-ын шагнал хүртэж байсан. Зүүн гар талын гэрэл зураг дээр уг кинонд цуг тоглосон жүжигчин Жоди Фостертэй харагдана, мөн л тэр үед уг шагналыг цугтаа хүртэж байсан түүхтэй. 2020 онд 82 настай Хопкинс “The Two Popes” киноны туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчнээр “Оскар”-т нэр дэвшжээ.

 

Том Хэнкс

© Jim Smeal / Contributor / Getty Images © Invision / Invision / East News

1989 онд “Big” инээдмийн киноны дүрээр Том Хэнкс “Алтан бөмбөрцөг” авч байсан нь түүний анхны шагнал байлаа. 2020 онд кино урлагт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж “Алтан бөмбөрцөг” гардуулжээ (Сесиля Б. Де Милля шагнал). Мөн “A Beautiful Day in the Neighborhood” киноны туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчнээр энэ жил “Оскар”-т нэр дэвшсэн болно.

 

Николь Кидман

© Steve Granitz / Contributor / Getty Images © Carlos Piaggio / The Grosby Group / Grosby Group / East News

Кидман анхныхаа “Алтан бөмбөрцөг”-ийг 1996 онд “To Die for” киноны дүрээр авч байсан түүхтэй. 2020 онд “Big Little Lies” телевизийн цуврал киноны дүрээрээ шилдэг эмэгтэй дүр төрлөөр “Оскар”-т нэр дэвшсэн боловч уг шагналыг “The Crown” киноны Элизабет II-ын дүрийг бүтээсэн Оливия Колман хүртжээ.

 

Анжелина Жоли

© Jim Smeal / Contributor / Getty Images © Invision / Invision / East News

Анжелина Жоли 1998 онд анхныхаа шагналыг авч байжээ – “Алтан бөмбөрцөг”. “George Wallace” кинонд бүтээсэн дүрээрээ “телевиз болон уран сайхны киноны мини-сериалд бүтээсэн туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” төрлөөр уг шагналын эзэн болсон. Өнөөдрийн байдлаар Жоли гурван “Алтан бөмбөрцөг”, хоёр “Оскар”-ын шагналын эзэн болоод байна. “Оскар”-ын шагналын хувьд нэг нь “Girl, Interrupted” киноны дүрээр, нөгөө нь – хүн төрөлхтний хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн олгожээ.

 

Кэти Бэйтс

© ASSOCIATED PRESS / East News © Anthony Behar / Sipa USA / East News

1991 Бэйтс “Misery” киноны гол дүрээр “Оскар”-ын шагнал хүртжээ. 2020 онд “Richard Jewell” киногоор туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд “Оскар”-т нэр дэвшсэн байв.

 

Аль Пачино

© LFI / Photoshot / East News © ROBYN BECK / AFP / East News

1993 онд Аль Пачино “Scent of a Woman” киноны дүрээр “Оскар” хүртсэн. Үүнээс өмнө Америкийн кино академийн шагналд 7 удаа нэр дэвшиж байсан ч алдарт баримлыг атгах хувь заяа олдохгүй л байв. Мөн 2020 онд ч мөн адил түүнд аз гийсэнгүй: “The Irishman” киногоор туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшсэн боловч тэрээр шалгарсангүй.

 

Жейми Ли Кёртис

© Jim Smeal / Contributor / East News © Sipa USA / East News

1990 онд жүжигчин “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон – “Only Love” телевизийн инээдмийн киноны шилдэг эмэгтэй дүр төрөлд шалгарчээ. Кёртис хоёр ч удаа уг шагналыг гартаа атгаж үзсэн хүн. Хоёр дахь “Алтан бөмбөрцөг” нь “True Lies” киногоор түүнийх болсон юм.

 

Брэд Питт

© ASSOCIATED PRESS / East News © Everett Collection / East News

Брэд Питт 1996 онд “12 Monkeys” киноны дүрээр туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд “Алтан бөмбөрцөг” шагнал хүртсэн. Харин “Оскар”-ын хувьд тойрсоор л байв. Энэ жил тэрээр BAFTA, “Алтан бөмбөрцөг”, тэгээд “Оскар” авч чаджээ – “Once Upon a Time in Hollywood” киногоор туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин.

Энэ бол Питтийн хувьд жүжигчин гэдэг утгаар авсан анхны “Оскар”: 2014 онд “12 Years a Slave” кино нь “Шилдэг кино”–гоор шалгарсан юм, Питт уг киноны продюссерээр ажиллажээ.

© FREDERIC J. BROWN / AFP / East News

Таны хувьд энэ жилийн шагналыг хэн авах байсан бэ? Таны таамаг аль хэр тохирсон бэ?

20
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Nyamdawaa Amarjargal

    Nyamdawaa Amarjargal

    2020/02/13 at 22:15

    Мерил Стрип жүжигчин жинхэнэ супер

  2. Altantsetseg Altai

    Altantsetseg Altai

    2020/02/13 at 22:51

    Hoakin feniks l zurgan deer hogshirson um shig garch.manai Gursed kino delgezeer garahgui udaj udaj garaad irehdee ih ovgorson baisan shuu. Gerelj amjaagui yvna.televizin edleh erhgui es bas ih zohiolchin durd togloj baihdaa ymar zaluu bailaa……zag hugazaa ……gej….😊😊👍👍

  3. Dembo Naraa

    Dembo Naraa

    2020/02/14 at 00:59

    2r zergiin dvr ch gh shig. Goy orchuulah yumaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *