Дэлхийн хамгийн ер бусын арван гүүр

0

Дэлхийн хамгийн ер бусын арван гүүр


Оюун ухаант хүн төрөлхтөн эгц хадан хавцал, догшрон урсах гол мөрний урсгал гэх мэт байгалийн агуу сүрдэм тогтоц, байдлыг даван туулах, гатлан гархын тулд зохион бүтээсэн нэг зүйл нь гүүр хэмээгч зүйл. Гайхалтай урт, өндөр, ер бусын загвар бүхий олон гүүрнүүд дэлхийн өнцөг булан бүрд байгаагаас хамгийн ер бусын гэж нэрлэгдэж байгаа арван гүүрийг та бүхэнд танилцуулж байна. Таны хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигт бүтээлүүдийн талаарх мэдлэгт нэмж буй нэгэн дусал болог.10. Henderson Waves

[ XopoM.com ] фото

Сингапурын Henderson Waves гүүр нь 274 метрийн урттай явган хүний гүүр юм. Энэхүү гүүрний долгиотсон хажуу ирмэг нь гүүрэн дээр байрлах сандалнуудад сүүдрэвч болдог байна.

9. Sheikh Rashid bin Saeed Crossing

[ XopoM.com ] фото

АНЭУ-ын Дубай хотноо баригдаж буй энэ гүүрний барилгын ажил 2012 онд дуусгавар болох бөгөөд 1.6 км-ийн уртаараа дэлхийн хамгийн урт нуман гүүр гэгдэх ажээ. Al Jaddaf болон Bur Dubai хэмээх хоёр газрыг холбох Sheikh Rashid bin Saeed Crossing нь хоёр чиглэлдээ тус бүр зургаан эгнээ бүхий нийт 12 эгнээ авто замтай байх ба цагт 20,000 тээврийн хэрэгслийг дамжуулан өнгөрүүлэх хүчин чадалтай байх юм байна.

8. The Helix Bridge

[ XopoM.com ] фото

Сингапурын Marina Bay хэмээх газарт орших The Helix Bridge хэмээх энэ гайхамшигтай мушгирсан байгууламж нь ДНК-ын зураглалыг санагдуулам загвартай юм.

7. Copenhagen Harbor Concept Bridge

[ XopoM.com ] фото

Данийн 3XN хэмээх уран барилгын компаний зүгээс санал болгож буй энэ концепци гүүр нь Copenhagen Harbor болон хотын төвийг холбосон гүүр байх ажээ.

6. Octavio Frias de Oliveira Bridge

[ XopoM.com ] фото

Бразилын Oliveira Bridge нь дэлхийн анхны хоёр тахир замыг холбосон X хэлбэрийн шон бүхий төмөр утсан татлагатай гүүр юм.

5. Hoover Dam Bypass

[ XopoM.com ] фото

2010 оны сүүлээр барилгын ажил нь дуусгавар болсон энэхүү 379 метрийн урттай гүүр нь Black Canyon болон Аризона, Невадагийн хурдны замуудыг холбодог бөгөөд Колорадо голын дээр оршдог байна.

4. Trogbruecke

[ XopoM.com ] фото

Аварга том завинууд болон ус түүнтэй зэрэгцэн явган хүний зам бүхий энэ аварга том сувган гүүр Төв Европын томоохон голуудын нэг болох Elbe голын дээгүүр сунан байрладаг байна.

3. Rolling Bridge

[ XopoM.com ] фото

Лондонгийн Rolling Bridge гүүрний загварыг Heatherwick Studio-гийн уран бүтээлчид гаргажээ. Доогуур нь урсах усан дээгүүр завь явж өнгөрөх тохиолдолд эвхэгдэж хураагдан хуйлмал биет мэт хэлбэртэй болдог энэ гүүр 2005 онд British Structural Steel Design Award гэсэн шагналыг хүртжээ.

2. Millau Viaduct

[ XopoM.com ] фото

Франц болон Британий уран барилгачин, инженерүүдийн зохион бүтээсэн Millau Viaduct хэмээх энэ гүүр нь Францын өмнөд хэсэгт байрладаг. 343 метрийн өндрөөрөө дэлхийд хамгийн өндөр гүүрэнд тооцогддог энэ гүүр Эйфелийн цамхгаас арай өндөр, Empire State Building барилгаас үл ялиг намхан ажээ. Парис болон Барселоныг холбосон хурдны замтай холбогддог юм байна.

1. Sheikh Zayed Bridge

[ XopoM.com ] фото

АНЭУдын Абу Даби хотноо орших энэ нуман гүүр Sheikh Zayed Bridge гэдгээсээ гадна Abu Dhabi Bridge ч гэж нэрлэгддэг. Уран барилгачин Zaha Hadid-ын бүтээсэн загвар болох энэ гүүрний долгиотсон мэт загвар нь суваг тэр чигтээ долгиолон байгаа мэт харагддаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. Donjman

    2011/05/24 at 11:12

    zarim ni goy l yn

  2. Sfile

    2011/05/24 at 11:14

    Saihan medeelel bna tnx manai mongold yadaj gants ch boltugai iim guur barigdaasai ee huurhiis

  3. Celldweller

    2011/05/24 at 11:49

    өө аймар2

  4. Hounthen

    2011/05/24 at 12:02

    Yaayaa gaihaltai amid bgaagiih ochij vzeh blgvidee hu

  5. chechnya

    2011/05/24 at 13:02

    munag tom guurnuud bn daa

  6. tmra

    2011/05/24 at 14:51

    usna zavitai guur ni sonin yumaa

  7. Bayaraa_9884

    2011/05/24 at 16:05

    goy l yum bn

  8. NonE_mN

    2011/05/24 at 18:42

    goy yum

  9. tuulaixan

    2011/05/24 at 22:20

    Зарим нь ч үнэхээр байдаг. Зарим нь зурган дээр л байдын бишүү

  10. ben_jr

    2011/05/25 at 10:51

    Tnx go medee bna. Manai enhtaivnii guur haana bnaa xaxaxa

  11. ___8888

    2011/05/25 at 11:24

    goe guurnuud bna

  12. exo

    2011/05/25 at 14:32

    1,2 ni unen tas yum bna :)

  13. luulii

    2011/05/26 at 12:37

    nice yum bn

  14. shiji_batuka

    2011/05/27 at 20:58

    gaihaltai

  15. Зочин

    2011/05/28 at 21:51

    ter booronhii iisan hoorhon iin hehe

  16. baddoy

    2011/05/29 at 21:59

    goy maaa
    hehe

  17. Зочин

    2011/05/30 at 13:03

    kkkk goy zurag bn shүү

  18. Зочин

    2012/07/17 at 18:10

    yaj ingej hiideg bn aa aguu yumaa
    8-)

  19. Зочин

    2013/11/30 at 00:58

    I delight in the data on your web sites. Many thanks.|
    サマンサタバサ バッグ 新作 http://www.quizverse.com/サマンサタバサ-財布-c-11_12.html

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *