Хүний папиллома вирус (ХПВ) нь нилээд түгээмэл өвчин юм. Бараг хүн бүрийн арьсан дээр дор хаяж нэг удаа махан ургацаг ургадаг. Ийм ургацгийн маш олон төрөл байдаг бөгөөд ямар ч тохиолдолд тэдэнтэй тэмцэх хэрэгтэй. Эцсийн эцэст тэд хоорондоо нийлж урган таны гадаад төрхөнд нөлөөлөх болно.
Мэргэжилтнүүд ХПВ-г 3-5 настайд халдварлагддаг гэж тодорхойлсон. Гэхдээ энэ хугацаанд өвчин илрэхгүй. Харин 10 жилийн дараа гар, хөл, нүүр болон биеийн бусад хэсгүүдээр гарч эхэлдэг. Өсвөр насанд дааврын өөрчлөлт явагдаж дархлаа сулардаг учир бие организм папиллома вирусыг эсэргүүцэж чаддаггүй, ингээд ургацаг ургаж эхэлдэг аж.
Арьсан дээрх ургацгийн эсрэг ардын эмчилгээний аргууд
Ихэнх тохиолдолд ардын уламжлалт аргаар ургацгийг эмчлэх нь эмийн эмчилгээнээс хэд дахин үр дүнтэй байдаг. Энгийн тахианы өндөг нь олон төрлийн ургацгаас үүрд салахад тусална. Дараах аргыг өндөгний харшилгүй хүмүүс л хэрэглэх боломжтойг анхаарна уу. Учир нь гадуур (арьсан дээр) хэрэглэх нь харшлын урвал өгч болзошгүй.
Тахианы өндөг ашиглан махан ургацгаас салах жорууд
- Гэрийн нөхцөлд эмчлэхэд танд хөвөн, лент, хэдэн ширхэн өндөг хэрэг болно. Шарах шүүгээгээ 250 градус хүртэл халаагаарай. Өндөгний хальсыг шарах шүүгээний листэн дээр тавьж шарах шүүгээнд 30 минут байлгаарай. Дараа нь хальсыг шарах шүүгээнээсээ гаргаад хөргөнө.
Ясаа нунтаг болтол нухаж жижиглээд саванд хийгээрэй. Хөвөнгөө жижиг жижиг хуваана. Ургацаг бүр дээрээ өндөгний хальсны нунтгаа тавьж хөвөнгөөр дараад лентээр наагаарай. Энэ аргыг 3 хоног тутамд 1 удаа хийнэ. Курс эмчилгээ – 1-2 долоо хоног. Энгийн махан ургацаг нь нэг бүтэн курсын дараа л арилдаг.
- Жижиг ургацгаас салахад танд тахианы өндөгний цагаан тусална. Ганц өндөг авч хагалаад аяганд өндөгний цагааныг ялгаж хийнэ.
Модтой хөвөнгийн тусламжтай бүх ургацаг дээрээ түрхээрэй. Өдөрт 3 удаа давтан хийгээрэй.
Долоо хоногийн дараа арьсны ургацгууд мэдэгдэхүйц хэмжээгээр багасах болно. Энэ эмчилгээг ургацгийг бүрэн арилтал хийх ёстой.
Мэргэжилтний дүгнэлт
Хүний бие дээр ургацаг ургах нь ХПВ-ын халдвар авсантай холбоотой. Энэхүү өдөөгч нь арьс болон салст дээр гарахаас гадна умайн хорт хавдар үүсэх шалтгаан болдог юм. Энэ эмгэгийн эмчилгээг зөвхөн эмч эмчлэх ёстой бөгөөд эмч зөвхөн танд тохирсон эмчилгээний төлөвлөгөөг гаргаж дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөх болно.
Өвчинтэй тэмцэх маш олон уламжлалт аргууд байдаг – шүүдэргэний шүүс, жимсний эсвэл уксусны сул уусмалууд гэх мэт. Гэвч эдгээр аргуудыг хэрэглэснээр харшлын урвал болон түлэгдэлт зэрэг гаж нөлөө үүсэх боломжтойг санаарай.
Шүүдэргэний жор
Махан ургацаг нь шүүдэргэний нөлөөг тэсвэрлэх чадваргүй байдаг. Энэ ургамлын тусламжтай арьсан дээрх ургацгийг эмчлэх маш олон аргууд байдаг. Шүүдэргэнийг зэрлэг ургамал гэж үздэг учир шүүдэргэний шүүс зөөлөн арьсыг гэмтээж болзошгүйг анхаарна уу.
- Шүүдэргэний шүүс – махан ургацгаас салах хамгийн найдвартай, батлагдсан арга юм. Энэ ургамлыг олох маш хялбар байдаг. Энэхүү ургамлыг түүгээд шүүсээр нь ургацгаа арчина. Шүүдэргэний иш, үндэс хоёрын хоорондох хэсэгт шүүс хамгийн ихээр агуулагддаг. Эхний долоо хоногт шүүдэргэний шүүсээр 3 цаг тутамд арчаарай. Дараагийн долоо хоногуудад өдөрт нэг удаа арчина. Сарын дараа ургацгууд арилах болно.
- Шүүдэргэний шүүс урагцагт нөлөөлөхгүй байх тохиолдлууд байдаг. Энэ тохиолдолд шүүдэргэний спиртэн хандмалыг хэрэглэх хэрэгтэй. Шүүдэргэний шинэхэн өвсийг жижиглээд шилэн саванд хийнэ. Дээр нь спирттэй ус нэмнэ. Саваа сайтар таглаад хүйтэн газар 5 хоног хонуулна. Бэлэн болсон хандмалаар жин тавиарай.
Хандмалдаа хөвөн эсвэл маарал дүрж норгоод ургацгууд дээрээ 15 минут тавина. Дараа нь арьсаа заавал энгийн усаар угааж хүүхдийн тос түрхээрэй. Курс эмчилгээ – 3 долоо хоног. Ургацагтай тэмцэх энэхүү арга нь хэт мэдрэг арьстай хүмүүст тохирохгүй.
- Илүү хэмнэлттэй арга бол шүүдэргэний ханд юм. Үүнийг бэлтгэхийн тулд 150 грамм шүүдэргэнэ өвсийг аваад жижиглэнэ. Жижиглэсэн ургамлаа саванд хийгээд дээр нь халуун ус нэмээрэй. Ханд хөрсний дараа дунд зэргийн гал дээр тавиад буцалгаарай.
Үүний дараа галаа багасгаад шингэний хэмжээ хэд дахин багастал ууршуулна. Дараа нь гал дээрээс аваад халуун алчууранд бооно. Саваа 10 цаг дулаан нөхцөлд байлгаарай. Бэлэн болсон бэлдмэлээ шүүнэ. Уусмалаараа жин тавина. Курс эмчилгээ нь ургацгийг бүрэн арилтал үргэлжилнэ.
Зарим тохиолдолд өөрөө дур мэдэн ургацгийг эмчлэх нь нөхцөл байдлыг улам дордуулж таагүй үр дагаварт хүргэж болзошгүй. Эмч зөв, үр дүнтэй эмчилгээг төлөвлөж чадах учир эмчид хандахыг зөвлөж байна.
Jamsran Bayanamgalan
2017/10/14 at 19:58
Yaaj saldgiin
Bujlee Munkhuu
2017/10/14 at 20:30
Sodnom Ariunzul
Anna Pandora
2017/10/14 at 20:53
Бат Цогт
Г. Уянга
2017/10/14 at 21:26
Есүй Г.
Tuul
2017/10/14 at 21:32
urgatsag ni dotogshoogoo garsan dotroo vstei bas ter ni nuruundaa baival zvgeer bolwuu. ymarwaa negen zowiur bhgvi bga. odoo 3 nastai osoh tusam yah bol
Baaya Naaya
2017/10/14 at 22:24
Garah shaltgaan ni yu we
Bolormaa Chinguun
2017/10/14 at 22:33
Bataa Batchuluun
Amarzaya Ayush
2017/10/14 at 23:05
Yaj salahiin yagaad gardagiin unshih geheer bolohgui ym
Дөлгөөн Заяа
2017/10/14 at 23:52
Баяржаргал Гончигзэвгэ
Erdene Uurtsaih
2017/10/15 at 00:52
Ss
?????
2017/10/15 at 01:14
a an za za
Jerry Cole
2017/10/15 at 07:42
Aahhhhhh Yikes
Харагчууд Булгадар
2017/10/15 at 09:22
Вирусын эсрэг хүнс түлхүү хэрэглэж эхлэх хэрэгтэй болсон хүний зураг бна
Б. Бтжргл
2017/10/15 at 09:25
Э. Энхүүш
Saraana Nandinbaatar
2017/10/15 at 10:08
Ooyo Battsetseg
Отгон Д.
2017/10/15 at 12:11
М. Мөнхзул
Ц. Болортунгалаг
2017/10/15 at 12:25
Envvnii orond emneleg yumu goo saihnii gazar ochood awhuulsan dr ym bn
Ш. Ариунаа
2017/10/15 at 12:31
Salah arga bn a
Эрдэнэсүх Очирдорж
2017/10/15 at 18:41
.
Luvsan Otgoo
2017/10/15 at 18:47
.
Odgerel Odko
2017/10/15 at 19:23
Oyunaa Oyuka
Tsedendamba Byambakhishig
2017/10/15 at 21:12
yaz we helech
Hama Lugi
2017/10/15 at 22:33
Anu Ganbold
Olz Norovrentsen
2017/10/15 at 23:01
Ургацагийн угаар нь утсаар уяад л болоошдэ.аяндаа тэжээлгүйдэхээрээ тасраад л унана.үлдсэн тавыг нь иодоор түлээд..дахиж ургахгүй
Mgl Esu
2017/10/16 at 22:33
Hudlaaa birmiliin shavar unen gej batlahuuu
Achmaa Achmaa
2017/10/17 at 09:03
sanal niilej bna yaj salah yum be hariu
Esu Boldbaatar
2017/10/17 at 12:07
Hudlaaaa barmiliiiiiiin shavar
Esu Boldbaatar
2017/10/17 at 12:07
Unen gedeg n batlahuuuu
Ууганбаатар Хашэрдэнэ
2017/10/17 at 17:04
Goo sxnii gazar awaxuulsan deer