Коронавирусийн тархалтаас сэргийлж Японд галзуу хулгана дээр суухдаа хашхирахыг хоригложээ. Камераар зургийг нь дарж царайных нь хувирлыг шалгаж байгаа гэнэ

0

Паркын зүгээс хүмүүст “зүрхэн дотроо хашхир” хэмээн уриалаад байна.

  • Паркын зүгээс галзуу хулгана дээр тоглож буй хүмүүсийг хашхирахыг хориглосон бөгөөд энэ нь агаар дуслаар вирус тархах эрсдэлийг бууруулна гэж үзэж байна.
  • Мөн тэд галзуу хулгана дээр суусан хүмүүсийн тоглож байх үеийн зургийг дарж царайны хувирал гаргасан эсэхийг нь шалгаж байгаа юм.
  • Мөн паркын зүгээс галзуу хулгана дээр сууж байх үедээ хэрхэн тайван байх талаар зөвлөмж видео гаргажээ.

Угтаа бол зүрхээ амаараа гартал орилох нь галзуу хулгана дээр суухын хамгийн сонирхолтой мэдрэмжүүдийн нэг билээ. Мэдээж ингэж хашхирах үед агаарт их хэмжээний дуслууд тархах эрсдэлтэй бөгөөд энэ цаг үед түүн шиг аюултай зүйл үгүй юм. Гэхдээ Япончууд энэ асуудлыг өөрсдийнхөөрөө шийдсэн бололтой. Япон улсад кроновирусийн халдвар тархсанаас хойш анх удаа Фүжикюко цэнгэлдэх хүрээлэн нэг сарын өмнө үйлчлүүлэгчид үүд хаалгаа нээсэн юм. Гэхдээ парк эргэн нээгдэхдээ нэгэн сонирхолтой дүрмийг мөрдүүлэхээр болсон нь “Зүрхэн дотроо хашхир” нэртэй дүрэм байв.

 

Галзуу хулгана дээр суухын хамгийн сонирхолтой мэдрэмжүүдийн нэг бол бүх чадлаараа хашхирах байдаг

Цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс хүмүүсийг агаарт халдвар бүхий дуслууд тараахаас сэргийлж орилж, хашхирахгүй байхыг анхааруулж байна.

Мөн тэд хоёр хүн галзуу хулгана дээр суугаад хашхирахгүйгээр тоглож дуусгаж буй бичлэгийг олон нийтэд үзүүлэн сурталчилж байгаа юм байна. Мэдээж тус хоёр хүн хамгаалах амны хаалт зүүсэн байгаа.

Тус бичлэг дээрх хоёр хүн ямар ч дуу чимээ гаргахгүй төдийгүй үс, амны хаалтаа оролдохоос бусдаар хөдөлгөөн хийхгүй байгаа юм. Тэд яг л уруу болон өгсүүр замаар машинтай явж буй хүмүүс шиг харагдаж байв.

Мөн галзуу хулгана дээрх хүмүүсийн санамсаргүй зургийг дардаг хэсэгт хүмүүс царайны хувирал гаргаагүй байх ёстойг анхааруулжээ.

 

Та тус бичлэгийг эндээс үзнэ үү:

Тус зураг интернэт орчинд #KeepASeriousFace буюу #ЧухалЦарайГаргая нэртэй аян болон олонд түгжээ. Мөн нэг ч удаа царайны хувирлаа өөрчлөөгүй хүн бүх өдрийн турш парк дээр үнэгүй тоглох эрхтэй болох зэргээр урамшууллын системийг ч нэвтрүүлэхээ мартаагүй байна.

Фужикюкогийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, тэд цэцэрлэгт хүрээлэнгийн удирдамжийн дагуу “чанга ярихаас татгалзах” нь бараг боломжгүй гэсэн гомдлыг хүлээж авсан байна. Тиймээс цэцэрлэгт хүрээлэн олон нийтэд сайн үлгэр дуурайл үзүүлэх үүднээс тус видеог хийжээ.

Мэдээж хүрээлэнгийн зүгээс тус дүрмийг дагахад хэцүү гэдгийг мэдэж байгаа учраас дүрэм зөрчсөн хүнд ямар нэгэн шийтгэл хүлээлгэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Гэвч хөл хорионы үеэр аюулгүй байдлыг сахих үүднээс иргэдийг ухамсартай байж паркийн дүрмийг мөрдөхийг уриалжээ.

4
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Uugii Naa

    Uugii Naa

    2020/08/07 at 10:13

    Хахаха ямарч нүүрний хувиралгүй тэвчээртэй сууна айн кккк

  2. Энхцацрал Ди

    Энхцацрал Ди

    2020/08/07 at 10:29

    Arai chde hun chn orilj sensatsaa gargadag bizde😂

  3. Badaruugan Badaruugan

    Badaruugan Badaruugan

    2020/08/07 at 10:30

    oo hoorhii

  4. Lego Moogii

    Lego Moogii

    2020/08/07 at 13:21

    zowon zowon suux xereg bgmu zowod bgmu jargad bgmu xaxa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *