Хайртай эмээ нарын маань амнаас хэзээ ч гарахгүй 10 үг хэллэг. Сайн эмээ нар ингэж хэлэхгүй…

2

Эмээ болгон ач зээ нарыгаа аз жаргалтай байлгахыг хичээж, түүний төлөө аливаа зүйлийг хийж байна гэж боддог. Гэтэл харамсалтай нь тэдний хүүхэд хүмүүжүүлэх үзэл бодол нь олон эцэг эхчүүдийн үзэл бодолтой нийцдэггүй билээ.

Хүүхдүүдтэйгээ муудалцахгүйгээр ач нарынхаа хайртай эмээ болохын тулд яах вэ? Үүний тулд эхлээд дээрх 10 стоп-хэллэгийг тогтоож авах хэрэгтэй бөгөөд эдгээрийг сайн эмээ нар хэзээ ч хэлэхгүй шүү.

Эмээгийн үг

1. Хүүхэд ингэж хувцасладаг гэж үү?

Эсвэл “гудамжинд ийм юмтай гаргаж болно гэж үү?”. Энэ нь сайн санааны үүднээс хэлсэн үг гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ эцэг эх нь хүүхдээ ингэж хувцаслаж болно гэж үзсэн л бол үүнийг нь хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй.

Эцсийн дүндээ тэр хүүхэд маань таны хүүхэд биш учир ямар ч эмээ нар хүүхдийн хүмүүжилд төрсөн эхээс нь илүү эрхтэй байна гэж үгүй. Магадгүй та бас орчин цагаас бага зэрэг хоцрогдож байгаа юм биш биз?

 

2. Гэрт чинь ийм юм зааж сургаагүй гэж үү?

Бүх л ач нарын чадах ёстой хэдэн зүйл бий гэж эмээ нарын боддог зүйл бий. Гэхдээ хүүхэд бол төгс бүтээл биш бөгөөд хайртай ач тань юм индүүдэж чадахгүй, төмс арилгаж мэдэхгүй байж болох юм. Гэтэл энэ үед дээрх үгийг хэлбэл ач тань маш их гомдох биз ээ. Нэгдүгээрт ээж аавыг нь хамаатуулж байгаа хэрэг бөгөөд хүүхэд аав ээжийгээ хамгаалах нь мэдээж. Хоёрдугаарт тэр сургах гэдэг үг өөрөө нэг л биш. Нохойг сургаж байгаа юм шиг.

 

3. Ийм хүүхэд том болоод юу болох бол?

Нэгдүгээрт яагаад “юу” гэж? “Хэн” гэх биш үү? Хоёрдугаарт ингэж хэлсэн бол гомдолтой л юм.

Олигтой юм сонсоогүй учир ямар нэг эргэлзээ, өөртөө итгэх байдал бага болох зэрэг зүйл болж л таарна. Хэрвээ эмээ нь ачийнхаа ирээдүйд итгэхгүй бол өөр хэн итгэх болж байна аа?

 

4. Бидний үед ийм байгаагүй

Энэ нь ямар нэг шүүмжлэл мэт сонсогддог. Мэдээж байгаагүй. Урьд нь видео тоглоом, таблет, робот гэж байгаагүй нь орчин үеийн хүүхэд заавал модон тоглоомоор тоглох ёстой гэсэн үг биш.

 

5. Хажуу айлын хүүхэд таван сартайдаа алхсан

Хажуу айлын хүүхэд цагаасаа түрүүлж өсч бойжиж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ үүнийг өөрийн ач нартаа хамаатуулж болохгүй. Бүх л хүүхэд өөрийн гэсэн онцлогтой бөгөөд янз бүрээр л өсөж торнидог. Бас иймэрхүү үг нь хүүхдийн ээжид яаж сонсогдох бол!

 

6. Би илүү насласан учир мэдэж байна

Ийм үгээр хүүхдүүдийнхээ, ачийнхаа дургүйг хүргэхээс бус хүндлэл хүлээнэ гэж үгүй. Мэдээж амьдралын баялаг туршлага хүнд их хэрэгтэй байлгүй яахав. Гэхдээ ингэж хэлэх нь та хүнийг гутааж, доромжилж байгаа хэрэг бөгөөд “болоогүй байна даа” гэсэн утга агуулж байдаг байна.

 

7. Чи яг эцгийгээ дуурайжээ

Эсвэл эхийгээ. Бас эгчийгээ… хамаатныгаа … ялгаагүй. Бүтэл муутай хүнтэй (таны бодлоор шүү дээ) харьцуулж огт болохгүй. Ямар нэг муу зүйлтэй харьцуулсан аливаа харьцуулалт байж огт болохгүй гэдгийг санаарай.

 

8. Би хамгийн сайн эмээ биш л дээ, гэхдээ…

Үр ач нараараа хүндлүүлэх хүн гэж харуулах, шаардах хэрэггүй. Тэр тусмаа бусад эмээ нартай бүү харьцуул. Хүүхдэд хоёр эмээ байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч ач нартаа хайр, халуун дулаан байдлыг л өг.

 

9. Хөөрхөн хүүхэд байж билээ… Одоо тэгтэл?

Царай муутай болж уу?! Хүүхэд өөрийнхөө гадаад байдалд маш эмзэг бөгөөд иймэрхүү үг нь хүүхдийг бүр л өөртөө итгэлгүй болгоно.

 

10. Та нарт зөвхөн сайныг л хүсэж байна

Яах гэж? Энэ хохирогч хэнд хэрэгтэй гэж? Өөрийнхөө төлөө амьдар. Харин ойр дотныхонтойгоо жинхэнэ сайхан байх үедээ л уулзаж, цагийг өнгөрөөх хэрэгтэй.

Сайн эмээгийн ач гуч нартаа өгч чадах хамгийн үнэт зүйл бол хайр, халамж, анхаарал бөгөөд үүнийг нь мэдэрсэн хүүхэд бүх л насаараа, үнэн сэтгэлээсээ эмээгээ хайрлаж, хүндэлж байх билээ.

22
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Oyunaa Oyunaa

    Oyunaa Oyunaa

    2018/06/05 at 23:59

    Bitgvi jalch aa!!

  2. Oyunaa Oyunaa

    Oyunaa Oyunaa

    2018/06/05 at 23:59

    Bitgvi jalch aa!!

  3. Altan Samar

    Altan Samar

    2018/06/06 at 10:07

    Minii emee jinhene hun shig hun emee shig emee bjdee.

  4. Altan Samar

    Altan Samar

    2018/06/06 at 10:07

    Minii emee jinhene hun shig hun emee shig emee bjdee.

  5. Dorjsvren Bayrmaa

    Dorjsvren Bayrmaa

    2018/06/06 at 11:52

    Зо2 нэгч юм хэлж бгүй нь бн шүү.

  6. Dorjsvren Bayrmaa

    Dorjsvren Bayrmaa

    2018/06/06 at 11:52

    Зо2 нэгч юм хэлж бгүй нь бн шүү.

  7. Bayarchimeg Tsogbayar

    Bayarchimeg Tsogbayar

    2018/06/07 at 13:34

    Hudlaaa bnaaa

  8. Bayarchimeg Tsogbayar

    Bayarchimeg Tsogbayar

    2018/06/07 at 13:34

    Hudlaaa bnaaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *