6-р сард нээлтээ хийж үзэгчдийг татах шинэ кинонууд

0

Милла Йовович болон Жеймс Франко нарын сүйрлийг өгүүлсэн бүтээлээс гадна хайртай кинонуудын маань үргэлжлүүлүүд таныг хүлээж байна.

Jurassic World: Fallen Kingdom

  • Дэлгэцнээ гарах: 6 дугаар сарын 7
  • Уран зөгнөлт, тулаант, адал явдалт
  • АНУ, Испани, 2018
  • Үргэлжлэх хугацаа: 128 мин

Дөрвөн жилийн хугацаанд ганц ч жуулчин Исла-Нублар аралд зочилсонгүй. Тус арал хуучин үлэг гүрвэл суурьшин тархсан аялал зугаалгын хүрээлэн байж билээ. Олон мянган жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлүүд өндгөө даран амар жимэр амьдарцгаана, тэд арлын зүрхэн хэсэгт аюулт галт уул юу юугүй дэлбэрч амьдралыг нь орвонгоор нь эргүүлэх гэж байгааг гадарлах ч үгүй. Хүрээлэнгийн удирдагч байсан Клэр Дарин болон дасгалжуулагч Оуэн Грейди нар хүчээ нэгтгэж үлэг гүрвэлүүдийг устаж үгүй болохоос өмнө аврахаар шийднэ. Аюулт галт уул дэлхий ертөнцийн нэгээхэн хэсгийг ч аюулд учруулаад байгааг тэд ойлгожээ.

 

Hereditary

  • Дэлгэцнээ гарах: 6 дугаар сарын 7
  • Аймшиг, триллер, уянгын, детектив
  • АНУ, 2018
  • Үргэлжлэх хугацаа: 127 мин

Грэхемийн гэр бүлд эмээ нь өөд болж уй гашуу тохионо, эмээ төрөл төрөгсдөдөө ёстой амар заяа үзүүлдэггүй хүн байв. Залгамжлагчид нь одоо л нэг цээж дүүрэн амьсгал авч амар жимэр амьдрах нь гэж найдаж байсан боловч хүслээр болсонгүй. Гэрт ёстой жинхэнэ утгаараа аймшгийн үйл явдал өрнөнө: ач нар хар дарж зүүдлэх болж, харин томчууд нь гэрт ямар нэгэн аймшгийн далдын хүч байгааг мэдрэх болжээ. Энэ бүх учир битүүлэг үзэгдэл тэдэнд буусан хараалтай холбоотой.

 

Incredibles 2

  • Дэлгэцнээ гарах: 6 дугаар сарын 14
  • Хүүхэлдэйн кино, уран зөгнөлт, инээдмийн, адал явдалт
  • АНУ, 2018
  • Үргэлжлэх хугацаа: 118 мин

Супер гэр бүлд тохиолдсон анхны үйл явдлаас хойш тэднийг сэтгүүлчид байнга тагнаж мөрдөж байдаг болсон. Тэдэнд нэг асуудал гарна: төгс гэр бүлийн харилцаанд ан цав гарчээ. Зураг авалтын үеэр Супер гэр бүлийн эхнэр нь нөхрөөсөө илүү харагдаад байгаа нь нөхөрт таалагдсангүй. Нөхөр нь ааштай хүүхдүүдтэйгээ гэртээ сууж байхад эхнэр нь телевизийн шоуны од болж амжсан. Харамсалтай нь тэдний гэр бүлд үүнээс ч илүү аюул занал нүүрлэх гэж байна.

 

Future World

  • Дэлгэцнээ гарах: 6 дугаар сарын 14
  • Уран зөгнөлт
  • АНУ8 2018
  • Үргэлжлэх хугацаа: 90 мин

Залуу ханхүү болон түүний үнэнч хамгаалагч Эш хоёр эрсдэлтэй аялалд гарна. Тэд бүүдгэр Хоосон ертөнц руу ханхүүгийн ээжийг эмчлэх эм олж ирэхээр гарчээ. Өвчин анагаах чадалтай эм байгаа гэдэгт бүрэн итгэлтэй залуу замд тохиолдол аюулаас огт айхгүй, түүний мөрийг алдахгүйгээр мөшгөх хөлсний алуурчин ч түүнийг зогсоож чадахгүй ажээ.

 

Hotel Artemis

  • Дэлгэцнээ гарах: 6 дугаар сарын 14
  • Уран зөгнөлт, тулаант, триллер, гэмт хэрэг
  • Их Британи, 2018

Өөрийгөө хүндэлдэг гэмт хэрэгтэн болгон “Артемида” зочид буудлыг сайн мэднэ – гэмт хэрэгтэн болгон эмнэлгийн тусламж авч болох нууц эмнэлэг юм. Уг газрыг хурц ширүүн ааштай Сувилагч удирдана, тэрээр зочдын амар амгалан, аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй. Яагаад гэвэл шинээр ирж байгаа өвчтөн болгон араасаа сүүл дагуулж өөрийгөө болон бусад өвчтөнүүдийн амь насыг эрсдэлд оруулдаг байна.

 

Ocean’s 8

  • Дэлгэцнээ гарах: 6 дугаар сарын 21
  • Тулаан, триллер, инээдмийн, гэмт хэрэг
  • АНУ, 2018
  • Үргэлжлэх хугацаа: 100 мин

Дебби Оушен томоохон дээрмийг хэдэн жилийн турш нарийвчлан бодож төлөвлөж байгаа хүн. Тэрээр 150 сая долларын үнэтэй бриллиант хулгайлахаар шийджээ. Энэ ажлыг амжилттай эргүүлэх нэг л арга бий – Метрополитен музейн хүлээн авалтад зочноор оролцох. Тус арга хэмжээний үеэр алдартай жүжигчин бүсгүй хэдэн сая долларын үнэтэй чимэглэлийг хүзүүндээ зүүж очих юм. Олны анхаарал бүгд жүжигчин бүсгүй дээр, тийм учраас Дебби болон түүний багийнхан маш нарийн ажиллах хэрэгтэй ажээ.

 

Adrift

  • Дэлгэцнээ гарах: 6 дугаар сарын 28
  • Тулаант, триллер, уянгын, адалт явдалт
  • АНУ, 2018
  • Үргэлжлэх хугацаа: 120 мин

Тами болон Ричард хоёр дарвуулт онгоцоор далайн аялалд гарна, харамсалтай нь тэдний дарвуулт онгоц далайн шуурганд өртөнө. Далайн шуурганы үеэр хоёул ухаан алдсан бөгөөд шуурга намжсаны дараа Тами сэргэж харахад Ричард хүндээр шархадсаныг мэднэ. Тусламжинд найдах нь дэмий цаг үрсэн хэрэг болох ажээ: дарвуулт онгоц хуурай газраас хэдэн мянган милийн зайтай, дээгүүр ямар ч нисдэг тэрэг байхгүй, хайгуул хийлээ гэхэд маш том хэмжээний радиуст хийхээр. Тами ганцаар байгалийн аюулт үзэгдэлтэй тэмцэж хайртай хүнийхээ амийг аврахаас өөр аргагүй үлдэнэ.

 

Tag

  • Дэлгэцнээ гарах: 6 дугаар сарын 28
  • Инээдмийн
  • АНУ, 2018

Жил болгон учир битүүлэг таван найз сарын турш нэгэн тоглоом тоглодог, энэ тоглоом тэдний хувьд уламжлал болжээ. Хөөцөлдөж тоглох – гэхдээ томчуудад зориулсан. Найз нар улс орон дамжин хөөцөлдөнө, бие биедээ саад тотгор бий болгоно, хамгийн гол нь “Чи жолоо барьж байгаа шүү” гэдгийг л ойлгуулах зорилготой. Энэ жил хэнд ч ялагдашгүй Жерригийн хуримд зориулж тоглоомоо зохион байгуулжээ. Найз нар бүгд түүнийг ялах нууц хүсэл тээнэ.

5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *