
Шинэ судалгааны үр дүнд ичимдэг эрхтнийхээ үсийг хусах нь эрүүл мэндийн талаасаа ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг тогтоосон ба энэ нь нүдэнд үл үзэгдэх бичил зүсэлт болон үсний буруу ургалт зэрэг юм. Мөн арьсыг ихээр загатнуулдаг, халдвар үүсэх нөхцөл болдог, бэлгийн замын халдварт өвчнийг хүндрүүлж, тархах нөхцөл болдог байна.
Ингээд ичимдэг эрхтэнийхээ үсийг хусахгүй байх шалтгаануудыг танилцуулъя:
1. Биеийн дулааныг зохицуулахад хэрэгтэй
Үс нь хүний биеийн дулааныг зохицуулдаг гэдгийг бид бүгд мэддэг боловч харин яаж, ямар байдлаар зохицуулдаг юм бол? Үсний уганд үсийг тослож байдаг тусгай бодис байх ба энэ бодис жирийн үед үсийг тэр чигээр нь тослож бүрхдэг. Харин энэ тос ууршихад буюу хөлс гарах үед арьс хөрдөг байна.
2. Энэ үс хамгаалах үүрэг гүйцэтгэдэг
Ичимдэг эрхтэний үс нь арьсны болон зарим төрлийн өвчнөөс хамгаалдаг юм. Мөн гадны өөр элдэв биетүүд болох тоос болон янз бүрийн бактериуд эрхтэнд орохоос сэргийлэнэ.
3. Энэ үс нь феромон агуулдаг
Эрдэмтдийн үзэж байгаагаар ичимдэг эрхтний үс нь феромон гэгч зүйлийг агуулж хадгалах ба энэ нь эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг нэгэндээ таалагдах тэр сэтгэл хөдлөлийг өдөөгч нь юм. Хүний бие хөлрөх үедээ ихээхэн хэмжээний феромон ялгаруулах ба ичимдэг эрхтэний үсэнд энэ бодис хадгалагдан үлддэг байна.
4. Элдэв янзын үү гарах магадлал их
Хүний биеийн бэлэг эрхтэний орчимд гардаг бэлгийн үү буюу арьсны энэ өвчин нь цайвардуу өнгөтэй, хатуу зүйл гарах байдлаар илрэнэ. Олон хүн бэлгийн үүтэй гэдгээ мэддэггүй. Хэрвээ та бэлэг эрхтэнийхээ үсийг хусдаг бол энэ үү танд халдварлах боломжийг нэмэгдүүлж байгаа хэрэг.
5. Вирусын халдвар авах эрсдэл нэмэгдэнэ
Ичимдэг эрхтэний үс хусах нь вирусын халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэх ба нүцгэн эрхтэн маань
вирусээс хамгаалах хамгаалалтгүй болдог. Үс хусах үед үүссэн арьсны жижиг зүсэгдсэн хэсгээр элдэв вирус халдварлан дамждаг гэсэн таамаглал бий.
6. Таны ичимдэг эрхтэн болон орчны арьсыг шархлуулж, хямраана
Ичимдэг эрхтэний үсийг хуссанаар үсний угийг гэмтээж үл үзэгдэх микро шарх үүсгэдэг. Эмч нарын хэлж байгаагаар ичимдэг эрхтэний үс хуссанаар үүссэн арьсны төрөл бүрийн жижиг шархтай, өвчтэй хүмүүстэй олон таарах ба энэ орчны арьсны иймэрхүү шархыг эмчлэх нь орчны нөхцлөөс шалтгаалан, биеийн бусад хэсгийн иймэрхүү шархыг эмчлэхээс илүү хэцүү гэдэг.
7. Ичимдэг эрхтэний үс хусах нь илүүдэл жинтэй эмэгтэйчүүдэд илүү аюултай
Америкийн шинэ судалгаагаар ичимдэг эрхтэний үсээ хуссан, жингийн илүүдэлтэй, тарган эмэгтэйчүүдэд дээрх бэрхшээлүүд үүсэх магадлал 2 дахин, үсээ тэр чигээр нь хуссан бол бүр 3 дахин их байх ба тарган эмэгтэйчүүдийн арьс нь хоорондоо их ойрхон, шүргэлцэх боломж их байдгаас тэр гэнэ.








Tuğçe Güven
2017/12/28 at 17:26
Бусад усийг хусвал яахуу.бараг ус улдээхээ больсон цаг толгойгоо хуртэл хусдаг бж.????
Мэргэн 'Ц
2017/12/28 at 18:25
Bied hereggui erhten, ed, es gej baidaggui. Baidag bol huvisliin yavtsad ugui boldog shuu dee
Oksana Oks
2017/12/28 at 18:49
Байгалиас заяасан эд эрхтнээр оролдож үгүй хийх нь мэдээж сайн үр нөлөөгүй л дээ
Tsengel Dorjsuren
2017/12/28 at 21:22
Эрдэмтэд баталжээ гэдэг үгэнд бараг бүх хүн итгэдэг гэдгийг эрдэмтэд баталжээ
Panda Wonder
2017/12/29 at 01:50
Сонин юм бичиж байх юм да
Ariundelger Munkhuu
2017/12/29 at 15:07
Hudalaa medeelel tavihaa bolimoor yum ?
Наран Цацрал
2017/12/29 at 15:35
.