Алабама, Флорида мужийн оршин суугчид Хятадуудаас үл мэдэгдэх ургамал бүхий илгээмж хүлээж авчээ

0

Албаны хүмүүс тус үл мэдэгдэх ургамлын үрийг аюултай байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.

  • Алабама болон Флорида мужийн хэд хэдэн орон сууцны оршин суугчдын шуудангийн хайрцагт Хятад улсаас нэгэн үл мэдэгдэх ургамлын үр илгээсэн байжээ.
  • Харин тус мужийн эрх мэдэлтнүүд тус ачааг асар том аюул учруулж магадгүй хэмээн сэжиглэж байна.
  • Тус ургамлыг чухам ямар бодис болох, мөн ямар зориулалттай гэдгийг мэргэжилтнүүд шалгаж эхэлжээ.

Алабама болон Флорида мужийн эрх мэдэлтнүүд мужийнх нь хэд хэдэн орон сууцанд шуудангаар ирсэн үл мэдэгдэх ургамал бүхий илгээмжийг шалгаж эхэллээ. Албаныхан тус ачааг Хятадаас илгээсэн болохыг тогтоогоод байна.

Алабамагийн хүнс, хөдөө аж ахуйн яамны албан ёсны фэйсбүүк хуудсанд “Бид АНУ-ын төв шуудангаар дамжуулагдан Хятадаас нэгэн сэжигтэй ургамлын үр бүхий ачаа хүлээн авсан тухай хэд хэдэн гомдол дуудлага хүлээн авсан” хэмээн бичжээ.

 

Тус хоёр мужийн оршин суугчдын зүгээс тус ачаан дээр “эрдэнэс” гэсэн тайлбар бүхий шошго наасан байсан хэмээн мэдээлжээ

Мөн тэд ямар ч газраас ийм төрлийн үр захиалаагүй гэдгээ мэдэгдсэн байна. Энэ үеэр Флоридагийн шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ийм төрлийн сэжигтэй ачаа нь аюултай тул хүлээж авсан иргэдийг яаралтай мэдэгдэхийг уриалжээ.

 

Албаныхны байр суурь

“Тус ургамлын үрийг АНУ-руу нэвтрэх явцыг АНУ-ын хөдөө аж ахуйн яам бүрэн хариуцаж, хатуу хяналт тавьж байгаа. Ургамлын гарал үүсэл нь үл мэдэгдэх төрөл зүйл төдийгүй одоогоор гарал үүсэл нь тодорхойгүй бөгөөд халдварт өвчин үүсгэгч, эмгэг төрүүлэгч, хорт бодис, ургамал, амьтны гаралтай өвчин, хоол хүнсээр дамжих өвчин, ургамлын гаралтай амьтан, хүний биед аюул учруулж болзошгүй аль нь болохыг одоогоор тогтоохоор ажиллаж байна”

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх видео сурвалжилгаас үзнэ үү:

Флоридагийн хөдөө аж ахуйн комиссар Никки Фрийд ийм төрлийн үл мэдэгдэх ачааг онгойлгохгүй байх, хэрэв онгойлгосон тохиолдолд тухайн үрийг үрслүүлэх болон тарихыг хориглосон байна.

5
БурууБуруу
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Julia Ochirbat

    Julia Ochirbat

    2020/08/07 at 12:47

    Umkhii Khujaa nariin muu muukhai duusashgui!.

  2. Se Ye

    Se Ye

    2020/08/09 at 10:56

    Өмнөд Солонгост хэд хэд бүртгэгдсэн!! Захиалсан хувцасны карманд нь үл мэдэгдэх үр хийсэн байсан 😱

  3. Sodgerel Natsagnyam

    Sodgerel Natsagnyam

    2020/08/09 at 18:43

    Khyataduud mukhuj delkhiig amraakh tsag ireesei.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *