Хүн төрөлхтний одоог хүртэл учрыг нь тайлж чадаагүй 10 нууц (сураггүй болсон хотууд, алдагдсан эрдэнэсүүд)

0
0
43,379

Эртний дүрс бичээсүүдийг бид бүрэн тайлж, үлэмж том байгууламжуудыг хэрхэн бүтээж, түүх домогт гардаг том хотууд хэрхэн ор сураггүй алга болсон талаар бид учрыг тайлж мэдээгүй хэвээр л байна. Хүн төрөлхтний түүх өнөөдрийг хүртэл нууцаа бүрэн дэлгэж харуулаагүйн дээр бидний сонирхолыг татам маш олон зүйлсийг өөртөө нуусаар байх ажээ.

1. Клеопатра болон Марк Энтонигийн бунхан

© Cleopatra / 20th Century Fox

Нийтийн тооллын эхэн үеийн эрх мэдэл, хүч чадал болон хайр сэтгэлийн түүхийг Долоодугаар Клеопатра хатан болон Марк Энтони жанжингүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэдний тухай судалгаа бүхэн нэг л асуултын өмнө очиж зогсдог нь тэдний булш хаана байна вэ гэсэн асуулт ажээ. Одоог хүртэл энэ асуултын хариултанд дөхөж очих судалгаа байхгүй боловч Taposiris Magna бунханд тэднийг нойрсож байгаа гэсэн таамаглал бий.

 

2. Силбуригийн толгой – Их Британи

© Flotsom / Depositphotos, © Don Pettit / NASA / Wikimedia Commons

Европ тив дэх хүний гараар бүтээгдсэн хамгийн том уул бол 4750 жилийн тэртээд бий болсон неолитийн цаг үед хамаарах Силбуригийн толгой юм. Чухам ямар шалтгаанаар энэхүү толгойг бий болгосон нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд магадгүй одон орон судлалын зориулалттай хийгдсэн байх магадлалтай гэсэн таамаг бий. Учир нь уг толгой нь Альфа Крусис (Alpha Crucis) галактиктай байрлал нь төгс давхцдаг ажээ.

 

3. Эргэлтийн механизм – Грек

© Fine Art Images / East News, © Louise Murray /Science Photo Library / East News

Эргэлтийн механизм гэж нэрлэгддэг энэ зүйл НТӨ II зууны үед хамаарах бөгөөд даруй 2000 жилийн дараа буюу 1900 онд олдсон ажээ. Энэ зүйл нь гаригуудын байрлалыг зурхайн ордны дагуу дагаж хөдөлдөг бөгөөд эрдэмтэд хэдэн арван жилийн туршид олдсон нийт 80 ширхэг бүрдэл хэсгүүдийг эвлүүлэн учрыг нь тайлах гэж оролдсон гэдэг.

 

4. Инга хадан хана – Бразил

© Jrmissagia / Shutterstock, © Igorsuassuna / Pixabay

Энэ хадан дээрх өвгөдийн үлдээсэн зураг нууц мэдээллийг өөртөө хадгалж байдаг юм биш байгаа? Бразилын зүүн хойд нутагт орших энэхүү археологийн олдвор нь дээрээ маш олон дүрс тэмдэгтүүдийг агуулдаг бөгөөд тэднийг одоог хүртэл тайлж уншиж чадаагүй байгаа билээ. Мөн энэхүү дүрс бичиг нь харь гаргийнханы үлдээсэн бичиг гэж үзэх хүмүүс ч олон бий.

 

5. Войничийн бичмэл (Voynich’s codex)

© Cesar Manso / AFP / East News

Энэхүү бичвэр нь XV зууны эхэн үед хамаарах олдвор бөгөөд өдгөө дэлхийн хамгийн нууцлаг ном хэмээн нэрлэгдэх болжээ. Дүрснүүдийг нь сэргээн засч тайлж унших оролдлого хийгдсэн ч шинээр баримтууд олдсоор байгаа ажээ. Мөн энэхүү дүрс бичгийн тогтолцоог тайлж унших оролдлогууд ч хийгдсээр байна.

 

6. Сармизегетуса (Sarmizegetusa) – Румын

© Dorian_balate.yahoo.com / Depositphotos, © Dorian_balate.yahoo.com / Depositphotos

Эртний бүх л соёл иргэншлүүд одон орон судлалд анхаарал хандуулж ирсэн байдаг билээ. Сармизегетуса гэх энэхүү архелеогийн олдвор НТӨ I – НТ I үед хамаарах бөгөөд байршил болон бүтээгдсэн арга барилаараа судлаачдын анхаарлыг татдаг. Түүнчлэн тухайн цаг үедээ энэхүү газар нь өрнийн цаг тоолол болон одон орны шинжилгээ хийдэг байжээ хэмээн таамаглажээ. Үүнээс гадна энэхүү байгууламжийн доор нууц хот ч бий гэсэн үзэл бий.

 

7. Скара Брей – Их Британи

© Dg-505 / CC BY 3.0 / Wikimedia Commons, © Sally Wilson / Pixabay

Неолитийн үеийн европын хот суурингуудыг төсөөлье гэвэл 5000 жилийн өмнөх цаг үеийн амьдралыг мэдэх хэрэгтэй болно. Скара Брей бол яах аргагүй таны төсөөллийг бодит болгох цэг мөн. Чулуугаар хийгдсэн ор, хувцасны шүүгээ зэрэг гэрийн дотоод байдал нь орхигдож хоцорсон тэр л хэвээрээ энэ газарт үлджээ. Тэдний эзэд нь цаг агаарын өөрчлөлтийн улмаар орон гэрээсээ дайжсан гэсэн таамаглал бий. Энэ байгууламж Стонхеж (Stonehenge) болон Египетийн пирамидуудыг байгуулсан цаг үед бий болсон ажээ.

 

8. Зэс хуйлаас – Израиль

© Akg-images / Erich Lessing / East News

1952 онд Сөнөсөн тэнгисийн эргийн ойролцоо нэгэн агуйгаас энэхүү нууцлаг хуйлаасыг олжээ. Энэхүү зэс бичээс дээр алт, мөнгө нуусан газруудын нэрсийг бичсэн гэх бөгөөд доод үнэ нь нэг тэрбум доллараар үнэлэгдэнэ гэсэн яриа ч бий гэнэ.

 

9. Баалбек – Ливан

© SenemmTSR / Wikimedia Commons, © Pete Linforth / Pixabay

Олон соёл иргэншлүүд хөшөө дурсгалд орох маш хүнд жинтэй чулуунуудыг зөөх арга замыг олохоор оролддог, мөн нэвтрүүлсэн байсныг нь бид мэднэ. Жишээлбэл, Баалбек дэхь “Stone of the Pregnant Woman” чулуун хөшөө гэхэд л 1000 тонн жинтэй байдаг. Өөрөөр хэлбэл түүний жин нь 10 цэнхэр халимтай ижил хэмжээний хүнд гэсэн үг. Энэ хөшөө нь хүний гараар өргөгдсөн хамгийн өндөр чулуун хөшөөнд тооцогддог бөгөөд өнөө цаг үед ийм хэмжээний асар хүнд чулууг босгохын тулд 18 кран хэрэг болох гэнэ.

 

10. Хоббитууд – Индонез

© Ryan Somma / CC BY 2.0 / Wikimedia Commons, © The Lord of the Rings: The Two Towers / Warner Bros

Хоббит гэж нэрлэгдэх нууцлаг бөгөөд цөөн тооны хүний ул мөр 2003 онд Индонезийн Флорын арлуудад олдсоноор хүний нэгэн төрөл зүйл манай төрөлтэй харилцан нөлөө үзүүлж байжээ гэсэн маргааны үндсийг тавьжээ. Тэдний амьдарч байсан цаг үе болон хомо сапиенсууд индонезийн арлууд руу нүүдэллэн очсон цаг үе давхцаж таардаг нь энэ таамаглалыг ор үндэсгүй зүйл биш гэдгийг нотлох ажээ. Хоббитуудын тухай хамгийн оньсого мэт асуулт бол, тэд хаанаас үүсэлтэй бас яагаад мөхөж үгүй болсон юм бол?

Аль нууц нь таны анхаарлыг илүүтэйгээр татсан бэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцарай.

5
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.