Хальсыг нь хүртэл идэх боломжтой 11 төрлийн хүнс. Ийм их хэрэгтэй зүйлсийг өдийг хүртэл хог руу хаясаар иржээ

0

Хүнсний хог хаягдал бол дэлхий даяар тулгарч буй асар том асуудал бөгөөд боломжит хоол хүнсний гуравны нэгээс илүү хувь нь хог хаягдал болон хувирдаг байна. Гэхдээ сайн мэдээ гэвэл тэдгээр идэхгүй үлдээдэг хаягдлууд дунд идэж болох амттай бөгөөд шим тэжээлтэй зүйлс олон байдаг. Ихэнх хүмүүс мэдэхгүй ч өндөгний хальсыг кальцийн нунтаг болгон хувиргаж, тарвасны хальсыг даршилж, цэцэгт байцайн навчаар амттай шөл хийх боломжтой. Ингээд бид танд эдгээр болон бусад хүнсний бүтээгдэхүүнээс хог хаягдал гаргахгүй байх аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Өндөгний хальс

© RemarkableRyan / reddit

Кальцийн дутагдалтай хүмүүс өндөгний хальснаас хэрэгцээтэй бүх зүйлээ авах боломжтой бөгөөд өндөгний хальс нь маш олон төрлийн эрдэс агуулж байдаг . Нэгэнт л та өндөгний хальсыг шууд идэж чадахгүйгээс хойш түүнийг нунтаг болгон бутлаад смүүтид хийж уух юм уу хоолондоо шууд хийгээд идэж болно.

 

2. Тарвасын хальс

© Mayungi / imgur

Тарвас нь олон хүний ​​дуртай жимс хэмээн тооцогддог бөгөөд зуны цагт хальс нь их хэмжээгээр хаягддаг. Харин зарим хүмүүс тарвасын хальсыг амт, үнэр нь өргөст хэмхтэй төстэй учраас даршилж идэхэд тохиромжтой гэж үздэг байна. Дарсан хальсыг зууш эсвэл бусад даршилсан ногоотой адил идэж болно.

 

3. Цэцэгт байцайн навч

© suecatawba / reddit

Төрөл бүрийн хоолонд ашигладаг учраас цэцэгт байцайг маш өргөнөөр хэрэглэдэг боловч навчийг нь хүнсэнд хэрэглэж байгааг маш цөөхөн харсан байх. Гэвч тэрхүү хальсанд бета каротин, төмөр, кальци зэрэг эрдсүүд их хэмжээгээр агуулагддаг бөгөөд тэжээллэг шөл эсвэл шаржигнууртай, эрүүл зууш хийхээс гадна ногооны адил олон талаар хэрэглэж болно.

 

4. Цуккини цэцэг

© Nadnerb9 / reddit

Цуккини цэцэг нь Итали гэх мэт зарим оронд түгээмэл байдаг ч бусад улс орнуудад тийм ч түгээмэл хэрэглэдэггүй. Хэрвээ таны цуккини цэцэглэж байгаа бол үхэхийг нь хүлээгээд суухын оронд Итали маягийн сонгодог хоол хийх талаар бодож үзээрэй.

 

5. Луувангийн хальс

© TheUsernameIsStrongWithThisOne / imgur

Луувангийн хальсаа хогийн саванд хийхээсээ өмнө дахин нэг удаа бодоод үзвэл ямар вэ? Үнэндээ луувангийн хальс нь С витаминаар баялаг бөгөөд луувангийн хальсны зутан болгон идэх боломжтой байдаг.

 

6. Пармигиано-Реджиано (Пармезан) хатсан хальс

© cheffx / reddit

Бяслагны хатсан хэсгийг идэж болохгүй хэмээн зөвлөдөг ч түүнийг хаялгүйгээр ашиглах бас нэг арга бий. Олон хүмүүс мэдэхгүй ч пармезан бяслагийг хэдэн өдрийн турш далайн давсанд сойсон байдаг учраас бохир хэсгийг бага зэрэг хутгаар хусаад л идэх боломжтой болно. Дараагаар нь бэлэн болсон хэсгээ шөлөнд хийж бяслагтай шөл болгон идэж болно.

 

7. Байцайны гол

© clearFoodRunner / imgur

Байцааны голыг хатуу, мөн бага зэрэг исгэлэн амттай учраас хүмүүс идэхгүйгээр хаядаг. Гэхдээ зөвөөр ашиглаж хоол хийж чадвал амтанд нь дурлах ч боломжтой байдаг байна. Байцайны голоо хулуу, брокколи, төмстэй хольж зөөлөртөл нь чанаад, нухаж холиод амттай нухаш хийж болно.

 

8. Гүзээлзгэний иш, навч

© vanyS / imgur

Гүзээлзгэний иш болон навчинд үрэвслийн эсрэг болон зүрх хамгаалах элементүүд, нейропротектор гэх мэт маш гайхалтай эрдсүүд агуулагдаж байдаг. Хэрэв танд амт болон бүтэц нь таалагддаггүй бол уух гэж буй ногооны смүүтидээ хийгээд харагдахгүй болтол нь бутлаад уухад л болно.

 

9. Гадилын хальс

© Flynnerrol / reddit

Гадил жимсний хальсыг хаях нь бараг л ямар ч хяналтгүй хийгддэг үйлдэл хэдий ч гашуун, түүхий юм шиг амттай байсан ч тэдгээрийг идэх нь таны эрүүл мэндэд тустай төдийгүй кали, магни, кальциар баялаг юм. Хамгийн шалгарсан арга бол хальсыг нь шарж идэх бөгөөд ингэж хийсэн тохиолдолд хүүхдүүд ч дуртай идэх болно.

 

10. Хүрэн авокадо

© Nksimp / reddit

Зарим авокадог хүрэн өнгөтэй болсон бол дэлгүүрийн лангуун дээрээс авч шууд хог руу хаядаг. Гэвч тэд зөөлөрсөн л болохоос бусдаар бүх төрлийн хоол хүнсэнд ашиглах боломжтой хэвээр байдаг. Бидний санал болгох дуртай жор бол шоколадтай авокадо пуддин юм.

 

11. Сонгины хальс

Сонгинын хальс нь антиоксидант шинж чанартай байдаг бөгөөд олон хүмүүс үүнийг дахин боловсруулж ашигладаг ч хаяхгүйгээр дахин хоолонд ашиглах боломжтой байдаг. Хальсыг зөөлөртөл нь чанаад, оливын тостой хольж, гурилдаа хийж зуураад шаржигнуурын бүрмэл хийж болно. Ингээд түүгээрээ сонгино юм уу тахианы мах бүрээд шараад үзээрэй.

12
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Uranchimeg Tsendeekhuu

    Uranchimeg Tsendeekhuu

    2020/08/09 at 10:40

    Монгол хүн идэхгүй юмаа иддэггүй.тэр нь ч дээр

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *