Цар тахлын дараа дэлхийн улс орны сургуулиуд ямар дэг журамд шилжиж хичээлээ орж байгааг харуулах 17 гэрэл зураг. Сурагчдын хувьд нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн бэ?

0

Дэлхийн ихэнх улс орнуудын хичээлийн жил 6 дугаар сард дуусдаг. Коронавирусын нөхцөл байдал сайжирч байгаа улс орнуудын сургууль хэвийн горимдоо шилжин орж байна. Сургуулийн захиргаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж хичээл, сургуулийн шинэ дүрэм боловсруулж даган мөрдөж байна. Сурагчдыг хичээлдээ орохоос өмнө шинэ дүрмийг танилцуулж бэлтгэжээ. Сурагчид дүрмийг чандлан баримтлах ёстой.

Сургуульдаа эргэж орсон сурагчдын хувьд нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн бэ?

Өмнөд Солонгост сурагчид амны хаалт зүүнэ, ширээ болгон дээр тусгаарлагч самбар байрлуулжээ

 

Францын сургуулийн сурагчид гадаа ч гэсэн хоорондын зайгаа барих ёстой

 

Бельгид хүүхдүүд амны хаалт зүүсэн ч гэсэн хоорондын зай барьж харилцана

 

Хятад сурагчид өдрийн цайгаа ууж байна, тэд мөн ширээн дээрээ тусгаарлагч самбартай юм

 

Бельгийн сургуулийн коридорт хүүхдүүдийн зогсох тэмдэглэгээ бий

 

Ийм скотч наасан байвал эндээс хүүхдүүд ном авч болохгүй, энэ бол Францын сургуулиудын дүрэм

 

Ийм урт дараалалд зогсож байж сургуульдаа орно, Ницца

 

Солонгосын сургууль. Сургуулийн хоолны газар орохоор дугаарлаж байгаа нь

 

Бельгийн нийслэлийн сургуулийн сурагч, багш нар амны хаалт зүүх ёстой

 

 

Португальд сургуульдаа орохдоо халуунаа хэмжүүлж гараа ариутгуулна

 

Амны хаалт зүүсэн австрийн багш нар сурагчдадаа даалгаврыг нь тайлбарлаж өгч байна

 

Парисийн сургуулийн шалан дээрх тусгай тэмдэглэгээ, хүүхдүүдийн явах урсгал болон хоорондын зайг баримтлуулахаар зохицуулалт хийжээ

 

Берлиний сургуулийн багш хүүхдүүдэд гараа хэрхэн зөв угаахыг зааж өгч байна

 

Хоорондын зайг баримтлах зорилгоор зарим нэг суултууруудыг түр хэрэглэхийг хориглож тэмдэг тавьжээ

 

Канадын нэгэн сургуулийн ойролцоох явган хүний зам. Бүгд тусгай замын тэмдэглэгээтэй

 

Португалийн сургуулийн сурагчдын тоо цөөрчээ. Зарим нэг эгнээ нь тэр чигтээ хоосон байна

 

Ниццагийн сурагчид сургуулийнхаа гадаа хоорондын зайгаа баримталж байна

8
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Sambuu Oyunaa

    Sambuu Oyunaa

    2020/06/14 at 14:03

    энэ заваан вирус арилаасай

  2. Saraa Tumur

    Saraa Tumur

    2020/06/14 at 14:24

    Mongol uls vr hvvhdvvdee ingej hamgaalaj chadah bolowuu. Ydaj gadaadin huuli sanaag huulbarlah durtai da. Ene tusgaarlasan shiree ni zvgeer yum bna.

  3. 졸라졸라

    졸라졸라

    2020/06/16 at 23:11

    9 sard su oroh boluu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *