Франц эмэгтэйчүүдийг өтөлсөн хойноо ч сайхан арьстай байхад нь тусалдаг гоо сайхны 8 нууц

0

Франц эмэгтэйчүүд өөртөө анхаарал тавих онцгой дүрмээрээ нэгэнт алдартай болжээ. Жишээ нь, тэд өөгөө дарах гэж үxэн хатан хичээдэггүй эсвэл давуу талаа тодосгох гэж гүйдэггүй. Тэдний анхаардаг цорын ганц зүйл бий – арьсны эрүүл байдал, хөгшрөлтөөс хамгаалах урьдчилсан арчилгаа. Эдгээрийн ач тусаар өөрийнхөө залуугийн гоо үзэсгэлэнг удаан хадгалж чаддаг ажээ.

Франц эмэгтэйчүүд арьсандаа яаж анхаарал тавьдгийг бид судалж үзсэн юм.

Зөвхөн хамгаалдаггүй, мөн нарнаас арьсаа нуудаг

© Depositphotos.com, © hzparisien / Depositphotos.com

Нарны туяаны нөлөө – арьсыг наснаасаа эрт хөгшрөхөд хүргэх хамгийн хүчтэй xүчин зүйл юм. Франц эмэгтэйчүүд үүнийг сайн мэдэх тул арьс арчилгааны бүтээгдэхүүнд нь SPF-хамгаалалт байгаа эсэхийг сүрхий анхаардаг. Гэхдээ үүнээс гадна тэд физик арга хэмжээг авдаг байна: ялангуяа нартай өдрүүдэд эсвэл наран шарлагын гзазар тэд том саравчтой малгай өмсдөг. Харин өдөр тутамдаа цээжний эмзэг арьсыг нарнаас хамгаалахын тулд нимгэн алчуур зангидаж заншжээ.

 

Арьс арчилгаандаа замаг хэрэглэдэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Францчууд далайн усыг эмчилгээнд ашигладаг уламжлалтай. Далайн ус болон далайн гаралтай бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд тэр дундаа арьсанд сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Үүнээс гадна бие махбодыг хоргүйжүүлэх, эрүүлжүүлэх, залуу төрхөө хадгалж үлдэхийн тулд франц эмэгтэйчүүд замагтай ваннд ордог ажээ. Мөн замгаар биеэ ороох зэрэг арчилгаа хийдэг байна.

 

Агаар чийгшүүлэгч ажиллуулдаг

© Depositphotos.com

Парист өвлийн улирал маш хуурай болно, тиймээс франц эмэгтэйчүүд нүүрний арьсаа чийгшүүлэх бүхий л арга хэмжээг авдаг. Тэд эргэлзэх зүйлгүй агаар чийгшүүлэгч худалдаж авна. Арьсыг арзайхаас хамгаалахаас гадна хүйтний улиралд арьс татахаас хамгаалдаг, мөн арьсанд эрүүл өнгийг нэмдэг ажээ.

 

Арьсыг гуужуулж чийгшүүлэх тос түрхдэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Зөвхөн нүүр, цээжний арьсыг арчлаад зогсохгүй мөн биеийн бусад бүх хэсгийг арчилна. Арчилна гэдэгт цэвэрлэж, чийгшүүлэхийг ойлгодог. Хуурай арьсыг сойзоор зөөлөн үрж гуужуулж илүү зөөлөн болгож цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Дараа нь шүршүүрт орж тэжээлийн эсвэл чийгшүүлэгч тос түрхдэг байна. Үүний ачаар арьсны нүх нээгдсэн тул түрхсэн тос амархан шингэж үр дүнгээ өгдөг ажээ.

 

Үрчлээ гарахаас өмнө насны өөрчлөлтийн эсрэг тос хэрэглэж эхэлдэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Францад гоо сайхны арчилгааны нэг үндэс нь өсвөр наснаасаа эхэлдэг. Охидыг бага байхад эрүүл арьсны ойлголтыг суулгаж хэрхэн зөв арчлахыг хэлж өгдөг бөгөөд ингэснээр хиймэл будагны хэрэг болохгүйг ойлгуулдаг. Юуны түрүүнд арьсыг чийгшүүлэх, нарнаас хамгаалах мөн цэвэрлэгээний (нүүрний будагтай хэзээ ч унтахаар хэвтэж болохгүй) арчилгааг баримтлахыг зөвлөнө. Үүнээс гадна, үрчлээ гарахаас өмнө насны өөрчлөлтийн эсрэг тос түрхэж эхлэх нь зүйтэй гэж үздэг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ илүү үр дүнтэйг бид сайн мэднэ.

 

Нүүрний илүүдэл тосыг шингээх цаас байнга хэрэглэдэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Нүүрний илүүдэл тослог шингээх цаасыг өргөн ашиглаж заншжээ. Арьсны өөрийн тослог илүүдэхэд батга гарч үрэвсэж эхэлдэг. Үүнээс гадна арьсны тослог бага байх тусам агаарт дэгдэж байгаа хортой бодис нүүрэн дээр бага бууна л гэсэн үг юм.

 

Жирийн биш харин мицеляр усаар угаадаг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Гоожуурын ус хатуулаг ихтэй тул эмзэг арьсанд хүчтэй нөлөөлж өнгөгүй, таталзсан болгодог. Энэ л шалтгааны улмаас Францад мицеляр ус маш алдартай. Арьс арчилгаандаа өндөр анхаарал тавьдаг франц эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн байх. Уг бүтээгдэхүүний орц маш зөөлөн тул тэд нүүрний эмзэг арьсаа энэ л бүтээгдэхүүнд даатгана. Мицеляр ус нь нүүрний арьсыг цочроож гэмтээхгүйгээр зөөлөн цэвэрлэдэг байна.

 

Шүршүүрийн шингэн савангийн оронд жирийн савангаар биеэ угаадаг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Арьс арчилгааны тухай сэдэв хөндөгдөж байхад шүршүүрийн тухай дуугүй өнгөрч болохгүй. Шүршүүрийн тухайд мөн л адил дүрэм баримтлагдана, өөрөөр хэлбэл нүүрний арьс арчилгааны адил аль болох чийгшүүлэхийг хичээдэг, мөн өөрийн арьсанд тохирсон арчилгааг хийдэг. Үүнээс гадна шүршүүрийн шингэн савангийн оронд хатуу саван хэрэглэдэг, энэ нь зүгээр ч нэг тохиолдлын арчилгаа биш юм. Хатуу саванд тэнцвэржүүлэгч зэрэг арьсыг цочроох химийн гаралтай орц бага байдаг ажээ.

Та эдгээр дүрмээс баримтлаад удаж байгаа юу? Өөрийн сэтгэгдэл, гарсан үр дүнгээ бидэнтэй хуваалцана уу.

38
БахархмаарБахархмаар
13
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *