Бодит үйл явдлын хамгийн чухал агшныг харуулж чадсан биширмээр гэрэл зурагнууд

0

Бодит үйл явдлын хамгийн чухал агшныг харуулж чадсан биширмээр гэрэл зурагнууд


Аливаа үзэгдэл, үйл явдлын хамгийн чухал, хамгийн эгзэгтэй мөчийг гэрэл зургийнхаа аппаратанд “олзолж” авч чадна гэдэг жинхэнэ гэрэл зурагчин хүний хосгүй ур чадвар. Авьяастай, ур чадвартай гэрэл зурагчид маш олон ч тэдний дотроос жинхэнэ шилмэл гэгдэх бүтээлийг бий болгож чадсан гэрэл зурагчдын хамгийн бахдан бишрэм, шилдэг зургуудын багцыг энд нийтэллээ.Хэдийгээр ганцхан ширхэг зураг ч гэлээ тухайн цаг мөчид болж байсан үзэгдэл, үйл явдлын уур амьсгал, мөн чанар, өнгө аясыг харах мэдрэхүйгээр дамжуулан үзэгчийн сэтгэл зүрх, ухаан санаанд дурайтал буулгаж чадсан эдгээр бодит үйл явдал, хүмүүсийн зургийг үнэхээр бахдан бишрэхгүй байхын аргагүй төгс бүтээлүүд болсон байна гэдэгтэй таныг ч бас санал нэгдэх бизээ хэмэээн бодож байна.

Jeff Widener – Tank Man
[ XopoM.com ] фото

1989 оны 6-р сарын 5-нд Бээжингийн Tiananmen Square талбай дээр эсэргүүцэл илэрхийлсэн хүмүүс цугларсан юм. Хятадын хүч нэмэгдүүлсэн цэргийнхний танкны эсрэг нэгэн туйлын их зориг зүрхтэй нэгэн зогсож байсан бөгөөд тэр эрхмийн хаанахын хэн болох нь өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр байгаа юм. Энэхүү үйл явдлын зургийг дөрвөн хүн авсан ч хамгийн алдартай нь Associated Press агентлагийн фото сэтгүүлч Jeff Widener-ийн авсан зураг юм. Tank Man хэмээн нэрлэгдсэн энэ зурагны өөр нэг нэр нь “The Unknown Rebel” юм байна.

 

Kevin Carter – Vulture Stalking a Child
[ XopoM.com ] фото

Өлбөрч үхэж буй судан хүү болон түүн рүү мярааж буй тас шувууг харуулсан энэ аймшигт зургийг авсан гэрэл зурагчин Kevin Carter энэ зургаараа сонин, онлайн сэтгүүлзүй, уран зохиол, хөгжмийн зохиолын чиглэлээр амжилт гаргасан хүмүүст олгодог Pulitzer Prize шагналыг хүртсэн юм. Kevin жаал хүүг аврах эсхүл сайн бүтээл бүтээх гэсэн хоёр мөн чанарын хооронд эргэлзэж тээнэгэлзсэн 20 минутыг өнгөрүүлсний эцэст энэ зургийг авсан бөгөөд энэхүү зургийг авснаасаа хойш гурван сарын дараа жаалхүүг авраагүй хэмээн өөрийгөө буруутгаж амиа хорлосон байна.

 

Alberto Korda – Che Guevera
[ XopoM.com ] фото

Кубын гэрэл зурагчин Alberto Korda-гийн авсан Аргентины марксист хувьсгалч Che Guevera-гийн зураг нь 20-р зууны билэг тэмдэг болсон зураг юм. Энэхүү зургийг Che-г La Coubre ачааны усан онгоцны дэлбэрэлтийн хохирогчдын дурсгалын хуралд оролцож байх үеэр авсан ба Кубын гурван песогийн мөнгөн тэмдэгтэн дээр хэвлэгдсэн байдаг байна.

 

Neil Armstrong – Moon Landing
[ XopoM.com ] фото

1969 онд хүн төрөлхтөн анх саран дээр хөл тавьсан. Саран дээр анх мөрөө гаргасан агшин, түүхэн цаг үеийг харуулсан олон зураг байдаг ч тэдний дундаас хамгийн алдартай нь Америкийн механик инженер, сансрын нисгэгч Buzz Aldrin-ы дуулганд туссан дүрсийг авсан Америкийн сансрын нисгэгч, сарны гадаргууд хөл тавьсан анхны хүн Neil Armstrong-ын зураг юм.

 

Steve McCurry – Afghan Girl
[ XopoM.com ] фото

Энэхүү зургийг 1984 онд ЗХУ Афганистаныг бөмбөгдсөний дараа Пакистаны Nasir Bagh дүрвэгчдийн лагерьт авчээ. 1985 оны 6-р сард хэвлэгдэн гарсан National Geographic сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдсэн энэ зураг дээрх бүсгүйн нэр бүтэн 17 жилийн турш буюу 2002 оны 1-р сарыг хүртэл тодорхойгүй байсан ба 2002 онд National Geographic-ын баг бүсгүй байгаа газрыг тодорхойлохоор Афганистан руу аялснаар түүний тухай мэдээллийг бий болгосон байна.

 

Richard Drew – The Falling Man
[ XopoM.com ] фото

Falling Man нэртэй энэхүү зургийг Associated Press агентлагийн фото сэтгүүлч Richard Drew 2001 оны 9-р сарын 11-ний өдрийн өглөөний 9:41:15 цагт авчээ. Дээрх зураг 2003 оны 9-р сарын Esquire сэтгүүлийн хуудаснаа хэвлэгдэн гарсан ба хожим нь мөн энэ сэдвээр кино хүртэл хийгдсэн байна. Зурагт буусан хүний нэр ус өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр байгаа юм.

 

Nick Ut – Phan Thị Kim Phùc
[ XopoM.com ] фото

1972 оны 6-р сарын 8-ны өдөр Америкчууд Вьетнамын зүүн өмнөд хэсэгт байх Trang Bang дүүрэгт напалмын бөмбөг хаясан бөгөөд зурагт бөмбөгдүүлсэн газраас ум хумгүй зугтаж байгаа хүмүүс дүрслэгдсэний дотор Phan Thi Kim Phuc гэгч эмэгтэйн 9 орчим настай байх үеийн зураг багтсан байгаа юм. Тэрээр бөмбөгдөлтөнд өртөж, ар нуруу нь ноцтой түлэгдэж гэмтсэн байсан ба амь гарахын тулд шатсан хувцсаа тайлж хаяад гүйж явсан нь энэ ажээ. Pulitzer Prize шагналыг эзэндээ авчирсан энэ зургийг Associated Press агентлагийн зурагчин Nick Ut авчээ.

 

John Filo – Kent State Shooting
[ XopoM.com ] фото

1970 оны 5-р сарын 4-нд Kent State University их сургуулийн жагсагчид руу Ohio National Guard-ын гишүүд гал нээсний улмаас дөрвөн хүн алагдаж, есөн хүн шархадсан байна. Энэхүү буудлагын үр дүнд дэлхий даяар их дээд сургуулиуд, коллежиудад оюутнуудын бослого гарсан юм.

 

William Anders – Earthrise
[ XopoM.com ] фото

Earthrise хэмээх энэхүү зургийг 1968 онд Apollo 8 томилолтын үеэр сансрын нисгэгч William Anders авчээ. Хамгийн нөлөө бүхий ач холбогдолтой хүрээлэн буй орчны зургаар нэрлэгдсэн энэ зураг 1969 онд АНУ-ын шуудангийн үйлчилгээний марк болж хэвлэгдэн гарчээ.

 

Alfred Eisenstaedt – V–J day in Times Square
[ XopoM.com ] фото

1945 оны 8-р сарын 14-ний өдөр авагдсан энэ зураг Victory over Japan Day буюу Япон улс бууж өгсөн өдөр Times Square-т өрнөсөн үйл явдлын нэгээхэн хэсгийн дүр зураг юм. Зураг авагдсанаасаа хойш долоо хоногийн дараагаар Life сэтгүүлд өөр хотуудад алдартнуудын үнсэлцэж байгаа гурван өөр зурагтай хамт хэвлэгдэн гарсан байна.

 

Malcolm Browne – Thích Quàng Đức
[ XopoM.com ] фото

1963 оны 6-р сарын 11-нд Вьетнамын махаяана буддист лам Thích Quảng Đức өнөөгийн Ho Chi Minh буюу Saigon хотын авто замын уулзварт өөрийгөө шатаасан байна. Тэрээр Өмнөд Вьетнамын Ngô Đình Diệm засаг захиргааны нэгжийн зүгээс буддистуудыг хавчин шахаж байгааг эсэргүүцсэн нь энэ бөгөөд түүний ийнхүү өөрөөрєє тахил өргөсөн явдал дэлхий дахиныг цочролд оруулж, Diệm-ийн дэглэмийн бодлогод анхаарлаа хандуулахад хүргэсэн байна.

 

Frank Powolny – Betty Grable
[ XopoM.com ] фото

Дэлхийн хамгийн алдартай сайхан бүсгүйчүүдийн нэг Betty Grable 1943 онд ханын том зурганд зориулан зургаа авахуулсан нь энэ бөгөөд түүний энэ зураг дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэрэг эрсийн олонхынх нь өрөөний хана болон шүүгээнд байдаг байжээ.

 

Frank Fournier – Omaira Sánchez
[ XopoM.com ] фото

1985 оны 11-р сарын 13-нд Колумбын Armero дахь Nevado del Ruiz галт уул дэлбэрч, дэлбэрэлтэнд өртөгчдийн нэг Omaira Sanchez гурав хоногийн турш ус, бетон болон бусад эвдэрч хэмхэрсэн зүйлсэд түгжигдэн байсны эцэст амиа алдсан байна. Түүнийг нас барахын өмнөхөн Францын гэрэл зурагчин Frank Fournier энэ зургийг дарж амжжээ.

 

Yevgeny Khaldei – Soviet Flag over the Reichstag
[ XopoM.com ] фото

Энэхүү зураг дэлхийн хоёрдугаар дайны үеийн Германы уналтыг илэрхийлэн харуулдаг ба Германы Reichstag-ын дээр Зөвлөлтийн улаан армийн туг намирч байгааг авчээ. Ялалтын анхны туг 1945 оны 4-р сарын 30-ны үдшийн 10:40 цагт мандсан ба харин энэ зургийг 1945 оны 5-р сарын 2-ны өдөр авчээ.

 

Lawrence H. Beitler – Thomas Shipp & Abram Smith
[ XopoM.com ] фото

1930 оны 8-р сарын 7-нд гэрэл зурагчин Lawrence Beitler дээрх зургийг авсан бөгөөд зурган дээрх дүүжлүүлсэн хоёр хүн бол африк-америк гаралтай хүмүүс юм. Тэд үйлдвэрийн ажилтан, цагаан арьст Claude Deeter гэгчийг дээрэмдэн тонож, дараа нь алсан төдийгүй түүний найз бүсгүй, цагаан арьст Mary Ball хүчирхийлсэн этгээдүүд ажээ. Хүрээлэн зогссон олны дунд модноос дүүжлүүлэн амийг нь хороохоор цээрлүүлэгдсэн тэдний энэ зураг хожим нь хэдэн мянга хувилагдаж, худалдаалагдсан төдийгүй Strange Fruit хэмээх улс төрийн найргийн сэдэл болсон түүхтэй.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

42 Сэтгэгдэл

  1. Enhuush_1020

    2011/04/14 at 17:48

    first goe goe zuragnuud bna

  2. tmra

    2011/04/14 at 17:49

    suuliin zurag ni evgui yumaa

  3. solarmxl

    2011/04/14 at 18:04

    aimar ter sүүliih

  4. Зочин

    2011/04/14 at 18:28

    yun goy bna aimshigtai zuragnuud bna

  5. trojan08

    2011/04/14 at 18:33

    hmmmmmmmm

  6. BupyC

    2011/04/14 at 18:36

  7. badrah94

    2011/04/14 at 18:50

    hmmmmmmmmmmmm

  8. happy13

    2011/04/14 at 18:53

    hooh

  9. ameno_illusion

    2011/04/14 at 19:01

    sain avchee

  10. InprezA

    2011/04/14 at 19:30

    sүүleesee 2 dahi n amerikiin bas neg iimerhүү zuragnii anhnii huvilbar n bh shig sanagdaad bhiin

  11. Donjman

    2011/04/14 at 19:59

    ter hүүhdiin zuragl aimar yumdaa

  12. turuu_designer

    2011/04/14 at 20:03

    gerel zurag tuuh uguulnee gej

  13. Legend_king

    2011/04/14 at 20:11

    saihan meedee bn

  14. btcrew

    2011/04/14 at 20:13

    sonirholtoi bn

  15. cometmngl

    2011/04/14 at 20:23

    uneheer aldartai zuragnuud shuU! ghdee bs dutuu bnoo… tnx

  16. pilguun

    2011/04/14 at 20:47

    ene medee chin deer bsan shdee yagaad ahaid oruulaad bgaan dawhtsasan zuragnuud mer ser bn kk

  17. moogiizet

    2011/04/14 at 20:51

    Түүхэн үйл явдлыг гоё авчээ.

  18. TheLibertines

    2011/04/14 at 21:03

    aimaar aimaar

  19. Зочин

    2011/04/14 at 22:02

    76 pizdaag ingeed duujilbel mun goyoo

  20. misfizzz

    2011/04/14 at 22:07

    surtei

  21. SeeKeSHDEEE

    2011/04/14 at 22:11

    :-)

  22. sugar_venus

    2011/04/14 at 22:21

    ter tas huuhed 2 aimar bga biz omno ni uzej bsiin bna

  23. romeo_lilo

    2011/04/14 at 22:42

    zarim ni aimar yumaa

  24. gorgeous375

    2011/04/14 at 23:12

    Ulsuj vhej bui hүүgiiin zurgiig haraad hogiin sawruu haysan hoolniihoo vldegdliig butsaaj awaad idmeer sanagdaw, zarim ni hoolgui ulsuj bhad zarim ni hooloo zvgeer l hayj bdiin baina, ter hүүg awarchihgui ter zuraglaach arai dendүү yumaaa, amia horlj vhsen ni ch bolsiiin :((

  25. mgtsdirector

    2011/04/14 at 23:18

    Tnks

  26. Enkhbayar_gal

    2011/04/14 at 23:46

    ?

  27. Lea

    2011/04/15 at 00:25

    nice nice tgd bas paparazzi medee nemehguim uu

  28. shiji_batuka

    2011/04/15 at 02:32

    ketsuu l yum

  29. asparagus

    2011/04/15 at 08:53

    goy ch zurag bn aimar ch zurag bn :D

  30. erxem_0505

    2011/04/15 at 10:10

    goy shaasan!!! kakaz

  31. doogii0118

    2011/04/15 at 12:56

    heleh ug algaa

  32. hishigee_0831

    2011/04/15 at 15:14

  33. suhee_a

    2011/04/15 at 21:05

    tiime uneheer shildeg ghees oor argagui goy surag bna

    amidarliin tsoriin gants unen bol uhel l yum daa

  34. sekv

    2011/04/16 at 03:36

    [color=008000][size]laitai laitai [/size][/color]

  35. ebaemuunee

    2011/04/16 at 13:04

    gaihaltai zuragnuud bna

  36. orgil_s

    2011/04/16 at 19:38

    great

  37. 1-odin

    2011/04/16 at 20:21

    yooy yooy heleh ch vg alga goy sedew bn goych zuragnuud bn

  38. ben_jr

    2011/04/17 at 12:42

    Bugd gaihaltai tuuh, gaihaltai agshinuud.

  39. muty

    2011/04/18 at 12:09

    zurag tuuh uguulne gej

  40. etvgenx

    2011/04/19 at 06:11

    Аймшигтай л … байхиймдаааа

  41. Зочин

    2011/04/19 at 15:58

    Тэр өлсөөд үхэж байгаа жаал хүүг л өрөвдөж байна даа харамсалтай юм

  42. zoloo_bilgee

    2011/04/20 at 22:42

    etvgenx fuck you

    [ Зассан: zoloo_bilgee , өдөр 2011/4/20 22:44 ]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *