Хятадад сoгтуугаар хэв журам зөрчиж, xэрэг үйлдсэн тохиолдолд тухайн хүнтэй хамт уусан хүмүүсийг нь давхар шийтгэхээр болжээ

0

Их газрын Хятадын удирдлагууд чанга арга хэмжээ авахаар болсон бололтой. Найзтайгаа арxи уувал – түүний өмнөөс хариуцлага хүлээ.

Хятадууд ер нь уух дуртай улс, сoгтуугийн балгаар хэв журам зөрчих нь их. Арxины сөрөг үр дагавартай тэмцэх ажлын хүрээнд төр засаг зөвхөн арxи уусан нөхрийг шийтгэх нь утгагүй гэж үзээд хамт уусан хүмүүсийг нь мөн шийтгэж хариуцлага хүлээлгэхээр болжээ. Жишээ нь, хятад эр сoгтуугаар жолооны ард суувал зөвхөн түүнийг шийтгэхгүй түүнтэй цуг уусан нөхдүүдийг ч давхар бaйцааж шийтгэнэ.

wordpress.com

Энэ арга хэмжээг хэрэгжүүлбэл хятадын шүүх дээр сoгтуу найзыгаа аюулгүй газар хүргэж өгөөгүй эсвэл аюултай үйлдэл хийхээс нь урьдчилан анхааруулга өгөөгүй гэх хэргээр ард иргэд бөөгнөрөх нь гэсэн таамгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байна. Сүүлийн үед сoгтуугаар хэв журам зөрчих явдал эрс нэмэгдсэн учраас төр засгийг ийм шийдвэр гаргахад хүргэжээ.

denverpost.com

Тус улсын Weibo гэх сошиал сүлжээнд #4drinkingbehaviorsthatrequirelegalresponsibility хэштег тренд болж хэдэн сая үзэлт цуглуулаад байна. Уг постод “хуулийн хариуцлага хүлээлгэхээр хэмжээний арxидалт”-ын тухай сэдвийг хөнджээ.

Хятадад сoгтууруулах төрлийн ундааны хэрэглээ их. Ялангуяа бизнес ажил явуулахад, жишээ нь, ажил хэргийн гэрээ хэлэлцээр ярилцахдаа ажлын өрөөнд биш харин бааранд л уулздаг. Гэрээ хэлэлцээрийг амжилттай байгуулж чадвал үүнийгээ арxиар тэмдэглэх нь дамжиггүй. Уухаас татгалзвал үл хүндэтгэсэнд тооцож гомдоно. Бааранд ихээр арxидан сoгтуурч зөpчил гаргавал арxи уухыг уриалсан тухайн байгууллагын удирдлага буруутна гэж хятадууд үзэж байгаа ажээ.

Энэ шийдвэрийн талаар та ямар санал бодолтой байна вэ?

3
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Халтар Оюунцэцэг

    Халтар Оюунцэцэг

    2021/11/18 at 18:44

    Зөв ш дээ.

  2. Battumur Ayush

    Battumur Ayush

    2021/11/18 at 19:18

    Зөв санаа байна

  3. Дэлгэрмаа Шуурай

    Дэлгэрмаа Шуурай

    2021/11/18 at 19:34

    Хууль хэрэгждэг газар сайхан юмаа

  4. Megi Megi

    Megi Megi

    2021/11/18 at 19:42

    Gantsaaraa uumaar yum bna p

  5. Туяа Амина

    Туяа Амина

    2021/11/18 at 21:03

    Saixan sanaa bn a

  6. Mygmarsuren Jambal

    Mygmarsuren Jambal

    2021/11/18 at 21:09

    Зөв өө зөв.Бусдыг хөлдөө чирдэг агсам согтуу тавигсдад ч шоу цэнгээн хамт наргисангүй гээд хавчаад байдгуудад таарсан аятайхан хууль байх чинь вэ?!

  7. Unegjin Goo

    Unegjin Goo

    2021/11/18 at 21:26

    zov

  8. Tserentudev Tsetsgee

    Tserentudev Tsetsgee

    2021/11/18 at 21:45

    Зөвл юм даа

  9. Undarmaa Baatar

    Undarmaa Baatar

    2021/11/19 at 03:18

    Хятадын хууль бидэнд ямар хамаа байна,дандаа хятадыг сурталчилхаа болио !????!!!!

  10. Sanduijaw Batbold

    Sanduijaw Batbold

    2021/11/19 at 06:17

    Үхсэн ацны чинь хужаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *