Үүнийг ямар учиртай болохыг мэдэх үү? Бид хамгийн чухал хэрэглээг нь мэддэггүй байж…

5

Бид өдөр тутмын ахуйн хэрэглээний зүйлд тэр болгон анхаарал хандуулж чаддаггүй, ямар нэгэн ашиглалтыг нь мартаж огт хэрэглэлгүй орхидог. Ахуйн зориулалтаар ашиглах эд зүйлсэд зарим нэг үүрэг бий боловч бид тэр болгоныг нь мэдэх ч үгүй явна. Тиймээс, та бүхэндээ дараах 10 ахуйн хэрэглээний эд зүйлийн хэрэглээг танилцуулахаар бэлдлээ.

1. Тоос сорогчны нүх

Зарим нэг тоос сорогч бариул дээрээ хааж, онгойдог жижиг нүхтэй байдаг. Энэ механизм онгорхой байхад сорох хүч нь багасна. Энэ бол маш хэрэгтэй механизм, ялангуяа та хөшиг эсвэл ямар нэгэн зүйлд хавчуулагдсан жижиг зүйл соруулж авах гэж байгаа бол.

 

2. Гутлын арын хэсэгт байгаа гогцоо

Гутал, пүүзний ард байгаа энэ гогцоо нь зөвхөн гоёл чимэглэл биш: үнэн хэрэгтээ гутлаа хялбар өмсөхөд зориулагдсан нэмэлт хэрэгсэл юм.

 

3. Цоожны жижиг нүх

Зарим нэг цоож түлхүүрнийхээ нүхний хажууд жижиг нүхтэй байдаг. Мэдээж энэ жижиг механизм цоожийг онгойлгоход зориулагдаж хийгдээгүй. Түүний үүрэг бол цоожийг зэврэхээс хамгаалах – өөрөөр хэлбэл цоожинд ус хуримтлагдаж зэврэхээс хамгаалдаг байна. Мөн тэр жижиг нүхэнд тос дусааж цоож гацахаас хамгаалж болно.

 

4. Компьютерын гар дээрх товгор тэмдэглэгээ

Компьютерын гарын “F” болон “J” үсэг дээр товгор тэмдэглэгээ байдаг – энэ нь заавал товчлуур руу харж бичих шаардлага гарахгүй, товгорыг хуруугаараа мэдэрч үсэгнийхээ баримжааг олоход туслана.

 

5. Үдээсний машин

Цаасны үдээсийг ихэвчлэн дотогшоо нугарахаар үддэг. Үүнээс гадна үдээсний машины доод хэсгийг тохиргоог 180 хэмээр эргүүлбэл үдээсийг гадагш нь эргүүлж үдэх боломжтой болно. Ямар тохиолдолд энэ төрлийн үдэлтийг сонгох вэ – үдсэн цааснуудыг ямар нэгэн төвөггүйгээр салгаж авах хэрэг гарвал ингэж үдээрэй.

 

6. Микрофоны зөөлөвч

Микрофоны үзүүрт хийсэн зөөлөвч нь агаарын урсгалыг зөөлрүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл микрофонд хэн нэгний хэлж байгаа “тэсрэх” гийгүүлэгчийг зөөлрүүлдэг байна.

 

7. Хуванцар бөглөөний доторх бүрээс

Хуванцар савтай ундааны ихэнх бөглөө нь дотроо бүрээстэй байдаг (зураг дээрх улаан бөглөөг харна уу). Энэхүү бүрээс нь ундаатай савыг сэгсрэхэд хөөс алдагдахаас хамгаална.

 

8. Хоёр талтай хөвөн диск

Уг хөвөнг хоёр төрлийн зориулалтаар ашиглаж болно. Хээтэй хэсгийг нүүрэндээ будаг тавих зориулалтаар, харин жигд талыг нь нүүрний будаг арилгаж нүүр цэвэрлэх зориулалтаар ашиглана.

 

9. Шпагетти гоймон хутгах хутгуурын нүх

Хутгуурын голд байгаа уг нүх нь гоймонг уснаас шүүх зориулалтгүй: харин гоймонгийн нэг порцыг хэмжих зориулалттай юм.

 

10. Цонхны тохиргоо хийх

Хэрвээ цонх нээгдэж хаагдахдаа хэцүү байгаа бол эсвэл цонхоор салхи сийгээд байгаа бол та зохих тохиргоог нь хийгээгүй байна гэж үзнэ. Цонхны хажуу талд тусгай түлхүүр бүхий тохиргоо байгаа.

Хэрвээ энэ тохиргоог чангалбал цонх хүрээндээ бүрэн тулж цонхноос салхи сийгэхгүй өвлийн хүйтэнд дулаанаа хадгална. Түлхүүрийг сулруулбал цонх болон хүрээний завсар зайтай болж зуны улиралд илүү их агаар нэвтрэх боломжтой болох ажээ.

Бид өдөр болгон л дээрх эд зүйлсийг ашиглаж байгаа, заримдаа ямар зориулалттай юм бол гэж зарим нэг нэмэлт тоноглолыг нь та сонирхож байсан уу?

127
ГайхмаарГайхмаар
17
ТэнэглэлТэнэглэл
17
ГоёГоё
15
Ха ХаХа Ха
14
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Samdan Otgontuya

    Samdan Otgontuya

    2018/11/13 at 11:20

    Баярлалаа Амжилт хүсье

  2. Батжав Базаржав

    Батжав Базаржав

    2018/11/13 at 11:32

    Mediishd :p

  3. Bayanjargal Puntsag

    Bayanjargal Puntsag

    2018/11/13 at 22:21

    Баярлалаа. Анзаардаггүй ш дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *