Давсыг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга

3

Давс бол бүх л хоолыг амттай болгодог хамгийн “сайн амтлагч”-уудын нэг шүү дээ. Гэхдээ та давсыг зөвхөн хоолонд л хэрэглэлгүй өөр зүйлд хэрэглэх боломжтой гэдгийг мэдэх үү? Давс танд ямар ямар хүнд хэцүү нөхцөлд туслахыг доорх мэдээллүүдээс сонирхоорой!

1. Хиймэл цэцгийг цэвэрлэх

Хиймэл цэцэг нь торго эсвэл нейлоноор хийсэн нь хамаагүй ээ, тэднийг торонд хийгээд аяганы 1/4-ээр давс хийгээд сэгсрэхэд хангалттай. Тэд шинэ юм шиг л харагдах болно!

Давсыг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 2

2. Хүнсний ногоогоо давстай усаар угаагаарай

Игэвэл та олон дахин угаах шаардлагагүй болно.

Давсыг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 1

3. Толбо арилгахдаа давс ашиглаарай

Та цай, кофе, дарс, гэх мэт толбонуудыг арилгахдаа толбон дээр давс асгаарай, учир нь давс шингэнийг шингээдэг юм, дараа нь харин угаахад амархан арилна шүү.

Давсыг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 5

4. Толбо гэснээс…

… жимс, жимсгэнэ идсэний дараа гаран дээр үлддэг толбыг давстай усаар угаахад амархан арилна.

Давсыг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 4

5. Гууль, зэс, мөнгийг давсаар цэвэрлээрэй

Давсыг уксустай хольж уусмалаа даавуунд шингээгээд металлуудаа гялалзтал нь өнгөлөөрэй.

Давсыг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 3

6. Хоол хийсний дараа гарнаас чинь хоол үнэртээд байна уу?

Давсанд лимон үрж хийгээд гараа угаагаарай, дараа нь усаар зайлахад ямар ч үнэргүй болно.

Давсыг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 6

7. Та хэзээ нэгэн цагт аяга таваг угаадаг порлоныхоо тухай бодож үзсэн үү?

Порлоноо цэвэрлэж байх хэрэгтэй шүү. Порлоноо 10 минут давстай хүйтэн усанд хийж тавиарай, ингээд танд нэг хэсэгтээ л шинээр авах хэрэггүй боллоо.

Давсыг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 7

8. Хайруулын таваг, сав суулгаа цэвэрлээрэй

Ингэж цэвэрлэх нь зовлонтой юм шиг санагдаж болох юм. Гэхдээ хуурай алчуур аваад бага зэрэг давс нэмээд зүлгэ, зүлгэ бас дахин зүлгэ.

Давсыг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 8

9. Хогийн ургамлаас хэрхэн ангижрах вэ?

Хогийн ургамлуудыг тасдсаны дараа давсны уусмалаар шүршээрэй, таны шүршсэн хэсэгт дахин ургахгүй шүү.

Давсыг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 9

10. Сүрлэн сагсаа арчлахаа мартав аа

Сүрлэн сагс маань шарлаад ирэхээр үзэмжгүй болдог шүү дээ, тиймээс давстай бүлээн усаар угаагаад үзээрэй.

Давсыг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 10

11. Зөгийнд хатгуулсан бол давсаар эмчлээрэй

Зөгийнд хатгуулчихсан уу? Хатгуулсан хэсгээ норгоод жоохон давс асгачих.

Давсыг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 11

12. Сүүгээ удаан хугацааны турш шинээр нь байлгаарай

Сүүндээ чимх давс хийснээр гашлахдаа ердийн хугацаанаас илүү удна шүү.

Давсыг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 12

13. Гутлын эвгүй үнэрээс салгана

Гутландаа чимх давс хийж хонуулаад маргааш нь сэгсрээд өмсөхөд л хангалттай.

Давсыг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 13

14. Гандсан даавууны өнгийг сэргээнэ

Бүрэн өнгө оруулахгуй ч гэлээ хэсэгчлэн бол оруулнаа. Даавуугаа давсны уусмалд норгоорой, ингэснээр урьдынхаасаа илүү тод өнгөтэй болно.

Давсыг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 14

7
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *