Ник Вичичийн амьдрах хүслийг оволзуулах 20 сургамж

1

Хэрэв бид төрөхдөө хоёр хөлгүй, хоёр гаргүй байсан бол бусдад туслах байтугай өөртөө туслаж чадахгүйдээ гутран суух байсан биш гэж үү. Гэхдээ Ник хэмээх энэ залуу өөрийн эр зориг, сэтгэлийн хүчээр хүн бүрийн сэтгэлд гал авалзуулж байгаа нь яахын аргагүй сэтгэл хөдөлгөм, мөн бахархамаар үйл явдал юм.

Ник Вичичийн амьдрах хүслийг оволзуулах 20 сургамж 2

[sociallocker]

1. Бусдын найз болохыг хичээж байж л найз нөхөдтэй болдог юм. Үүнтэй адил бусдад итгэл найдвар бэлэглэж байж л өөрөө итгэл найдварыг олж авдаг юм.

2. Хэн ч хаалгаа нээж өгөхгүй байвал хэд хэдэн хаалгыг зэрэг тогшоод үз.

3. Хүний дотроос сайн, муугийн алийг олж харах нь таны л дур. Гэхдээ би хувьдаа шороон дундаас алт хайхыг л хүснэ.

4. Өөрийнхөө үйлдэлд сэтгэл хангалуун байх нь хамгийн чухал юм.

5. Ямар нэг амжилт эсвэл эд зүйл аз жаргалд хүргэдэг гэдэг нь утгагүй хэрэг юм. Аз жаргал гэдэг үргэлж тантай хамт байх ёстой. Харин аз жаргал тантай байгаасай гэж хүсвэл амгалан байх хэрэгтэй.

6. Хүссэн хариултаа шууд авах нь боломжгүй хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

7. Та өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй цагт бусдыг хүлээн зөвшөөрөх магадлал тун бага байдаг.

8. Надад зовлон тохиолдсон байж болох ч надтай учраагүй зовлон бүр ч их байх. Би өөрийгөө хэзээ ч хамгийн азгүй гэж хэлэхгүй.

9. Хүнээс тусламж гуйж болно, гуйх ч хэрэгтэй. Амьдралд дан ганцаараа хийх боломжгүй зүйл гэж байдаг юм.

10. Амьдралынхаа сүүлийн мөчийг төсөөлөөд үз дээ. Харин одоо тэр мөч тань ирэхэд харамсах юмгүй угтахаар амьдарч эхэл.

Ник Вичичийн амьдрах хүслийг оволзуулах 20 сургамж 1

11. Жинхэнэ хайр танд юу хийх, хэн байх чинь огт хамаагүй гэдгийг хэлээд өгнө. Үнэнч хайранд зүрх сэтгэл л чухал байдаг юм.

12. Асуудал бүхнээс баяр баяслыг л хайж байгаарай.

13. Зурагтаар таны үзэхийг хүсэхгүй байгаа зүйл гарвал та удирдлагаа аваад л өөрчилчихдөг шүү дээ. Яг л үүнтэй адил асуудал тулгарахад та асуудлыг өмнөхөөсөө өөр аргаар шийдвэрлэхэд л хангалттай.

14. Өөрсдийгөө азгүй гэж боддог хүмүүс амжилтанд хуруун чинээ дөхчихөөд бууж өгсөн гэдгээ ойлгоогүй хүмүүс л байдаг.

15. Сэтгэлийн сэмэрхийгээс царайны сайхан бараантана.

16. Сайн үйл хэмжээгээр үнэлэгддэггүй.

17. Өөрөөсөө илүү зүйлийн нэг хэсэг болно гэдэг хорвоогийн хамгийн том баяр баясгалан юм.

18. Хүнд нөхцөл тулгарахад ухаан бодлоо төвлөрүүлэх тэнхээгүй болсноо мэдрэх нь олонтаа. Ийм үед танд тохиолдсон зүйлийг таны дотор болж буй зүйлээс ялгаж салгах нь хамгийн чухал юм.

19. Өмнө нь би өөрөөсөө: “Яагаад надад л ийм зүйл тохиолдож байгаа юм бэ?” гэж асуудаг байсан. Харин одоо бол: “Яагаад үгүй гэж?” асуудаг.

20. Ахин нэг өдөр гэдэг бол ахин нэг боломжийн эхлэл юм.

[/sociallocker]
15
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tm shu unen

  2. Enhriihen Yaldamhan

    Enhriihen Yaldamhan

    2015/08/04 at 00:47

    ene bol gaihaltai hun

  3. Зочин

    2015/09/13 at 15:56

    Az jargal gedeg chinii zyrhend l orshino. Hen ch chamd beleglehgyi, bas hen ch bulaaj avch chafahgyi. . .

  4. Монгол

    2017/04/18 at 21:05

    Хэний ч, юуны ч туслалцаагүйгээр хэн ч оршин тогтнохгүй буюу амьдрахгүй бөгөөд тусын хариу нь эдийн биш сэтгэлийн хэмжүүр.
    Тусын хэмжээг “их бага” хэмээн цэгнэх гэвэл илүүц бөгөөд мартахгүй санаж явбаас хариу хождохгүй.

  5. Монгол

    2017/04/18 at 21:06

    Хэний ч, юуны ч туслалцаагүйгээр хэн ч оршин тогтнохгүй буюу амьдрахгүй бөгөөд тусын хариу нь эдийн биш сэтгэлийн хэмжүүр.
    Тусын хэмжээг “их бага” хэмээн цэгнэх гэвэл илүүц бөгөөд мартахгүй санаж явбаас хариу хождохгүй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *