Хүн бүр тохиолддог шинж тэмдгийн нэг бол хөл гар бадайрах, мэдээ алдах явдал. Ихэнхдээ мэдрэлийн судас шахагдсанаас цусны эргэлт түр зуур саатсантай холбоотой байдаг. Явах болон байрлалаа өөрчлөх үед буцаад хэвийн байдалдаа ордог.
Унтаж байх үед ийм зүйл тохиолддог бөгөөд хамгийн элбэг үзэгдэл нь гар мэдээ алдах юм.
Хэрвээ олон удаа мэдээ алдах, удаан үргэлжлэх, ирвэгнэх гэх мэт шинж тэмдгүүд илэрсэн бол ноцтой өвчний шинж тэмдэг байж болзошгүй.
Гар мэдээ алдах шалтгаанууд
1. Шилэн хүзүүний остехондроз. Шилэн хүзүүны мөгөөрс ачаалал үүссэнтэй холбоотойгоор өвчилдөг. Өвчний шинж тэмдэг нь гар бадайрах, чилэх, мэдээ алдах зэрэг юм. Мөн толгой өвддөг. Тусгай дасгал хийх хэрэгтэй ба хамгийн чухал нь эмчид хандаж эмгэгийг илрүүлэх явдал юм.
2. Тархмал хатуурал. Мэдрэлийн олон тогтолцооны голомтот гэмтлийн нэн хувирамтгай шинжүүдээр илэрдэг үрэвсэлт өвчин юм. хамгийн ноцтой өвчлөлүүдийн нэг. Мэдрэх байдал буурдаг ба гар мэдээ алддаг. Хэрвээ гар мэдээ алдахаас өөр шинж тэмдэг илэрвэл мэдрэлийн эмчид хандаарай.
3. Сувгийн хам шинж. Хөдөлгөөнгүй сууж гараараа ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс (програмист, оёдолчид, хөгжимчид) голдуу өвчилдөг. Хурууны давтагдах хөдөлгөөн нь нарийн сувгаар дамжин шөрмөсийг гэмтээдэг. Мэдрэлийн суваг шахагдсанаас (ялангуяа өглөөгүүр) гар мэдээ алдаж, ирвэгнэх, хорсох мэдрэмж төрдөг. Мэдрэлийн эмчид яаралтай хандах хэрэгтэй ба хүндэрвэл хурууны булчин ажиллагаагүй болох аюултай.
4. Венийн Тромбоз өвчний үед гар мэдээ алддаг. Цус нөжрөн урсгалыг хаагдуулснаас болж гар мэдээ алддаг. Тромбозыг нэн даруу оношилж эмчлэхгүй бол ноцтой хүндрэх ба үхжил явагдах аюултай. Хүндрэх үед нь гар хавагнах, судас төвийж гарч ирэх гэх мэт шинж илэрдэг.
5. Цус багадалт, чихрийн шижин өвчний үед ихэвчлэн гар бадайрч мэдээ алддаг ба цусны эргэлт буурч байгаагийн шинж юм.
6. Бугалга, мөр хэсгийн мэдрэлийн эс урт хугацааны үрэвслийн дүнд өвчилснөөс гар бадайрах, мэдээ алдах гэх мэт шинж тэмдэг илэрч болдог.
7. Тархины цус харвалтын (цус харвах) хамгийн аюултай шинж тэмдэг бол гар мэдээ алдах юм. Гар мэдээ алдахтай хамт доод мөч мэдээ алдах, толгой өвдөх, нүд харанхуйлах зэрэг шинж илэрвэл нэн даруй түргэн тусламж дуудаарай!
Гар мэдээ алдах шинж тэмдэг илэрдэг өвчний талаар мэдээлэл хүргэлээ. Хэрвээ та үргэлж ийм шинж тэмдэг мэдэрдэг бол, унтах үедээ эвгүй байрлалд хэвтсэнээс болж эвгүй болдог бол яаралтай эмчид хандахыг зөвлөж байна. Энэ шинж тэмдгийг хайхралгүй орхиж болохгүй ба таныг ноцтой өвчлөлд хүргэж болох юм!
Undrakh Ankhbayar
2017/03/21 at 16:04
Enhsoyol Baterdene
Гансүх Тэнгис
2017/03/21 at 16:20
Хөл мэдээ алдаад бдышд тайлбарлаач
Bayarmaa Delgertogtokh
2017/03/21 at 16:32
Javzaa Naraa unshaarai
gereg
2017/03/21 at 17:51
баярлала. их хэрэгтэй мэдээлэл байна. Би байнгын суугаа ажилтай. Шөнө унтаад сэрэхэд гар мэдээгүй юм шиг болсон байдаг. Өдөр удаан суухаар хөл бадайрдаг. Хөл бадайрч мэдээгүй болох талаар мэдээлэл тавибал сайн байна. Эмч дээр яаралтай оч гэжээ. ОЛон очсон. Эмч нар зүгээр л гэдэг. яг хэн гэж эмч дээр хаана очвол зүгээр вэ?
gereg
2017/03/21 at 17:52
баярлала. их хэрэгтэй мэдээлэл байна. Хөл бадайрч мэдээгүй болох талаар мэдээлэл тавибал сайн байна. Эмч дээр яаралтай оч гэжээ. ОЛон очсон. Эмч нар зүгээр л гэдэг. яг хэн гэж эмч дээр хаана очвол зүгээр вэ?
Тглдр Б.
2017/03/21 at 17:57
Накама Аанж
Zultsetseg Zul
2017/03/21 at 20:13
Narantuya Naraa
Tsogoo Esuu
2017/03/21 at 20:44
Otgonbayar Batolzii unshaarai ah
Гэгээ
2017/03/21 at 20:46
Uyangaa Uyanga zaaval unsh
Gansukh Lkhagvajav
2017/03/21 at 21:07
Emchid uzuuleheer zarim ni medehgui yumaa haana baidag emnelegt uzuulvel zugeer ve uuruu avah anhan shatni dasgalch yumu arga bna uu
Nansalmaa Lkhagva
2017/03/21 at 21:20
Gantuya Gonchig
Enhmanlai Manduul
2017/03/21 at 21:50
Tungaa Tungaa
Zoljargal Gombosuren
2017/03/21 at 23:43
.
Battumur Namhai Namhai
2017/03/21 at 23:52
Хонго хавиар уу
Энэрэл Буяндалай
2017/03/22 at 02:27
Oyun Mele
Гансүх Тэнгис
2017/03/22 at 05:07
No shilbe haviar
Гансүх Тэнгис
2017/03/22 at 05:08
No shilbe haviar
Muruudeltei Negen
2017/03/23 at 11:13
Ss
Зочин
2023/09/16 at 20:23
Мөр мултраад оруулсан юм гар мэдээ алдаад байхын