“Нөлөөллөөс дээгүүрт” үндэсний хөдөлгөөн болтлоо өргөжиж байна

0

“Нөлөөллөөс дээгүүрт” үндэсний хөдөлгөөн болтлоо өргөжиж байнаНөлөөллөөс дээгүүрт аянд 12,128 залуус нэгдэн тоолуурын заалтыг өдөр ирэх тусам хурдтайгаар нэмсээр байна. Залуусыг нэгтгэн сэтгэлгээний өөрчлөлтийг уриалж байгаа энэ аян өчигдөр амгалангийн 500 гаруй залуусаар бүл нэмэн нэмсэн юм. Тэд бүгд муу нөлөөллийн эсрэг, сайн нөлөөллийн төлөө нэгдэж байна. Архины нөлөөллөөс дээгүүрт эрүүл амьдрах, бусдын муу нөлөөллөөс дээгүүрт өөрөө өөртөө эзэн байх, залхуурлын нөлөөллөөс дээгүүрт нийгмийн идэвхитэй байх гээд сайн нөлөөллийг бусдад түгээж муу нөлөөллийг багасгах залуусын нэгдэл удахгүй үндэсний хэмжээний хөдөлгөөн болох бололтой.

Амгалангийн залуус Татар хамтлагийг халуун дотноор хүлээн авч “Нөлөөллөөс дээгүүрт” аяны дэмжиж байгаагаа тэдэнд урмын үг хайрлан илтгэж байлаа. Тэнд цугласан 500 гаруй залуус нөлөөллөөс дээгүүрт амьдрах зорилго тэмүүлэлдээ хөтлөгдөн Татар хамтлагийн тоглолтыг тэсэн ядан хүлээж байсан юм. Хэдийгээр цагаасаа хоцорч эхэлсэн ч залуус хүлээсээр тоглолт эхэлхэд бүгд нэгэн дуугаар нөлөөллөөс дээгүүрт хэмээн хашгирч байлаа. Аянд нэгдэгсдийн тоо өдөрт л  2000-3000-аар нэмэгдэж байгаа нь нийгэмд хэн нэгний уриалга, тэднийг дагуулах хүч хэрэгтэй байсныг илтгэнэ. Харин Татар хамтлаг энэ бүхнийг харж өөрсдийн үеийн залуусын амьдралыг архитай хар бараа бус гэрэл гэгээтэй зорилго тэмүүлэлтэй болгох хүсэл эрмэлзлэл тээн аяныг эхлүүлсэн нь цагаа олсон хэрэг боллоо гэдгийг иргэд хэлж байна. Аян эхэлсэн өдрөөс хойш тоглолт бүр дээр олон зуун залуус ирж, Татар хамтлагийн фен клубд бүртгүүлэн тэдэнтэй нэг зорилго дор нэгдэж байна. Түүнчлэн Монгол орны өнцөг булан бүрээс хамтлагийн залуустай нэгдэх санал ирсээр байгааг харахад анх хамтлагийн 3 залуугаас эхлэлтэй энэ аян тун богино хугацаанд үндэсний хэмжээний томоохон хөдөлгөөн хэлбэрт шилжиж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *