Эмээ маань сармисны гайхалтай ач тусын талаар хэлэх үед би энэ ногоог зөвхөн хоолонд хэрэглэдэггүй юм байна гэдгийг ойлгосон

2

Сармис зөвхөн хоолонд амт оруулдаггүй бөгөөд таны эрүүл мэндэд ч мөн ач тустай. Бидний өвөг дээдэс сармисыг уламжлалт эмчилгээнд олон өвчнийг анагаахын тулд хэрэглэж ирсэн арвин түүхтэй.

 

Сармисны эрүүл мэндэд үзүүлэх 5 ач тус:

Сармис ханиад томууг эмчлэхэд тусална

Сармисыг эрт үеэс эхлэн ханиад томууны эмчилгээнд хэрэглэсээр иржээ. Хэд хэдэн эх сурвалжуудын хийсэн судалгаагаар сармисны тусламжтай ханиад томууг эмчлэх бүрэн боломжтой болох нь батлагдсан байна.

 

Сармис цусан дахь муу холестеролын хэмжээг бууруулна

Хэд хэдэн судалгаагаар сармис нь цусан дахь муу холестеролыг бууруулах ач тустай болох нь тогтоогджээ. Мөн сармис холестерол болон триглицеридэд огтхон ч сөрөг нөлөө үзүүлдэггүй.

 

Сармис цусны даралт ихсэхээс сэргийлнэ

Цусны даралт ихсэх нь зүрх судасны өвчтэй шууд холбоотой байдаг. Хэрэв цусны даралттай хүмүүс өдөрт 4 ширхэг хумс сармис идвэл цусны даралт буурдаг болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна.

 

Сармис бие бялдарт эерэг нөлөө үзүүлнэ

Эртний Грект Олимпод оролцож буй тамирчдад эрч хүчтэй байлгах үүднээс сармис өгдөг байжээ. Саяхны судалгаагаар зүрхний өвчтэй хүмүүсийн хувьд сармис хэрэглэх нь бие бялдарт сайнаар нөлөөлдөг болох нь батлагдсан бол өөр бусад судалгааны үр дүнд эрүүл хүний бие бялдарт ч гэсэн сармис сайнаар нөлөөлдөг болох нь тогтоогджээ.

 

Сармис ясыг бэхжүүлнэ

Эмэгтэй хүний ясны бэхжилт эстрогены хэмжээ буурснаас болж мууддаг. Амьтад дээр хийсэн судалгаагаар сармис эмэгчин амьтдад нэн чухал даавруудын хэмжээг ихэсгэж байсан бол хүн дээр хийсэн судалгаанаас үзвэл сармис эмэгтэй хүний эстрогены хэмжээг нэмдэгдүүлдэг болох нь батлагдсан байна.

 

Сармисны бусад нөлөө:

Та сармисыг эмчилгээнд хэрэглэхийн өмнө дараах зүйлсийг бодолцож үзэхэд гэмгүй:

  • Сармис амнаас эвгүй үнэр гаргадаг
  • Хэрэв та өмнө нь сармис идэж байгаагүй бол болгоомжтой байгаарай, яагаад гэвэл танд харшил өгч болзошгүй
  • Хэрэв таны цус өтгөрөлттэй эсвэл цусны ямар нэгэн өвчтэй бол сармис хэрэглэхийн өмнө мэргэжлийн эмчид заавал хандаарай

Ямар ч нөхцөлд сармисыг тохирох хэмжээгээр нь хэрэглэвэл илүү үр дүнтэй болохыг анхаарна уу. Та эрүүл мэнддээ анхаараарай.

3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *