Алдартай цуврал болон уран сайхны киноны зураг авалтын үеэр юу болдгийг тодорхой харуулсан 15+ гэрэл зураг

0

Дуртай киногоо үзээд сууж байхдаа уг дэлгэцийн бүтээл ямар их хичээл зүтгэл, хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсныг бид огт гадарладаггүй, тэр тухай бүр боддог ч үгүй. Кино хийхэд зөвхөн жүжигчид, найруулагчид хөдөлмөрлөдөггүй юм. Тэднээс гадна компьютер графикийн мэргэжилтнүүд, хувцасны загвар зохион бүтээгчид, нүүр хувиргагчид, орлон тоглогчид зэрэг кино салбарын бүхий л мэргэжилтэн, ажилтнууд оролцоно.

Энэхүү нийтлэлээ бэлдэхээс өмнө бид “King Kong” киноны өндөр барилга дээрх зураг авалт яаж явагдсаныг огт мэддэггүй байлаа. Үүгээр ч зогсохгүй “кино урлагийн тогоо”-нд юу өрнөж байсныг харуулах маш сонирхолтой гэрэл зургууд энэхүү нийтлэлд багтсан шүү.

Жейсон Момоа “Dune” киноны ээлжит зураг авалтын дараа шүршүүрт орж байгаа нь

© face to face / FaceToFace / REPORTER / East News

 

“Once Upon a Time” цувралын зарим нэг засал чимэглэлийг компьютероор зурсан болж таарлаа

© Capital Pictures / East News

 

“The Borgias” телевизийн олон ангит уран сайхны киноны эрхэмсэг хатагтай нар зураг авалтын завсарлагааны үеэр ухаалаг утсаа оролдохоос ер буцахгүй

© TONCI PLAZIBAT / CROPIX / SIPA / East News

 

Жүжигчин, орлон тоглогч Патриша Толлман “Babylon 5” цувралын хүнд хэсгүүдийг гүйцэтгэсэн юм. Дараа нь тэр олсыг нь цэвэрхэн гэгч нь “арилгачихна”

© Courtesy Everett Collection / Everett Collection / East News

 

Жүжигчин Лена Хиди буюу нөгөө домогт Серсея Ланнистер “Game of Thrones” цувралын 5 дугаар хэсгийн зураг авалтын үеэр өөрийгөө нарнаас хамгаалж шүхэр дэлгэсэн харагдана

© Tonci Plazibat / CROPIX / SIPA / East News

 

“Game of Thrones” цувралын массовконд тоглох жүжигчид ч гэсэн амралтынхаа үеэр тухайн эрин үедээ “тохирохгүй” үйлдэл гаргах нь их. Жишээ нь, нарны шил зүүнэ, хуванцартай цэвэр ус ууна

© Tonci Plazibat / CROPIX / SIPA / East News

 

“Harry Potter” үзсэн биз дээ? Арагог аалзыг санаж байна уу? За тэгвэл байна шүү дээ, энд түүний хөлийг хийж байна шүү

© Dwayne Senior /eyevine / East News

 

“Maleficent” киноны зураг авалт ингэж явагджээ

© East News

 

Дараахан нь тэр цэнхэр даавууны оронд үлгэрийн ой эсвэл сүрдмээр цайз, цамхаг сүндэрлэх болно

© East News

 

Женнифер Лоуренс буюу “The Hunger Games” киноны Китнисс Эвердин болон яг түүний араас мөр алдахгүй дагах зураглаач

© East News

 

“The Hobbit” гурвалсан киноны давтлагын үеэр. Цагаан цамцтай нь – найруулагч Питер Жексон

© Warner Bros / Courtesy Everett Collection / East News

 

Эми Адамс “Enchanted” киноны зураг авалтын үеэр операторын ур чадварт суралцахаар шийдсэн бололтой. Орчин үеийн гүнж ийм л болж дээ

© Buena Vista Pictures / Courtesy Everett Collection / East News

 

Найруулагч хүн жүжигчнийхээ араас хаана ч хүрч чадна. Тодорхой жишээ: Дэвид Йейтс болон Жуд Ло нар “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” киноны зураг авалтын үеэр

© LILO / SIPA / Sipa Press / East News

 

Эхний гэрэл зураг – бидний “King Kong” киноноос үзсэн дүр зураг. Харин хоёр дахь нь бодит байдал – жүжигчин Наоми Уоттс мэдээж бусдын аймшигтай гарт хотын дээгүүр дүүлэн нисээгүй юм шүү

© Universal / Courtesy Everett Collection / East News, © Universal / Courtesy Everett Collection / East News

 

“Ногоон хүмүүс” Наоми Уоттсыг зураг авалтад бэлдэхэд тусална. Тусгай хувцастай болохоор эдгээр хүмүүс кинонд огт харагдахгүй

© Wiese / FaceToFace / REPORTER / East News

 

Аннагийн нүүр будалт. Скарлетт Йоханссон “The Other Boleyn Girl” уянгын киноны зураг авалтад бэлдэж байгаа нь

© Focus Features / Courtesy Everett Collection / East News

 

“Fantastic Beasts” киноны 2 дугаар хэсгийн зураг авалтын ажил ид дундаа явагдаж байгаа нь. Гудамжны цаад ногоон хэсгийг анхааралтай хараарай: дараа нь компьютерээр гүйцээгээд зурчихна

© LILO / SIPA / Sipa Press / East News

Та иймэрхүү гэрэл зураг үзэх дуртай юу? Эсвэл таны хувьд кино гээч үлгэрийн ертөнцийн нууцыг эвдэж байгаа юм шиг санагддаг уу?

2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Тэлмүүн Тамир

    Тэлмүүн Тамир

    2022/03/29 at 01:39

    Medrel muutai ymuu tegeed yugej

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *