Бүсгүй хүний хувцсаар ‘гоёсон’ Шведийн галт тэрэгний машинистууд

0

Бүсгүй хүний хувцсаар 'гоёсон' Шведийн галт тэрэгний машинистуудХувцаслах соёлтой холбоотойгоор Европын зарим орнуудад олон нийтийн газарт богино өмд өмсөхийг хориглосон. Шведийн Стокгольм хотод галт тэрэгний үйлчилгээ үзүүлэгч Аррива /Arriva/ компаний удирдлагууд машинистууддаа богино өмд өмсөхийг хориглосны улмаас тус компаний машинистууд эсэргүүцэл илэрхийлж, ажилдаа маш өвөрмөц дүрэмт хувцас өмсөх болсон байна. Энэхүү өвөрмөц дүрэмт хувцас нь эмэгтэй хүний хувцас гэдгээрээ онцгой бөгөөд тодруулж хэлбэл банзал буюу юбкыг өмсөж байгаа аж. Машинистуудын хэлж байгаагаар зуны улиралд 35-40 градус цельс хүртэл халуун галт тэрэгний кабинд өмдтэй явах гэдэг нь маш хэцүү зүйл байдаг гэнэ. Галт тэрэгний машинистууд нь банзлаар ‘гоёх’ болсонтой холбогдуулан Аррива компаний төлөөлөгч мэдэгдэл хийхдээ олон нийтэд үйлчилж байгаа учир ажилтнууд нь цэвэр цэмцгэр харагдах ёстой гэдгийг дурдсаны зэрэгцээ эрэгтэй хүн банзал өмсөж байгааг хориглох боломжгүй, хэрвээ тэгвэл энэ нь ялгаварлан гадуурхсан хэрэг болно гэж хэлснээс гадна компани ирэх 9-р сард болох хурлынхаа үеэр дүрэмт хувцасны асуудлыг дахин хэлэлцэхээр болсныг өгүүлсэн байна. Эсэргүүцэлд оролцож, банзал өмсөгчдийн нэг Мартин Акерстен /Martin Akersten/-ий хувьд “Мэдээж хэрэг хүмүүс юбка өмссөнийг нь хараад гайхан ширтэж байгаа хэдий үүнийг тэсвэрлэхээс өөр аргагүй байгаа.” гэжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *