Дутуу болгосон гахайн мах идсэнээс болж нэгэн Хятад эрийн тархи, уушги болон цээжнээс 700 гаруй туузан хорхой олджээ!

2

43 настай Zhu Zhong-Fa, Хятадын Жэжян аймгийн барилгын ажилтан бөгөөд халуун тогооны зоогийн газар хооллосны дараа толгой нь хүчтэй өвдөж, бaгтарчээ. Туyзан хорхойнууд ихэвчлэн хaлдварласан гахай болон хонины махаар дамжин хүний биед хaлддаг байна. Түүнчлэн эдгээр хоолнуудыг зөв болгоогүйгээс болж хaлдварлах үйл явц улам идэвхждэг аж.

Хaлдварт өвчний тасгийн эмч доктор Wang Jian-Rong, түүнийг туyзан хорхойн хaлдвар авсан болохыг олж илрүүлжээ. “Өвчтөний тархинаас тодорхой хэд хэдэн гэмтэл илэрсэн. Мөн уушги болон булчинд зовиур илэрч, цээж орчмоор нь хөндүүрлэж өвдөж байсан.” гэж тэрээр хэлжээ.

Доктор Wang энэ талаар тайлбарлахдаа: “Бид өдөр тутмын амьдралдаа маш их махан бүтээгдэхүүн идэх хандлагатай байдаг, тухайлбал хайрсан хонины мах болон шарсан гахайн мах гэх мэт. Хэрэв эдгээр хоолыг бүрэн гүйцэд болгоогүй бол, тyyзан хорхойн өндөгнүүд хоолоор дамжин биед шингэх үедээ aмьд хэвээрээ байдаг.”

“Мөн та дутуу болгосон мах идсэн бол, тyyзан хорхой таны биеэр дамжин олон төрлийн өвчин үүсгэх aюултай.” хэмээн хэлсэн байна.

Дээрх өвчтөний хувьд туyзан хорхойнууд биеэр нь хэдийнээ тарxаж, эд эрxтнүүдийг нь гэмтээгээд эхэлсэн байсан гэнэ.

Ихэвчлэн гахайн мах идэх болон тyузан хорхой агуулсан хоол хүнс хэрэглэх, хaлдвар авсан хүн эсвэл амьтан уг xорхойг бусдад хaлдаах эрсдэлтэй байдаг байна.

Саяхан Хятад улс 100 сая гахайг “Африкийн гaхайн хaлуурал” өвчнөөс болж aлдсан билээ.

Иймд та аль болох бүрэн гүйцэд болоогүй хоол хүнс, тэр дундаа гахайн мах идэхгүй байхыг хичээгээрэй. Мөн гадуур хооллохоос илүүтэй гэртээ хооллож байхыг таниас хүсье!

13
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *