
Хүүхдийн тав тухтай байдалд санаа тавьсан нийтийн газруудын гэрэл зургуудыг сошиал хэрэглэгчид хуваалцаж байна. Хүүхдийн ертөнцийг тав тухтай бас илүү сонирхолтой болгож чаджээ.
Гэрт шинэ хүн мэндлэхээр тэр бяцхан хүний төлөө бүх амьдрал өөрчлөгддөг, бүхнээ түүнд л зориулж эхэлнэ. Түүнийг тухтай, сонирхолтой, хамгийн гол нь аюулгүй байлгах тал дээр санаа тавих нь эцэг, эхийн үүрэг. Гэхдээ хүүхдийн ертөнц зөвхөн орон гэрээр хязгаарлагдахгүй. Тэд гадаа гудамжинд гарна, энэ үед олон нийтийн газрууд мөн л бяцхан иргэнийхээ төлөө санаа тавих үүрэг хүлээдэг. Эдгээр гэрэл зургууд дээрх шиг газрууд дэлхийн өнцөг булан бүрт улам их болоосой гэж ерөөе.
Үсчний суудал – хүүхдийн үс засахад зориулагдсан машин-суудал. Хүүхдүүд үсээ засуулахдаа дуртай байх болжээ

Суултуур нь хоёр төрлийн тохируулгатай юм – нэг нь томчуудад, нөгөө нь хүүхдүүдэд

Энэ ариун цэврийн өрөө хүүхэд гар нүүрээ угаахад зориулагдсан нэмэлт гишгүүртэй

Манай сургууль үүдэндээ скейтбордоо үлдээх тусгай “зогсоолтой”

Миний шинэ шүдний эмч үүдэндээ хүүхдүүдэд зориулсан хуурай бассейнтай юм байна

Манай гэрийн дэргэд яг л жинхэнэ машины зам шиг замтай хүүхдийн тоглоомын талбай байдаг

“Замын эргэлт, нэг чигийн урсгал, явган хүний гарц, бас замын таних тэмдэг бүгд бий. Хүүхдүүд багасаа замын хөдөлгөөний дүрэмтэй танилцах боломж”
Хүүхдийн тоглоомын талбай дээр гэрэл ойлгогчтой гоё гулсуур тавьжээ

“Одоо харанхуйд ч гэсэн цагийг зугаатай өнгөрөөж болох нь”
Нийтийн бие засах газар хүүхдүүдэд зориулсан жижигхэн хаалга гаргажээ

Манай гэртэй ойрхон машин угаалгын газар хүүхдүүд савангаар буудаж тоглодог юм

“Үнэнийг хэлэхэд би өөрөө ч зүгээр сууж чаддаггүй ээ”
Манай нарийн боовны газар хүүхдүүдэд зориулсан жижигхэн цонхтой – нарийн боовчид пончик яаж хийж байгаад тэд их сонирхдог

Гудамжны цэвэр усны цэг бүр гурван тосгууртай

“Хамгийн өндөр нь томчуудад, дунд нь – хүүхдүүдэд, хамгийн доор байгаа нь – амьтанд”
Манай охины цэцэрлэгийн шат хоёр бариултай – эцэг, эхчүүдийнх тэгээд хүүхдүүдийнх

Энэ дэлгүүр хүүхдүүдэд зориулсан үнэгүй жимстэй, томчууд худалдан авалт хийж байх зуур хүүхдүүд амны зугаагаа гаргана

Норвегийн Берген хотын автобусны буудал дээр хүүхдийн савлуур бий

Рестораны ариун цэврийн өрөөнд байх хүүхдийн угаалтуур

“Ийм угаалтууртай байхад хүүхдүүд гараа угаахаа ерөөсөө мартахгүй”
Амттаны тасгийн дэргэд хүүхдүүдэд зориулсан жижиг сагс тавьжээ

Энэ арга эцэг, эхчүүдэд огт таалагдахгүй байх л даа…
Энэ тоглоомын талбай дээр тэргэнцэртэй хүүхдэд зориулсан автомат савлуур байдаг

Францын супермаркетууд хүүхдэд зориулсан жижигхэн түрдэг тэргүүдтэй









Enkhee Yondon
2021/09/24 at 13:07
Хүн болмогц нь ингэж хүндэлж өсгөхөөр хүмүүжилтэй хүн болж төлөвшихгүй байх ямар ч зам байхгүй