Хүний сайхан сэтгэл жижиг гэлтгүй зүйлээр ч илэрч болдгийг харуулсан 16 тохиолдол

0

Бид бүгд дэлхий ертөнцийг илүү гэгээлэг, эргэн тойрны амьдралыг илүү аз жаргалтай болгож чадна. Үүний тулд заавал супер баатар шиг хүчтэй байх албагүй. Өчүүхэн ч гэсэн сайхан сэтгэл гаргаж, тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүнийг ажиглаж харахад л болно. Ингэсэн байхад тухайн нөхцөл байдалдаа тохируулаад өөрийн чадлаар тусламжийн гараа сунгаарай. Яг л өнөөдрийн манай нийтлэлд багтсан 16 хүн шиг!

1. Би орон гэргүй тэнэмэл муужгайг өнөөдөр барилга дээрээс оллоо

a-space-pirate

 

2. Хүмүүс сандал дээр гарч зогсоод цэpгийн парад үзэж байгаа нь

Helsimo

 

3. Машиныхаа люкийг хаалгүй орхичихжээ. Гэнэт бороо орсон юм. Барилгын ажилчид уутаар ингээд бүтээсэн байна

Prostoilogin

 

4. Аав бол үнэнч туслагч

Intelligent_Figure19

 

5. Ээж надад зориулж нэхжээ

ltbluepoetry

 

6. Гэнэтийн сайхан бэлэг

arjuna20

Энэ хүүгийн унадаг дугуйны тормоз нь эвдэрчихээд машин мөргөчихсөн юм. Хэд хоногийн дараа мөргүүлсэн машины жолооч хүүд шинэ дугуй авч өгчээ.

 

7. Зөгий ундаалах гар хийцийн хиймэл “цөөрөмхөн” – халуунд тэдний хувьд жинхэнэ аврал юм

Whatifdogscouldread

Цэцэг усалж байх тоолондоо зөгий газар асгарсан усан дээр бөөгнөөд байгааг анзаарсан юм. Тэгэхээр нь чулуутай ийм бяцхан “цөөрөм” тэдэнд зориулж бэлдээд. Гэртээ ирэх болгондоо “цөөрөм”-өөрөө дaйрна –  зөгийнүүд хэд хэдээрээ суугаад ус ууж байгаа нь харагддаг юм. Бид нэгэнт сайн найзууд болжээ!

 

8. Хоёулаа үзвэл илүү сонирхолтой

Ruti

 

9. Эхнэртээ зориулсан гэнэтийн бэлэг

JephriB

Эхнэр маань шөнийн 2 цагт босоод найз нартайгаа явган аялалд гарсан юм. Удахгүй гэртээ ирнэ, ирээд хүүхдүүд, гэрийн ажилтайгаа зууралдана л гэж бодож яваа. Үүний оронд тэр минь ваннтай усанд тайван амарч хэвтэг дээ.

 

10. Дүү маань гурван хэрмийг хуй салхинаас аварсан юм

GoldenChinchilla

 

11. Аав нь хүүгийнхээ дуртай хүүхэлдэйн киног цуг үзэхээр явж байна

prixb

 

12. Охин муурандаа бичиг үсэг зааж өгч байгаа нь

usernot_found

Хүүхдийн санаа эцэг эх, гэрийн тэжээвэр амьтанд тэр болгон таалагдахгүй. Хүүхдүүд заримдаа үнэхээр инээд хүргэмээр санаа гаргадгийг яана даа.

 

13. Нохойны чих их эмзэг байх нь элбэг, багахан салхинд ч үрэвсэж өвддөг нь өрөвдмөөр. Хайртай нохойгоо халамжлана гэдэг л энэ байх

SalmonSkiN

 

14. Аав ах бид хоёрыг усан парк авч явсан шүү. Бид хоёр 24 настай залуучууд

__Dawn__Amber__

 

15. Миний нохой дандаа миний сандал дээр суугаад байхаар нь арай жижгэвтэр адилхан сандал аваад өгчихлөө

GeneticCoder23

 

16. Би коронавирус тусаад. Найз бүсгүй маань надад миний хоолыг дөхүүлж өгөөд өөрөө коридорт сууж надтай цуг хоолоо иддэг юм.

alittleredportleft

Хүн болгон сайн сайхан зүйл хийж чадна. Та ч бас!

8
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *