2011 онд тyлаанч Ирланд эрийг мэдэх хүн цөөхөн байлаа. UFC-ийн хоёр ч төрлийн жингийн аварга асан Конор Макгрегор өөрийнхөө Instagram-д хамгийн хурдан хугацаанд хийсэн нокаутын бичлэгийг тавьжээ.
“Яг 10 жилийн өмнө би өөрийнхөө хамгийн хурдан нокаутыг ганц цоxилтоор хийж чаджээ. Мэргэжлийн ММА-гийн түүхэнд хамгийн хурдан нокаутад ч тооцогдоно. Гурван секунд. Вау!” гэж бичлэгээ тайлбарлан бичсэн байна.
Уг тyлааныг 2011 онд олонд танигдаагүй Immortal Fighting промоушн зохион байгуулжээ. Тэр үед залуу Конор мэргэжлийн дүрэмгүй тyлаанд дөнгөж орж ирээд байсан юм. Энэ нь түүний 9 дэх тyлаан байв.
Ширүүн хүч сорьсон спортод хэдий 10 жил болж байгаа ч Макгрегор тэтгэвэрт гарах болоогүй бололтой. Хэдхэн хоногийн өмнө Дастин Порьетэй хийх тyлаанд бэлдэж байгаа бэлтгэлийнхээ бичлэгийг тавьжээ. Тyлаан 7 дугаар сарын 10-нд болохоор төлөвлөгдсөн юм.
Usada tested me right before this. Blood and urine. That’s twice this week. I don’t blame them, I’m a animal. What irks me tho is there is never an announcement of athletes caught anymore? This means –
1. They can keep it quiet.
2. Tainted supplement bullshit excuses are accepted pic.twitter.com/6Vqii96Z4o— Conor McGregor (@TheNotoriousMMA) April 18, 2021