Хэрвээ та дасгал хөдөлгөөн хийхдээ ус уухгүй бол таны биед бий болох 9 таагүй зүйл

4

Бидний олонхийг бэлтгэлийн үеэр болон дараа нь шууд ус ууж болохгүй гэж зааж сургасан байдаг. Гэтэл эрдэмтэд болон мэргэжлийн тамирчид эсрэгээр байдаг ба биеийг шингэнээр тогтмол хангаж байх хэрэгтэй гэж үздэг байна.

Дасгал хийх үед ус уухгүй байх нь таны биед ямар нөлөөтэй талаар ярилцъя.

Таны арьс хөгшрөх болно

Биеийн тамирын дасгал нь залуужуулах үйлчилгээтэй гэдэг нь батлагдсан зүйл. Цус арьсанд ихээр очиж хүчилтөрөгч, эд эсээр хангаснаар коллаген бий болох нь ихсэж үрчлээ тэнийх болно. Цус хангалттай хэмжээгээр биед эргэж байхын тулд мөн төдий хэмжээний ус хэрэгтэй.

 

Та өөх биш ус алдаж байгаа юм шүү

Бэлтгэл хийж байх үед ус уухгүй байх нь хурдан турахад хэрэгтэй, үр дүнтэй гэж үздэг. Та бэлтгэлийн дараа жин дээр гарахад үнэхээр тэгж харагдана. Гэхдээ та өөх биш харин ус алдаж байгаа юм шүү. Та цангаагаа тайлангуут таны жин эргээд хуучин хэвэндээ орох болно.

Хангалттай хэмжээний ус хэрэглэхгүй байх нь өөх шатаах үйл явцыг бүрэн гүйцэд явагдахад саад болно. Шингэн дутагдсанаар цусны эргэлт сайн биш болох ба чухам цусны эргэлт нь эд эс хүчилтөрөгчөөр хангагдаж өөх шатаах нөхцөл болох билээ.

 

Биеэс хорт бодис гадагшлахгүй

Дасгал хийх явцад их хэмжээний хөлс ялгарч хорт бодис биеэс гадагшилна. Хэрвээ та биедээ хангалттай хэмжээний ус өгөхгүй бол хөлс гарах нь бага байх ба хорт бодис гадагшлах нь төдий чинээ бага байх болно.

 

Дасгалын үр дүн муу байх болно

Шингэн дутагдсанаар дасгалын үр дүн муу байна гэж эрдэмтэд үздэг байна. 5%-ийн шингэн алдах нь таны дасгалын үр дүнг 30% бууруулдаг гэнэ. Ойролцоогоор 2% шингэн алдах нь бие организмд өөх шатаах, булчингийн жин нэмэх боломжийг үгүй болгодог гэжээ.

 

Таны булчин өвдөх болно

Хүнд ачааллын дараа булчин өвдөх нь хэвийн үзэгдэл. Хэрвээ та бүр шингэн дутагдах хүртэл байдалтай байлгавал булчин өвдөх нь байнгын зүйл болдог.

Бэлтгэлийн үеийн жижиг гэмтэл нь уураг, нүүрс ус авснаар зүгээр болох ба хангалттай хэмжээний усгүйгээр бие организм эдгээрийг уусган авч чадахгүй билээ.

 

Зүрхний ачаалал нэмэгдэнэ

Хангалттай хэмжээний ус уухгүй бол цус өтгөрч, судас нарийсан нөөц усаа хадгалах гэж оролддог. Үр дүнд нь таны зүрх өндөр ачааллаар ажиллаж өтгөрсөн цусыг нарийн судсаар шахах хэрэгтэй болно.

Үр дүн нь амьсгаадах, өндөр даралт… зэрэг болно. Та бүрэн эрүүл байсан ч зүрхэнд иймэрхүү ачаалал их өгвөл зүрх цаашдаа эрүүл байх нь эргэлзээтэй.

 

Хаван бий болно

Дасгалын үеэр бага ус уух тусам энэ нь хаван үүсэх нөхцөл болдог байна. Бие нь шингэн дутагдаж байгааг мэдрэнгүүт аль болох нөөцөлж авахыг боддог ба ингэж хаван бий болдог.

 

Анхаарал төвлөрүүлэхэд хэцүү болж амархан ядарна

1-2%-ийн шингэн алдах нь анхаарал төвлөрүүлэхэд маш их нөлөөлж, амархан ядардаг байна. Үр дүн нь байнгын ядарсан, сэтгэл санааны муу нөхцөлд байх болно.

 

Илүү их идэж эхэлнэ

Бид цангаж байгаагаа их өлсөж байгаа мэтээр мэдэрдэг. Хэрвээ та бэлтгэлийн үеэр ус уухгүй байвал та их өлсөх ба энэ нь бие шингэний тэнцвэртэй байдалд орохыг шаардаж байгаа юм. Эхлээд аяга ус уугаад өлсөх тань хэвээр байвал юм идэж болно.

 

Бэлтгэлийн үеэр ус хэрхэн зөв уух вэ?

Бие ачаалал авч байх үед 15-20 минут тутамд 150-250 мл ус ууж байх хэрэгтэй ба ачааллын хэмжээнээс шалтгаалж өөр байж болно.

Эрдэмтэд биеийн хэвийн байдлыг хадгалахын тулд, халуун дулааны солилцоо хэвийн байхын тулд халуун биш хүйтэн ус уухыг зөвлөдөг. Ингэснээр бие организм нь ачааллаас үл хамааран биеийн зөв дулааныг барьж чадах билээ.

 

Ус уу эсвэл спортын ундаа юу?

Хэрвээ та богинохон дасгал хийх бол ус нь таны шингэний тэнцвэрийг барихад хангалттай. Харин 2 цагаас илүү хугацаагаар бэлтгэл хийх бол спортын ундаа нь илүү дээр билээ.

Энэ ундаа таны биед хангалттай шингэн өгөхөөс гадна нүүрс ус, эрдэс зэргийг өгч кали, магни зэргийн нөөцийг сэргээнэ.

Дасгал хийхээс нэг хоёр цагийн өмнө 500 мл цэвэр ус уух хэрэгтэй. Мөн их ачаалалтай бэлтгэлийн үеэр та спортын ундаа ууж байсан бол дараа нь цэвэр усаар шингэний тэнцвэрээ нөхөх хэрэгтэй.

22
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *