Холливудын алдарт найруулагч Уэс Крейвений шилдэг 10 кино

0

2015 оны 8-р сарын 30-нд Холливудын алдарт найруулагч, кино зохиолч, продюсер Уэс Крейвен 70 насандаа энэ хорвоог орхилоо. Тэрээр аймшгийн киноны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан бөгөөд энэ төрлийн кино сонирхогчид түүний киног амтархан үздэг байлаа. Түүнийг эцсийн замд нь нэр төртэйгээр үдэж гаргахад нь багахан ч гэсэн бидний зүгээс хийх зүйл бол түүний шилдэг уран бүтээлийг дурсах юм.

10. Swamp Thing, 1982

Холливудын алдарт найруулагч Уэс Крейвений шилдэг 10 кино 3

Аймшгийн киноны төрөлд хамруулах боловч одоо цагт супер баатартай киноны төрөлд шилжүүлэх нь зүйтэй. DC Comics-ийн уран бүтээлээс сэдэвлэн хийсэн супер баатар-аймшгийн амьтны зааг дээр байгаа хүний тухай өгүүлдэг. Marvel-ийн Hulk-тай нэг утга санаатай юм. Уэс Крейвений Swamp Thing буюу Намгийн амьтан бол био инженерийн нууц төсөл дээр ажиллаж байсан генетикч Алек Холландын тухай өгүүлнэ. Тэрээр хагас хүн-хагас ургамал болж хувирсан. Өөрийн хувь хүнийхээ баатарлаг чанарыг хадгалж үлдэж чадсан тул дүүг нь алсан алуурчдаас өшөөгөө авчээ. Киноны гол дүрийг Рэй Уайз, Эдриенн Барбо нар бүтээжээ.

9. The Last House on the Left, 1972

Холливудын алдарт найруулагч Уэс Крейвений шилдэг 10 кино 4

Уэс Крейвен шүтлэгтэй гэр бүлд өсч торнисон хэдий ч ажлынхаа гарааг 1960-аад онд моод болоод байсан порно киногоор эхэлжээ. Тэр үед нууц нэрээр уран бүтээл хийдэг байсан тул яг ямар порно кинонд оролцсоныг нь мэдэхгүй, “Deep Throat” киноны монтаж хийж байсан бололтой. The Last House on the Left кино нь охиныг нь хүчиндсэн гэмт этгээд шоронгоос оргосон тул уй гашуудалд орсон эцэг, эх хоёр охиныхоо өшөөг авч байгаа гунигтай түүхийг өгүүлэх аж. Зураг авалтын үеэр найруулагч секс үзэгдлийг “унтрааж”, хүчирхийллийг үзүүлэхийг оролджээ. Бага төсвөөр дуулиант кино хийж, прокатны орлогоороо дээгүүр бичигдсэнээс гадна шүүмжлэгчдийн дунд маргаантай сэдэв үүсгээд авчээ. 2009 онд кино киногоо дахин хийсэн байна.

8. The People Under the Stairs, 1991

Холливудын алдарт найруулагч Уэс Крейвений шилдэг 10 кино 5

Аймшиг – бол хүүхдийн үзэх кино биш, гэхдээ Уэс Крейвен аймшгийн мөртлөө инээдмийн, бас хүүхдийн гэмээр кино хийжээ. Нэгэн хар арьст залуу цагаан арьстнуудын байшинд нууцаар нэвтрэн орох бөгөөд байшингийн эзэд хонгилдоо хулгайлсан хүүхдүүдийг хорьж байдгийг олж мэднэ. Хоригдож байгаа хүүхдүүд нь хүний махаар хооллох болсныг ч мэджээ. Сонин жанрын гэмээр (аймшиг, хүүхдийн адал явдлын, улс төрийн) киног шүүмжлэгч нарын ихэнх нь сөрөг байсан хэдий ч прокатын жагсаалтыг тэргүүлжээ.

7. The Serpent and the Rainbow, 1988

Холливудын алдарт найруулагч Уэс Крейвений шилдэг 10 кино 2

Мөрдөгч Уэйд Дэвисийн намтрын номыг дэлгэцийн уран бүтээл болгожээ. Киноны гол баатар Америк эрдэмтэн Гаитигийн зомбиг судлахаар ирэх бөгөөд орон нутгийн цагдаагийн ахмадтай муудалцана. Цагдаагийн ахмад хар тарнийг эзэмшсэн нэгэн байх бөгөөд өөрийн дайснуудыг зомби болгодог байжээ.

6. The Hills Have Eyes, 1977

Холливудын алдарт найруулагч Уэс Крейвений шилдэг 10 кино 10

Америкчууд газар нутгаа том засмал замаар холбосноос хойш хуучин жижиг зам дагуу амьдарч байсан хүмүүсийн амьдрал яасан бол? Уэс Крейвенийн аймшгийн киногоор бол хүмүүс галзуурч, жижиг замаар аялж буй хүмүүсийн мах иддэг болжээ. Кино шууд прокатад гарч тэргүүн жагсаалтад багтаж чадсан тул 1985 онд 2 дугаар ангийг нь хийсэн боловч амжилт олсонгүй. Харин 2006 онд найруулагч Александр Ажа киног багахан өөрчилж дахин хийжээ: Невада мужийн атомийн бөмбөгийн туршилтын дараа хүмүүс мутант болж байгаа тухай өгүүлдэг байна.

5. New Nightmare, 1994

Холливудын алдарт найруулагч Уэс Крейвений шилдэг 10 кино 6

Аймшгийн кино хийдэг хүмүүс өөрийнхөө уран бүтээлээс айдаггүй биз. Яагаад гэвэл хаана ямар спецэффект ашигласан, цус нь яаж асгардгийг мэднэ. Хэрвээ тоглож байгаа аймшгийн киноны мангасууд жинхэнэ амьдрал дээр амилаад гараад ирвэл кино од яах бол? “A Nightmare on Elm Street” цуврал киноны 7 дугаар ангид дээрх үйл явдал гарна. Фредди Крюгер 1 дүгээр ангид гардаг Нэнсиг дагаж мөрдөх болжээ. Тухайн үед цөөн тооны үзэгчид түүнийг үзүүштэй аймшгийн кинонд тооцож байсан бол өнөөдөр аймшгийн киноны төрлийн шилдэгт багтжээ.

4. Music of the Heart, 1999

Холливудын алдарт найруулагч Уэс Крейвений шилдэг 10 кино 7

Аймшгийн киноны найруулагч сэтгэл хөдөлгөм уянгын кино хийнэ гэж хэн бодох вэ дээ? Уэс Крейвений уран бүтээлд дүрмээс гажууд уран бүтээл байна. Ямар нэгэн төсөл хэрэгжүүлсэн хэрэг биш өөрийнхөө хүсэл зоригоор бүтээсэн бодит хийлчний түүхийг өгүүлэх кино юм. Хийлчин Роберт Гуаспари багш болж урьд өмнө рэпээс өөр хөгжим сонсож үзээгүй хүүхдүүдэд сонгодог урлаг заана. Гол дүрд тоглосон Мэрил Сртип бүтэн сарын турш өдөр болгон хийлийн хичээл заалгаж хийл тоглож сурчээ. Түүний хичээл зүтгэлийг “Оскар” болон “Алтан бөмбөрцөг”-өөр урамшуулсан байна.

3. Red Eye, 2005

Холливудын алдарт найруулагч Уэс Крейвений шилдэг 10 кино 11

Мутант, чөтгөр, сэтгэлийн мэдрэлийн өвчтөнүүд … Эд нар хэчнээн аймшигтай байсан ч цаг минутаар нь өөрийн хөдөлгөөн болгоныг төлөвлөсөн хэрцгий террористын хажууд юу юм бэ? Орон нутгийн нислэгийн зорчигч бүсгүй нэгэн залуутай танилцах боловч дээд төвшний албан тушаалтныг хороох үйл ажиллагаанд оролцож байгааг нь илрүүлж мэднэ. Терорист залуугийн хий гэснийг нь хийхгүй бол эцгийг нь ална хэмээн бүсгүйг сүрдүүлэх тул бүсгүй амиа аварч, бусад аллага үйлдэхээс өмнө урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээ авахад үхтлээ зүтгэнэ.

2. Scream, 1996

Холливудын алдарт найруулагч Уэс Крейвений шилдэг 10 кино 1

Аймшгийн киноны баатрууд урьд өмнө нь хэзээ ч “аймшиг”-ийн кино үзэж байгаагаа юм шиг царайлдаг. Хэрвээ үзсэн байвал яах вэ? Гэмт хэрэгтнүүд аймшгийн киноны үйл явдлыг дуурайж золиосоо дарамтлахад тэд амьд үлдэхийн тулд үзсэн аймшгийн киноноос олж мэдсэн зүйлээ ашиглах болов уу. 1996 онд энэ санааг Уэс Крейвэн хамтрагч Кевин Уильямсонтой хамтран дэлгэцийн бүтээл болгон тавьжээ. Баг зүүсэн этгээд хэн бэ гэдгийг үзэгчид киноны төгсгөлд л мэднэ. “Scream” маш амжилттайгаар үзэгчдийн сонирхолд нийцсэнээс гадна хэд хэдэн пароди, үргэлжлэл хийгджээ.

1. A Nightmare on Elm Street, 1984

Холливудын алдарт найруулагч Уэс Крейвений шилдэг 10 кино 8

Маньяк өөрийн золиосондоо ойртох тусам улам аймшигтай болдог. Өөр улсад байгаа алуурчин өөр мужид байгаа алуурчин шиг аюултай биш, зэргэлдээ хотын гэмт хэрэгтэн хөрш байшингийн маньяк шиг бас аюултай биш. Үргэлж хажууд байж байдаг далдын хүчтэй маньяк л аюултай. Таны зүүдэнд ирж хар дарсан зүүд зүүдлүүлж, харин дараа нь бодит аллага болгож орхино. Тэр маньяк хэн юм бэ? Мэдээж, Фредди Крюгер – Уэс Крейверийн гаргаж ирсэн дэлхийн аймшгийн киноны нүүр царай болсон этгээд. Гэхдээ ганц Крюгер биш ээ, түүний золиос болж тоглосон авьяаслаг залуучуудыг мартаж болохгүйгээс гадна спецэффект, уур амьсгалыг бий болгож буй багийн ажиллагаа. Крейвэн гайхамшигтай уран бүтээлийн зохиогч нь байсангүй гэхдээ тэрээр “аймшиг”-ийн төрөлд үсрэлт хийж чадсан юм. Эхний ангиасаа хойш 6 цувралыг хийж, “Freddy vs. Jason” кино, мөн 2010 онд дахин нэг анги хийсэн ч т олигтой амжилт олсонгүй. Мөн “Freddy’s Nightmares” телевизийн олон ангит киног 1980-аад оны сүүлээр хийжээ.

 

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Хуяг Болор

    Хуяг Болор

    2015/09/11 at 15:08

    Хэдхэн хоногийн өмнө таалал төгссөн дөө

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *