Эмэгтэй хүн бүрт хэрэг болох 15 ухаалаг арга

0

Хатгадаг свитер, шинэхэн гутлан дээрх толбо, цахилгаан гацах гээд эдгээр асуудлууд дахин таныг зовоохгүй боллоо. Танд дараах ухаалаг аргуудыг зааж өгье.

1. Хэрвээ цамц тань холгоод хатгаад байдаг бол

Эдгээр 2 асуудлаас салахыг хүсч байвал шинэхэн цамцаа норгож эвхээд подносон дээр тавиад эсвэл уутанд хийгээд ойролцоогоор 10 цаг хөргөгчинд хийгээрэй. Дараа нь бүлээн усанд хийж гэсгээнэ. Таны хувцас урьдынхаасаа зөөлөн болсон байх болно.

Эмэгтэй хүн бүрт хэрэг болох 15 ухаалаг арга 2

2. Хувцасны үнэрийг хэрхэн арилгах вэ

Хувцасныхаа үнэрийг арилгахын тулд архи усыг 1 : 5-ын харьцаатай холиод шүршдэг саванд хийж хувцас руугаа шүршнэ. Үнэр нь хоромхон зуур арилна шүү.[sociallocker]

Эмэгтэй хүн бүрт хэрэг болох 15 ухаалаг арга 1

3. Хувцасанд крем наалдсан үед яах вэ

Хувцасаа угаахын өмнө толбо болсон хэсэгт сахлын хөөс түрхээрэй.

Эмэгтэй хүн бүрт хэрэг болох 15 ухаалаг арга 3

4. Уруулын будагны толбыг хэрхэн арилгах вэ

Уруулын будагны толбыг үсний лакаар арилгах боломжтой. Толбо болсон хэсэгт цацаад хэдэн минут байлгана. Дараа нь толбоо норгоод угаалгын машиндаа угаахад л хангалттай.

Эмэгтэй хүн бүрт хэрэг болох 15 ухаалаг арга 4

5. Илгэн гутлыг хэрхэн цэвэрлэх вэ

Илгэн гутлаа зөөлөн хумсны хуурайгаар арчлах боломжтой.

Эмэгтэй хүн бүрт хэрэг болох 15 ухаалаг арга 5

6. Арьсан гуталны толбыг хэрхэн арилгах вэ

Арьсан гутал чинь цас, давснаас болж муухай болчихсон уу. Тэгвэл ус уксусыг 2:1-ийн харьцаатай найруулаад зөөлөн сойзоор цэвэрлээрэй.

Эмэгтэй хүн бүрт хэрэг болох 15 ухаалаг арга 16

7. Лакан гутал тань зурагдчихав уу

Та хөвөн ашиглаж вазелинаар лакан гутлаа цэвэрлэх боломжтой. Харин гутлаа илүү гялалзуулахыг хүсвэл шил угаагч цацаарай.

Эмэгтэй хүн бүрт хэрэг болох 15 ухаалаг арга 7

8. Арьсан гутлаа зурсан үед

Хэрэв арчилгааны тусгай бодисууд байхгүй бол даавуу эсвэл салфетка аваад багахан хэмжээний лосьоноор арчихыг зөвлөе.

Эмэгтэй хүн бүрт хэрэг болох 15 ухаалаг арга 6

9. Товчоо бэхлэхийн тулд

Хэрэв танд юм оёж суух зав байхгүй бол юу юугүй унах гэж байгаа товчоо өнгөгүй хумсны лакаар бэхлээрэй.

Эмэгтэй хүн бүрт хэрэг болох 15 ухаалаг арга 8

10. Нүдний шилний шилбийг хэрхэн тогтоох вэ

Нүдний шилний шилбийг өнгөгүй хумсны лакаар хурдан бас амархан тогтоох боломжтой шүү. Цаг хэмнэх болно.

Эмэгтэй хүн бүрт хэрэг болох 15 ухаалаг арга 9

11. Лифчикний төмөр цухуйгаад байгаа бол

Энэ асуудлыг ердөө ганцхан ширхэг шархны лентээр аргалж болно.

Эмэгтэй хүн бүрт хэрэг болох 15 ухаалаг арга 10

12. Тосны толбыг хурдан арилгах

Сав суулга угаадаг шингэнийг ашиглаарай. Толбо болсон хэсэгт бага зэрэг асгаад үрэхэд л хангалттай. Өөр бас арга бий: нунтаг давс эсвэл шохой дээр нь асгаад 1 цаг байлгасны дараа ердөө үлээхэд л хангалттай.

Эмэгтэй хүн бүрт хэрэг болох 15 ухаалаг арга 14

13. Цахилгаан тань гацаад байгаа бол

Модтой хөвөн болон вазелинаар та хурдан хугацаанд асуудлаа шийдвэрлэх боломжтой. Цахилгааны толгой болон шүдэн дээгүүр бага хэмжээний вазелин түрхэхэд хангалттай.

Эмэгтэй хүн бүрт хэрэг болох 15 ухаалаг арга 11

14. Хувцасан дээр үүссэн хөлсний толбыг яах вэ

Суганы хэсгийн толбыг лимоны шүүс эсвэл хүнсний содоор арилгаж болно. Толбоо лимоны шүүс болон устай хольсон уусмалаар арчина. Илүү тод толбонд хүнсний сода болон усыг хольж хэрэглэнэ. Содтой усаа түрхээд хэдэн минут байлгасны дараа усаар зайлаад угаагаарай. Мөн аспирин, устөрөгчийн хэт исэл ашиглавал илүү үр дүнд хүрэх боломжтой.

Эмэгтэй хүн бүрт хэрэг болох 15 ухаалаг арга 12

Эмэгтэй хүн бүрт хэрэг болох 15 ухаалаг арга 15

15. Гуталны үнэрийг хэрхэн арилгах вэ

Бэлтгэл хийсэний дараа гутландаа бага зэрэг сод хийвэл үнэр нь арилна. Харин дараа нь сайтар сэгсрээрэй.

Эмэгтэй хүн бүрт хэрэг болох 15 ухаалаг арга 13

[/sociallocker]
28
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Tsetsgee Chultemsuren

    Tsetsgee Chultemsuren

    2015/09/11 at 16:32

    Mash ih taalagdlaa.bayrlalaa

  2. Tsetsgee Chultemsuren

    Tsetsgee Chultemsuren

    2015/09/11 at 16:32

    Mash ih taalagdlaa.bayrlalaa

  3. Зочин

    2015/09/17 at 21:55

    Сэтгэгдэл *medexed zugeet zuil bna sh!

  4. Зочин

    2015/09/21 at 11:17

    Сэтгэгдэл *маш их таалагдлаа амьдралд ойр хулбар аргууд бна

  5. Зочин

    2015/10/28 at 19:58

    Сэтгэгдэл *byplala

  6. Зочин

    2015/11/05 at 20:52

    Medehed iluudehgui ym bn

  7. Зочин

    2017/05/19 at 14:04

    Мэдээлэлээ түгжвэл битгий мэдээлэл оруулж бай ядаргаатай юм цагийн гарз

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *