Мерседес-Бензийн шилдэг хүлэг Гран Туризмо худалдаанд гарахад бэлэн болжээ

0

Мерседес-Бензийн шилдэг хүлэг Гран Туризмо худалдаанд гарахад бэлэн болжээӨнгөрөгч оны 12-р сарын эхээр Гран Туризмо /Gran Turismo/ видео тоглоомын цувралын 6 дахь гаргалт Гран Туризмо 6 нээлтээ хийж, тоглоом сонирхогчдын хүртээл болсон. Энэхүү тоглоомд дүрслэгддэг супер спорт машины туршилтын хувилбарыг бүтээсэн Мерседес-Бензийн дизайнерууд бодит амьдрал дээрх жинхэнэ хувилбарыг ч бий болгосон байна. Мерседес-Бенз Эй Эм Жи Вишн Гран Туризмо Mercedes-Benz AMG Vision Gran Turismo хэмээх энэхүү машин Лос-Анжелесын авто шоунаа олны нүднээ анх гарч ирсэн бөгөөд АНУ-ын нэгэн компани энэ машины 5 ширхэг хуулбарыг бүтээлгэж байгаагаас хоёр нь Дундад Дорнод руу, хоёр нь Европ руу илгээгдэж, нэг нь Америкт үлдэх аж. Машины их бие бүхэлдээ карбон фиберээр бүтээгдэж, дугуйг нь матрын арьсаар бүрсэн ба арын агаар зүсэгч, яндангийн систем, дотор заслыг бүхэлд нь захиалагчийн хүсэлтээр тоногложээ. 6,2 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүр нь 0-100 км/цагийн хурдыг 3,7 секундэд авч байгаагаараа ердийн машинаас 0.1 секундээр хурдан болсон Гран Туризмогийн үнийг 1,5 сая доллар гэж багцаалж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *