Forbes сэтгүүл хамгийн нөлөө бүхий алдартнуудын жагсаалтыг гаргалаа

0

Forbes сэтгүүл хамгийн нөлөө бүхий алдартнуудын жагсаалтыг гаргалаа

Дэлхий даяар 6 сая гаруй уншигчтай гэгддэг алдарт Forbes сэтгүүл шоу бизнесийн ертөнцийн төлөөлөгчдөөс хамгийн нөлөө бүхий 100 хүнийг тодруулжээ. Хөгжимчид, сэтгүүлчид, шоу бизнесийн ертөнцийнхний энэ жагсаалтыг гаргахад алдартнуудын 2009 оны 6-р сараас хойшхи орлогын хэмжээг нэг үзүүлэлт болгон авч үзсэн бөгөөд түүнээс гадна интернэт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан байдал, нөлөө бүхий хэвлэл, сэтгүүлүүдэд зураг нь хэвлэгдсэн байдал зэргийг чухалчлан авч үзсэн байна. Энэ удаад та бүхэндээ америкийн жүжигчин Sandra Bullock-ын тэргүүлсэн хамгийн нөлөө бүхий кино жүжигчдийн жагсаалтыг танилцуулахаар шийдлээ. Дэлхийн хамгийн нөлөө бүхий кино жүжигчдийн жагсаалтанд хэн хэн, хэдэд бичигдэж байгааг та доорх зурган мэдээллээс олж мэдэх боломжтой юм.

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий жүжигчнээр америкийн жүжигчин Sandra Bullock-ыг нэрлэжээ. Ерөнхий жагсаалтын 8-р байранд бичигдсэн тэрээр жил бүр 56 долларын ашиг орлоготой байдаг ба сүүлийн жил буюу 2009 онд Оскар, Академийн шагнал болон Алтан Бөмбөрцөг шагналуудыг тус тус хүртсэнээс гадна дөрвөн жилийн турш хөөцөлдөж байсан хүүхэд үрчилж авах тухай асуудал нь шийдэгдэж, Louis Bardo Bullock хэмээх хүүгийн ээж болсон юм.

Forbes сэтгүүлээс гаргасан жагсаалтын дэд байранд жүжигчин Johnny Depp нэрлэгдсэн байна. Жил бүр 75 сая долларын орлоготой ажилладаг тэрээр хамгийн нөлөө бүхий 100 алдартан жагсаалтын 9-д бичигдсэн бөгөөд энэ жилийн хувьд орлогынх нь ихэнх хэсгийг Tim Burton-ы найруулсан Alice in Wonderland киноны Mad Hatter дүр нь авчирсан гэнэ.

Зургаан хүүхдийн эх, алдарт жүжигчин Brad Pitt-ийн гэргий Angelina Jolie нөлөө бүхий жүжигчин гэсэн жагсаалтын гуравт бичигдсэн бол дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн гэсэн жагсаалтын 18-р байранд бичигджээ. Жилийн 20 сая долларын ашиг орлоготой энэ бүсгүйн хамгийн сүүлд тоглосон “Salt” кино энэ сарын 23-нд нээлтээ хийхээс гадна “The Tourist” кино нь зураг авалтынхаа шатанд явж байгаа юм.

Хамгийн нөлөө бүхий 100 хүн жагсаалтын 26-д бичигдсэн жүжигчин Jennifer Aniston нөлөө бүхий жүжигчдийн хувьд жагсаалтын 4-т бичигджээ. Жил бүр 27 сая долларын орлоготой жүжигчин бүсгүй “Friends” романтик, инээдмийн цувралын Rachel Green-ий дүрээрээ алдаршсан нэгэн юм.

Жүжигчин Brad Pitt нөлөө бүхий жүжигчдийн жагсаалтанд шинэ, хуучин хоёр эхнэрийнхээ ард буюу Jennifer Aniston-ы ард, 5-р байранд бичигдэж, харин алдартнуудын ерөнхий жагсаалтын 30-рт бичигджээ. Жил бүрийн 20 сая долларын орлоготой энэ эрхэм өнгөрсөн жилийн Inglourious Basterds киноны дүрээрээ шилдэг жүжигчний олон шагнал хүртсэн билээ.

Холливудын алдартай жүжигчдийн нэг Tom Hanks энэ жагсаалтын 6-д нэрлэгдсэнээс гадна ерөнхий жагсаалтын 41-р байранд бичигдэж байгаа аж. Жилийн 45 сая долларын орлоготой тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэтэд харьцангуй бага гарсан байна.

Night at the Museum киноны гол дүр, музейн хамгаалагч залуу Ben Stiller хамгийн нөлөө бүхий жүжигчдийн 7-р байранд, харин алдартнуудын ерөнхий жагсаалтын 46-д бичигдсэн. Жилийн 53 сая долларын орлоготой энэ эрхэм интернэт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр гарсан байдлаараа бусад бүх жүжигчдийн ард буюу 10-т орсон юм байна.

The Twilight Saga цувралын цус сорогчийн дүрийг гайхалтай чадварлагаар гаргасан америкийн жүжигчин Robert Pattinson энэхүү жагсаалтын 8 дахь байранд, алдартнуудын ерөнхий жагсаалтын 50-р байранд бичигдсэн бөгөөд жилийн орлого нь 17 сая долларт хүрдэг байна.

Жүжигчин Tom Cruise-ыг Forbes сэтгүүл 9 дэх нөлөө бүхий жүжигчнээр нэрлэсэн байна. Нөлөө бүхий 100 хүн жагсаалтын 56-д бичигдсэн тэрээр жил бүр 22 сая долларын орлого олдог ажээ. 49 настай алдарт жүжигчний тоглосон Mission Impossible цувралын дөрөв дэх анги ирэх онд дэлгэцнээ гарах юм байна.

Хамгийн нэр нөлөө бүхий арван жүжигчний жагсаалтын сүүлийн байранд америкийн инээдмийн жүжигчин Adam Sandler бичигдэж байгаа ба алдартнуудын ерөнхий жагсаалтын 57-р байранд бичигдсэн байна. Жилийнх нь орлого 40 сая долларт хүрдэг энэ эрхэм нэг кинонд дүр бүтээснийхээ төлөө 15 сая доллар авдаг гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. jerry-man

    2010/07/09 at 14:50

    ;-) ;-) ;-)

  2. turuu_designer

    2010/07/09 at 15:46

    Zurag ni uurchlugdsunuus medee ni ogthon ch uurchlugdsungui :100: :100: :100: :100:

  3. bporool

    2010/07/09 at 15:52

    goy medee bna

  4. Alert

    2010/07/09 at 17:28

    ulhun bnuu

  5. Amaze

    2010/07/09 at 17:36

    unshtsn medee bnoo :-(

  6. Gonzales

    2010/07/09 at 18:03

    ertnii medee bnaa

  7. tstststststststseeeeeee

    2010/07/09 at 18:15

    neleen deer ueiin medee bnaaa tehdee tnx

  8. ikidash

    2010/07/09 at 18:41

    ontsgui medee bn gehdee tnx

  9. _V_

    2010/07/09 at 19:50

    Dandaa meddeg jvjigchid bna. :-o

  10. LillLove

    2010/07/09 at 22:56

    th

  11. Black_Hawk

    2010/07/12 at 17:56

    TNx

  12. InprezA

    2010/07/17 at 07:59

    wow

  13. tuugii-xorom

    2010/07/26 at 09:07

    [url=6cf0029c7139] MGL [/url]

    [ Зассан: tuugii-xorom , өдөр 2010/7/26 10:08 ]

  14. nonstop_toshko

    2010/10/04 at 23:59

    duraaraa shaanaa delhiin noloo bvhii ch geh shig zailaachee haha,ed nariig chine jiriin bayan nuhur hudaldaj awaad kinondoo togluulana shdee,hvswel zahiin mafiin nuhur zahialgaar alna shdee,duraaraa yarinaa neeree,ter twilght d togldog hachin elgiin tsaraitai nuhur yag yu we,teriig umnu ter kinonoos n uur harj bsan yumuu,ter yaahaaraa delhiid nuluu bvhii holliwooded tiim deegүүr orhuu,tegwel ter aldartai olon jil kinond toglson jvjigchid yahuu,shaa shaa haha

  15. Зочин

    2012/05/22 at 22:16

    ter robert pattinson chn amerikiinh bish angliin jujigchin shuu dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *