Амнаас эвгүй үнэр гарах үед яах хэрэгтэй вэ?

3

Хүний харилцаа холбоонд үнэр маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Сэтгэл зүйчид үнэр нь хүний сэтгэл санаа болон эрүүл мэндэд нөлөөлдөг гэж үздэг аж. Эрчүүдийн үнэрлэх мэдрэхүй эмэгтэйчүүдийнхийг бодвол илүү нарийн байдаг. Тиймээс л эмэгтэй хүний үс, арьс, амьсгалын үнэр эрчүүдийн сэрлийг өдөөдөг юм.

Заримдаа эмэгтэйн амны эвгүй үнэр салалтын шалтгаан болох тохиолдол ч бий. Үүнээс гадна эвгүй үнэр ямар ч гайхалтай имижийг нурааж чадна. Тухайн хүн амнаасаа гарах эвгүй үнэрийг мэдсэнээр өөрт ч тухгүй мэдрэгдэх болно. Амны эвгүй үнэр амьдралд тодорхой асуудлуудыг үүсгэж болох юм.

Яагаад бид энэ асуудалтай тулгардаг вэ? Түүний шалтгаан нь юу вэ?

Амнаас эвгүй үнэр гарах маш олон шалтгаан бий. Эхний ээлжинд хэлэндээ анхаарал хандуулах хэрэгтэй. Хэрэв таны хэлэн дээр зузаан цагаан эсвэл шар өнгийн өнгөр тогтсон бол – хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа хэвийн бус явагдаж байгааг гэрчилж байгаа юм. Энэ тохиолдолд ходоод гэдэсний эмчид хандаарай. Эмч танд тодорхой хоолны дэглэм, хэл болон шүдний арчилгааг зөвлөх болно.

Галитоз буюу амны эвгүй үнэр гэх шинэ томъёог эмч нар бодож олжээ. Өглөөний галитоз маш түгээмэл тохиолддог бөгөөд физиологийн үзэгдэлд тооцогддог. Үүнээс салах маш амархан – шүдээ угаахад л хангалттай.

Галитозын гол шалтгаанууд:

  • Буйл болон шүдний өвчин
  • Амны хөндийд үлдсэн хоолны үлдэгдэл болон түүнд хуримтлагдсан нян
  • Амны салст хангалттай чийглэг биш байх
  • Хоолойн ангина, ханиад томуу
  • Тамхи
  • Ходоод гэдэсний өвчин

Хэрхэн амны эвгүй үнэрийг арилгах вэ?

  1. Өдөр тутмын өглөө, оройн шүд угаалтандаа хэл угаалтыг нэмж оруулаарай. Үүнд энгийн цайны халбага ашиглаж болно. Хэлний угаас үзүүр лүү зөөлөн хөдөлгөөнөөр хэлэн дээрх өнгөрийг хусаж аваарай. Тухгүй ч үр дүнтэй арга юм шүү. Өглөө таны амны үнэр шүд угаалтын дараа илүү сэнгэнэсэн байх болно.
  2. Хоол идсэнийхээ дараа амаа зайлж, тусгай утсаар шүдний завсраар орсон хоолны үлдэгдлийг авч цэвэрлэж байгаарай. Хэрэв шүдний утас байхгүй бол утас хэлбэрийн полиэтиленийг хэрэглэж болно.
  3. Ардын арга ашигла. Ам зайлагч бэлтгэх: 1 цайны халбага лаванда цэцэг, гаа эсвэл балжингарав дээр аяга ус нэмээд, хөргөөд юм идсэний дараа амаа зайлаарай. Мөн царсны холтос ч үр дүнтэй байдаг. Царсны холтосны ханд буйлыг бэхжүүлж, гүйлсэн булчирхай дээрх өнгөрийг арилгаж, амны эвгүй үнэрийг дарна.
  4. Гэрийн нөхцөлд амны хөндийгөө ирригатороор үр дүнтэй цэвэрлэж болно. Энэ багаж нь шүдний сойзтой адил, гэхдээ шүд хоорондох завсруудыг усан даралтаар цэвэрлэж буйланд иллэг хийж цусны эргэлтийг сайжруулдгаараа давуу талтай.
  5. Хэрэв таны амнаас эвгүй үнэр гардаг бол спирт агуулсан шүдний оо худалдаж авах хэрэггүй. Энэ нь амны хөндийн салстыг хуурайшуулж эвгүй үнэрийг илүү ихээр ялгаруулах болно.

Галитоз – үйлдэл, шийдлийг шаарддаг асуудал юм. Хэрэв шүдээ угаасны дараа ч амны эвгүй үнэр арилахгүй байгаа бол шүдний эмчид хандах хэрэгтэй. Магадгүй цоорсон шүдний эмчилгээ эвгүй үнэрийг дарахад тусалж болох юм. Заримдаа амны эвгүй үнэр шүдний чулуунаас үүсэж болдог, тиймээс чулуугаа түүлгэх хэрэгтэй.

Шүд эрүүл ч гэлээ амнаас эвгүй үнэр гарах тохиолдол бий. Тэгвэл шалтгааныг бие дотроосоо хайх хэрэгтэй. Эхлээд чих хамар хоолойн эмчид хандаарай. Чих хамар хоолойн өвчин эвгүй үнэр үүсэх шалтгаан болж болно. Хэрэв эдгээр эрхтнүүдэд асуудал байхгүй бол дотрын эмчид хандах хэрэгтэй. Эвгүй үнэрийн шалтгаан архаг хэлбэрийн өвчнөөс үүсэж байж болно.

Өөртөө анхаарал халамж тавиарай!

26
БахархмаарБахархмаар
14
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ц. Энхцэцэг

    Ц. Энхцэцэг

    2017/09/18 at 19:25

    ss

  2. ?????

    2017/09/18 at 20:52

    hitler

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *