Амттай өглөөний унд бэлтгэх 10 төрлийн жор

3

Ажлын өдрөө үр дүнтэй, бүтээмж өндөртэй байлгахын тулд юуны түрүүнд амтат өглөөний унднаас эхлэх хэрэгтэй. Хүйтэн салхи, бороо, шороо гээд яг энэ улирлын үеэр биеэ амин дэмээр цэнэглэж өглөө бүр цайгаа ууж явахыг зөвлөе.

Таны өдрийг эрч хүчээр цэнэглэх хамгийн сайхан өглөөний ундны санааг цуглуулан танд хүргэж байна.

Бенедикттэй өндөг

Хайртыг тань баярлуулах 10 төрлийн өглөөний унд бэлтгэх жор 1

Энэ нь хамгийн сонгодог өглөөний хоол юм. Өндөг, шарсан гахайн мах, голланд соус, англи жижиг талх хэрэг болно.

2 хүний порц

Орц:

  • 2 англи талх эсвэл 2 гамбургерийн талх
  • 4 өндөг
  • 8 зүсэм гахайн мах (утсан)
  • Голланд соус
  • Чимэглэх ногоо

Бэлтгэх арга:

  1. Ургамлын тосоо хайруулын тавган дээрээ хийнэ. Талхаа дундуур нь зүсээд, зүссэн талыг нь доош харуулан шарна.
  2. Гахайн утсан махаа зөөлөн гал дээр хуурай хайруулын тавган дээр шаржигнасан болтол нь шарна (эсвэл шарах шүүгээнд 200 градусын хэмд 5 минут болгоорой).
  3. Саванд ус хийж буцалгана. Дараа нь усаа бөмбөлөггүй болтол галаа багасгана (хэрэв шингэний термометр байдаг бол усны температур 85 градус байх шаардлагатай). Савныхаа ёроолд таваг байрлуулаарай.
  4. Өндгөө шүүгч эсвэл шүүлтүүрэнд хагална. Ингэснээр өндөгний цагааны хамгийн шингэн хэсэг нь урсах болно.
  5. Өндгөө аажмаар усанд хийнэ. Ойролцоогоор 3 минут чанаарай. Энэ үед өндөгний шар нягтраагүй байх ёстой.
  6. Бэлэн болсон өндгөө шүүгчээр гаргаж ирээд цаасан алчуур дээр тавиарай.
  7. Үлдсэн өндгөөрөө адил дарааллаар хийж бэлтгэнэ.
  8. Талхан дээрээ гахайн махаа тавиад дээр нь өндөг болон соусаа асгана. Хүссэн ногоогоороо чимэглээрэй.

Рёшти төмс

Хайртыг тань баярлуулах 10 төрлийн өглөөний унд бэлтгэх жор 10

Энэ нь швейцарийн уламжлалт хоол юм. Хийхэд маш хялбар: ердөө төмс болон цөцгийн тос л хэрэгтэй.

6 хүний порц

Орц:

  • 1 кг төмс
  • 120 гр цөцгийн тос
  • Давс

Бэлтгэх арга:

  1. Төмсөө том хэрчинэ (төмс бүрийг 4-6 хэсэг болгоно). Дараа нь саванд хийнэ.
  2. Дээрээс нь буцалсан ус хийж буцалснаас нь хойш 5-6 минут чанана. Усыг нь асгаад төмсөө хөргөнө.
  3. Төмс хөрж байх зуур цөцгийн тосныхоо талыг хайлуулаарай.
  4. Төмсөө бүдүүн үрэгчээр үрнэ.
  5. Хайруулын тавган дээрээ 1 хоолны халбага ургамлын тос хийж зөөлөн гал дээр халаана. Үрсэн төмсөө 3 давхарлаж үе бүрийг давсаар амтлан хайлуулсан цөцгийн тосоо дээрээс нь асгаарай. Хамгийн дээд хэсэг дээр захыг нь тойруулж үлдсэн цөцгийн тосоо зүсэж тавина.
  6. Зөөлөн гал дээр алтлаг өнгөтэй болтол нь 5-6 минут шарна. Нөгөө талыг мөн адил 5-6 минут шараарай.
  7. Бэлэн болсон төмсөө хайруулын тавганд дахин 5-7 минут болсоны дараа таваглаад идэхэд бэлэн боллоо.

Nutella-тай трио мини жигнэмэг

Хайртыг тань баярлуулах 10 төрлийн өглөөний унд бэлтгэх жор 2

Хурдан бэлэн болдог энэхүү жигнэмэгийг хийхэд ямар амархан гээч!

10 хүний порц – 30 мини жигнэмэг

Орц:

  • 540 гр элсэн чихэр
  • 9 өндөг
  • 660 гр гурил
  • 150 гр цөцгийн тос
  • 150 мл ургамлын тос
  • 180 гр эрдэнэ шишийн цардуул
  • 1 уут кексний хөөлгөгч
  • 4 гр давс
  • Ямар ч хамаагүй жижиглэсэн самар

Бэлтгэх арга:

  • Сонголт 1: зуурмагандаа 200 гр төмсний нухаш хийх
  • Сонголт 2: зуурмагандаа 200 гр луувангийн нухаш хийх
  • Сонголт 3: зуурмагандаа 200 гр жижиглэсэн самар хийх
  1. Өндгөө элсэн чихэртэй хамт миксердээд бүх хуурай орцоо нэмж дараа нь ургамлын болон цөцгийн тосоо хийнэ.
  2. Зуурмагаа 3 тэнцүү хэсэгт хувааж зуурмаг тус бүрт өөр өөр орцоо нэмнэ (төмс, лууван, самар).
  3. Зуурмагаа 3 мини хэвэнд (20-25 гр) хийж шарах шүүгээндээ 180 °С-т 15 минут болгоно.
  4. Хүн бүрт 3 төрлийн кексээ өгөхдөө 5 гр Nutella болон жижиглэсэн самраар чимэглээрэй.

Кроссант

Хайртыг тань баярлуулах 10 төрлийн өглөөний унд бэлтгэх жор 3

Зөв бэлтгэсэн шаржигнасан гадаргуутай кроссантын доторх зөөлөн амтны зохицлыг амталж үзсэн хүн амтыг нь дахин мартдаггүй.

Орц:

  • 225 гр бэлэн давхраат зуурмаг
  • 170 гр бяслаг
  • 4 зүсэм гахайн утсан мах

Бэлтгэх арга:

  1. Шарах шүүгээгээ 220 градус хүртэл халаана. Хөлдөөсөн зуурмагаа 0.5-0.8 см-ийн зузаантай илдээд зуурмаган дээгүүрээ гурил цацаж тараана. Үүний дараа 4 гурвалжинд хувааж зүснэ.
  2. Гурвалжингийн суурь хэсэгт бяслаг болон гахайн утсан махнаас тавьж сууриас хурц ирмэг рүү чиглүүлэн хуйлна. Кроссантыг саран хэлбэрт оруулахын тулд 2 ирмэгийг нь бага зэрэг нугална. 15 минут шарах шүүгээнд болгоно.

Ийм аргаар кроссантын дотор хүссэн зүйлээ хийж бэлтгэх боломжтой.

Шарах шүүгээнд бэлтгэсэн аарцтай бялуу

Хайртыг тань баярлуулах 10 төрлийн өглөөний унд бэлтгэх жор 4

Аарцтай бялуу – эрүүл өглөөний цайны амттай санаа.

Орц:

  • 400 гр 9%-ийн аарц
  • 2 хоолны халбага гурил
  • 1 өндөг
  • 2 хоолны халбага элсэн чихэр
  • 100 гр үзэм
  • 100 гр хатаасан чангаанз
  • 2 гр ванилийн сахар
  • Давс

Бэлтгэх арга:

  1. Хуурай аарцаа саванд хийгээд элсэн чихэр нэмж хутгана.
  2. Өндөгний шар, цагааныг тусад нь ялгаж хутгана. Өндөгний цагааныг хутгах үедээ чимх давс хийнэ.
  3. Аарц, өндөгний шар, гурил, ванилийн сахарыг хамтад нь холино.
  4. Зуурмагандаа өндөгний шараа нэмж болгоомжтой хутгана. Сүүлд нь нягт, өтгөн зуурмаг болох ёстой.
  5. Дээр нь жижиглэсэн хатаасан чангаанз болон үзмээ нэмж дахин хутгана.
  6. Зуурмагаа бөөрөнхий хэлбэрт оруулан гуриланд дүрээд дарж хавтгай болгоорой.
  7. Илгэн цаасан дээр тавиад 180-200 градусын хэмд 15-20 минут болгоно.

Түргэн пицца

Хайртыг тань баярлуулах 10 төрлийн өглөөний унд бэлтгэх жор 9

Ийм пицца хурдан бэлэн болдог бөгөөд хамгийн сонирхолтой нь үүнийг эртхэн бэлдээд хөргөгчинд хийсний дараа дахин халааж идэх боломжтой.

Орц:

  • 1/2 стакан жижиглэсэн мөөг
  • 1/2 жижиглэсэн чинжүү
  • 90 гр (ойролцоогоор 1/2 стакан) дүпү
  • 2 хоолны халбага жижиглэсэн ногоон сонгино
  • 1 хумс сармис
  • 1/2 цайны халбага хар нунтаг перец
  • 1 цайны халбага оливийн тос
  • 1 бүтэн үрийн зуурсан гурил
  • 1/2 стакан (60 орчим грамм) үрсэн чеддар бяслаг
  • Дурын соус

Бэлтгэх арга:

  1. Шарах шүүгээгээ 180 градусын хэм хүртэл халаагаарай.
  2. Том хайруулын тавганд оливийн тос хийж зөөлөн гал дээр халаана. Халсан хайруулын тавган дээр мөөг болон чинжүүгээ нэмээд зөөлөн болтол нь 5-8 минут хуурна. Хайруулын тавгандаа дүпү, ногоон сонгино, сармис, нунтаг хар перецээ нэмнэ.
  3. Зуурсан гурилаа дундуур нь хөндлөн зүсээд листэн дээр жигд тарааж тавина. Зуурмаган дээрээ 1/4 стакан бяслагаа асгаад дээр нь мөөгний холимогоо тавиад дахин 1/4 стакан бяслагаа асгана. Үүний дараа халаасан шарах шүүгээндээ 8-10 минут болгоно.
  4. Бэлэн болсон пиццагаа идэхэд бэлэн боллоо. Мөн та бэлэн болсон пиццагаа хүнсний скочоор скочдоод хөргөгчинд хадгалах боломжтой, хөлдсөн пиццагаа идэхийг хүссэн үедээ богино долгионы зуух эсвэл шарах шүүгээндээ 4 минут халаахад хангалттай.
    Ийм пиццаг ямар ч төрлийн соустай идэхэд тохиромжтой.

Бяслагтай шарсан ороомог

Хайртыг тань баярлуулах 10 төрлийн өглөөний унд бэлтгэх жор 5

Та дотор нь зөвхөн бяслаг гэлтгүй хүссэн зүйлээ хийх боломжтой.

Орц:

  • Хайрсан гурил
  • 300 гр хиамны бяслаг
  • 3 чанасан өндөг, 2 түүхий өндөг
  • 1,5 хоолны халбага цөцгий
  • 1,5 хоолны халбага майонез
  • 80 мл сүү
  • давс
  • 80 мл ургамлын тос
  • Ногоон сонгино

Бэлтгэх арга:

  1. Өндгөө буцалгана. Бэлэн болсон өндгөө том үрэгчээр үрээд бяслаг, жижиглэсэн сонгино, цөцгий, майонезтай холино.
  2. Хайрсан гурилаа адил хэмжээтэй дөрвөлжин хэлбэрээр зүсээд дурын хүнсээ дотор нь хийж орооно.
  3. Тусдаа саванд өндөг, сүү, чимх давс хийж холино. Ороомгоо хольцондоо дүрж бүрнэ.
  4. Ургамлын тосон дээр 2 талаас нь шараад салфеткан дээр тавьж халуунаар нь идээрэй.

Гүзээлзгэнэ болон Nutella-тай мини-сэндвич

Хайртыг тань баярлуулах 10 төрлийн өглөөний унд бэлтгэх жор 6

Чихэрлэг мини-сэндвичийг бэлтгэхэд хэдхэн минут болно. Харин шарвингаа өөрөө бэлтгэнэ гэвэл арай их хугацаа орж магадгүй.

20 мини-сэндвичний жор

Орц:

  • 20 ширхэг шарвин
  • 150 гр Nutella
  • 200 гр шинэхэн гүзээлзгэнэ
  • 50 гр рикотта
  • Сахарын пудр

Бэлтгэх арга:

  1. Шарвингаа хөндлөн хувааж зүснэ. Шарвин дээрээ Nutella түрхээд дээр нь рикотта болон гүзээлзгэнээ тавиад шарвингаа дээр нь тавьна.
  2. Шарвингаа хайруулын тавган дээр тавьж бага зэрэг халаана, Nutella-г урсгахгүй байхыг хичээгээрэй. Дээр нь сахарын пудр асгаад халуунаар нь идэхэд тохиромжтой.

Шарвингийн жор:

Орц:

  • 500 гр гурил
  • 33 гр элсэн чихэр
  • 7 гр давс
  • 24 гр цөцгийн тос
  • 240 мл цэвэр сүү
  • 33 мл ус
  • 17 гр талхны хөрөнгө

Бэлтгэх арга:

  1. Бүх орцоо холиод нэгэн жигд болтол зуурна.
  2. Зуурмагаараа 40 гр орчим жижиг бөмбөлөг хийгээд дарж хавтгай болгоно. 2 цаг хөөлгөнө.
  3. Шарах шүүгээнд 180 °С-ийн температурт 15 минут болгоно.

Гэрийн гранола

Хайртыг тань баярлуулах 10 төрлийн өглөөний унд бэлтгэх жор 7

Гранола нь хүний биед хамгийн хэрэгцээтэй, тэжээллэг амттаны нэг юм.

15 хүний порц

Орц:

  • 2 хоолны халбага ургамлын тос
  • 4 хоолны халбага агч модны сироп
  • 2 хоолны халбага зөгийн бал
  • 1 цайны халбага ванилийн ханд
  • 300 гр овъёос
  • 50 гр наран цэцгийн самар
  • 4 хоолны халбага гүнжидийн үр
  • 50 гр хулууны үр
  • 100 гр буйлс
  • 100 гр хатаасан жимс (үзэм, чангаанз, лийр)
  • 50 гр кокосны үйрмэг

Бэлтгэх арга:

  1. Шарах шүүгээгээ 140 градусын хэм хүртэл халаана.
  2. Том саванд цөцгийн тос, агч модны сироп, зөгийн бал, ванилин, овъёос, наран цэцгийн үр болон бүйлсээ (харин хатаасан жимс болон кокосыг хийхгүй) хийж холино, дараа нь листэн дээр жигд тарааж тавьна. Халаасан шарах шүүгээндээ 25 минут болгоно.
  3. Шарах шүүгээнээс гаргаад хатаасан жимс болон кокосны үйрмэгтэй хольж хутгаад дахин 15 минут шарах шүүгээндээ болгоорой. Бэлэн болсон гранола алтлаг өнгийн, шаржигнуур болсон байна.

Nutella болон жимтэй бин

Хайртыг тань баярлуулах 10 төрлийн өглөөний унд бэлтгэх жор 8

Хамгийн амттай өглөөний бин.

10 хүний порц

Орц:

  • 3 өндөг
  • 250 гр гурил
  • 30 гр цөцгийн тос
  • 500 мл цэвэр сүү
  • 150 гр Nutella
  • Дурын шинэхэн жимс
  • Сахарын пудр

Бэлтгэх арга:

  1. Бин хийхэд 2 сав хэрэг болно. Нэг саванд нь сүү хийгээд дээрээс нь гурилаа хийнэ, харин нөгөө савандаа өндөг, цөцгийн тосоо хийж холино. Дараа нь 2 саванд байгаа хольцоо хооронд нь нийлүүлээд зуурмаг болгоно.
  2. Зуурмагаа өрөөний температурт 15 минут байлгана.
  3. Хайруулын тавгаа халаагаад ургамлын тосоо цаасан салфеткаар тараана. Бингээ шаргал өнгөтэй болтол 2 талаас нь хайраарай.
  4. Бингээ дурын жимс болон Nutella-тай хамт идээрэй.

 

27
ГоёГоё
13
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *