Хойд Солонгосын бүсгүйчүүд гэрэл зурагчны дуранд…

0

Гоо сайхныг цэцэглэхэд юу ч саад болдоггүй, чанд хатуу дэглэм ч мөн адил. Та Хойд Солонгосын эмэгтэйчүүдийг хараад үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна.

Зурагчин Michael Noroc дэлхийгээр аялан “Гоо үзэсгэлэнгийн атлас” гэх өөрийн төсөлдөө зориулан улс орон бүрийн сайхан эмэгтэйчүүдийн зургийг авчээ. Сүүлд тэрээр гоо бүсгүйчүүдийн зургийг авахаар Хойд Солонгосыг зорьжээ.

Хойд Солонгосын бүсгүйчүүд гэрэл зурагчны дуранд... 1

Аль хэдийн 37 улс орноор зочилсон ч Норок Хойд Солонгос дахь аялалд ямар нэг онцгой зүйл байгаа гэдгийг мэдэрсэн гэнэ.

“Надад Хойд Солонгосын эмэгтэйчүүдийг харж, тэдний зургийг дарах үнэхээр сонирхолтой байсан. Би тэднийг дэлхийн чиг хандлагаас хол өөр ертөнцөд амьдардгийг мэддэг ч тэд ийм орчинд өөрсдийн гоо үзэсгэлэнгээ хэрхэн мэдэрдгийг мэдэхийг ихэд хүссэн” гэж Норок дурьджээ.

Хойд Солонгосын бүсгүйчүүд гэрэл зурагчны дуранд... 2

Норок  – энэ бол миний Хойд Солонгосын эмэгтэйчүүдийн зургийг анх удаа авч буй төсөл байсан хэмээн дурьджээ.

Хойд Солонгосын бүсгүйчүүд гэрэл зурагчны дуранд... 3

Түүний хэлснээр энд зураг авахуулах эмэгтэй олоход тун бэрх байсан гэнэ.

Хойд Солонгосын бүсгүйчүүд гэрэл зурагчны дуранд... 5

“Жуулчны хувиар Хойд Солонгост очиход тэнд бүх зүйл тодорхой хуваарийн дагуу явах ба зөвхөн заасан газарт л очих ёстой байдаг. Тиймээс ч энэ зурган дээр гарсан ихэнх эмэгтэйчүүд анх удаа гадаад хүнтэй харьцсан юм!”

Хойд Солонгосын бүсгүйчүүд гэрэл зурагчны дуранд... 4

Норок гоо үзэсгэлэн хаа сайгүй байдаг гэдгийг харуулахын тулд их сургууль, цэцэрлэгт хүрээлэн, үйлдвэр, метроны буудал зэрэг маш олон газраар явсан.

Хойд Солонгосын бүсгүйчүүд гэрэл зурагчны дуранд... 6

Мөн тэрээр тэдний үндэсний хувцас үнэхээр гайхалтай байсан гэж нэмж хэлжээ. “Тэд баяр болон чухал арга хэмжээний үеэр үндэсний хувцасаа заавал өмсдөг. Ийм өдрүүдэд бүр телевизийн хөтлөгч нь хүртэл үндэсний хувцасаараа гоёсон байдаг.”

Хойд Солонгосын бүсгүйчүүд гэрэл зурагчны дуранд... 7

“Хойд Солонгосын эмэгтэйчүүд дэлхийн загварын чиг хандлагаас хол байдаг ч энэ нь өөрсдийгөө арчлахаа болино гэсэн үг биш юм.”

Хойд Солонгосын бүсгүйчүүд гэрэл зурагчны дуранд... 8

Төслийн зорилго нь соёл хоорондын ойлголцлыг сайжруулахад орших аж.

Хойд Солонгосын бүсгүйчүүд гэрэл зурагчны дуранд... 9

“Миний бодлоор хүн бүрийн олон янзын давтагдашгүй байдал нь биднийг мөргөлдүүлэх бус харин нэгтгэж чадна, тиймээс ч би “Гоо үзэсгэлэнгийн атлас”-ыг гаргасан.”

Хойд Солонгосын бүсгүйчүүд гэрэл зурагчны дуранд... 10

Мөн Норок: “Миний бодлоор эмэгтэй хүний жинхэнэ дүр төрх нь бид бүгдийн ялгаанд нуугдаж байдаг мөн дэлхий дээр эрх тэгш байдал давамгайлах ёстой гэдгийг харуулах хамгийн сайхан боломж юм” хэмээжээ.

Хойд Солонгосын бүсгүйчүүд гэрэл зурагчны дуранд... 11

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/19 at 13:09

    yamarch huuurhun yum daaanchi ???????????????????????

  2. Зочин

    2015/10/19 at 15:09

    bayr baysaglan alga uitgartai ertonts burheg odruud

  3. Зочин

    2015/10/19 at 16:57

    Yadaj l Omnod solongoschuudiig bodwol baigalaaraa l yum bna haha

  4. Зочиy

    2015/10/19 at 17:20

    Сэтгэгдэл *Huh bugsuu gargaagui eldev ynziin budaggui harahad ih l saihan sanaglaa.

  5. Зочин

    2015/10/19 at 21:16

    Сэтгэгдэл *ingej amidrah gej de hun bolj torchood azgui humuus ymaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *