Дизайнеруудын бүтээсэн шинэлэг шийдэл бүхий 15 шүхэр

0

Анх шүхрийг манай эриний өмнө зохиож байсан бөгөөд мэдээж тэр цагаас хойш ихээхэн өөрчлөгдөж хөгжиж байгаа билээ. Орчин үеийн шүхрэнд нэмэлт зүйл хэрэггүй гэж үзэж байгаа боловч дизайнерууд эсэргүүцсээр байгаа юм. Тэд шинэ, ер бусын шинэлэг шийдлүүдийг санал болгосоор байна.

Ван Гог-ийн фенүүдэд зориулсан шүхэр

Жирийн л нэг хар шүхэрний дотор Голланд зураачийн алдарт “Одод түгсэн шөнө” зураг байх болно.

Дизайнеруудын бүтээсэн шинэлэг шийдэл бүхий 15 шүхэр 1

Аэродинамик шүхэр

Энэхүү шүхэрний өвөрмөц бүтэц нь 100 км/цаг хурдтай салхийг тэсвэрлэх чадвартай. Энэ шүхэр нь хүчтэй салхины үед хэлбэрээ алдахгүйгээрээ бусад шүхрүүдээс ялгаатай.

Дизайнеруудын бүтээсэн шинэлэг шийдэл бүхий 15 шүхэр 2

Үзэсгэлэнт шүхэр

Guy de Jean компани дизайнеруудтай хамтран хүн бүрийн харцыг булаах шүхрийг бүтээжээ.

Дизайнеруудын бүтээсэн шинэлэг шийдэл бүхий 15 шүхэр 3

Hands-free шүхэр

Энэхүү ер бусын Nubrella шүхэр нь тусгай тогтоогуурын тусламжтай биед суурилан тогтдог. Үүнтэй та норолгүйгээр дугуй унах, зураг авах эсвэл нохойгоо салхилуулах боломжтой.

Дизайнеруудын бүтээсэн шинэлэг шийдэл бүхий 15 шүхэр 4

Зүрхэн шүхэр

Ийм шүхрэн доор хайрттайгаа зугаалбал ямар романтик байх бол. Дашрамд хэлэхэд энэ шүхэр гайхалтай бэлэг болж чадна шүү.

Дизайнеруудын бүтээсэн шинэлэг шийдэл бүхий 15 шүхэр 5

Бамбай хэлбэрийн шүхэр

Тайваны дизайнерууд ер бусын шүхэр зохион бүтээжээ. Энэ нь хураагдахдаа дискний хэмжээтэй болдог өвөрмөц зохиомжтой аж. Харин бамбай хэлбэр нь салхи болон бороо, шорооноос тусгаарлаж өгдөг юм байна.

Дизайнеруудын бүтээсэн шинэлэг шийдэл бүхий 15 шүхэр 6

Солонгон шүхэр

Спектрийн бүх өнгөөр будагдсан энэхүү шүхэр нь ямар ч бүрхэг өдрийг гэгээлэг болгох болно.

Дизайнеруудын бүтээсэн шинэлэг шийдэл бүхий 15 шүхэр 7

Дуулган шүхэр

Rainshader шүхэр нь таныг салхинаас маш сайн хамгаалах болно.

Дизайнеруудын бүтээсэн шинэлэг шийдэл бүхий 15 шүхэр 8

Эсрэг шүхэр

UnBRELLA-г зохион бүтээгчид шүхрээ эсрэгээр нь хураагддаг байхаар бүтээжээ. Энэ нь юуны ч туслалцаагүй сайн тогтдог юм байна.

Дизайнеруудын бүтээсэн шинэлэг шийдэл бүхий 15 шүхэр 9

Өнгө өнгийн хигээстэй шүхэр

Гаднаасаа энгийн харагдах ч дотор талдаа өнгө өнгийн будгаар дүүрсэн өвөрмөц шүхэр. Мөн энэ шүхэр нь ямар ч металл эд ангигүй учир байгаль орчинд хор учруулахгүйгээр устгах боломжтой.

Дизайнеруудын бүтээсэн шинэлэг шийдэл бүхий 15 шүхэр 10

Лонх шиг хэлбэртэй шүхэр

Виноны лонх шиг хэлбэртэй ер бусын шүхэр. Ийм шүхрийг хүнд бэлэглэхэд нэн тохиромжтойгоос гадна өнгөний сонголт ихтэй шүү.

Дизайнеруудын бүтээсэн шинэлэг шийдэл бүхий 15 шүхэр 11

Оригами-шүхэр

Sa™ шүхрийг бүтээгчид байгальд ээлтэй материал ашиглан оригамиг санагдуулам өвөрмөцөөр хураагддаг шүхрийг бүтээжээ.

Дизайнеруудын бүтээсэн шинэлэг шийдэл бүхий 15 шүхэр 12

Торон шүхэр

Ийм чамин шүхэртэй байхад ямар ч охиныг анзааралгүй өнгөрнө гэж байхгүй.

Дизайнеруудын бүтээсэн шинэлэг шийдэл бүхий 15 шүхэр 13

Эргүүлж хураагддаг шүхэр

KAZbrella шүхэр нь дотор талаараа хураагддаг бөгөөд ингэснээр хуурай тал нь гаднаа гарч таны хувцасыг норгохгүйгээрээ давуу талтай.

Дизайнеруудын бүтээсэн шинэлэг шийдэл бүхий 15 шүхэр 14

Хуниастай эмэгтэйлэг шүхэр

Хатагтай нарт зориулсан романтик шүхэр.

Дизайнеруудын бүтээсэн шинэлэг шийдэл бүхий 15 шүхэр 15

Гар завгүй үед барих шүхэр

Тусгай бариулын тусламжтай энэхүү шүхэр бугуйн дээр сайн тогтоно. Одоо шүхрээ унагаах вий гэж айлгүй утсаа оролдох боломжтой боллоо.

Дизайнеруудын бүтээсэн шинэлэг шийдэл бүхий 15 шүхэр 16

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *