Өнөөдөр дэлхий нийтээрээ шүтэн бишрэх болсон эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг илэрхийлэх 6 шинэ дүр төрх

0

Цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн тухай ойлголт ч бас өөрчлөгдөх аж. Хүүхэлдэй шиг харагдах гадаад үзэмж өнөөдөр моодноос гараад байна, өнөөдөр эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн нэрийн хуудас биш болсон. Өнгөлсөн Барбины оронд удаан хүлээсэн дүр төрх буюу өөрөөрөө байх төрх моод болоод байна. Орчин үеийн бүсгүйчүүд наранд шарсан бор арьс, ягаан өнгийн хувцсыг мартах болсон нь аштай юу.

Стилистүүд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илэрхийлэх 6 шинэ төрхийг гаргаж ирээд байна. Өөрийнхөө гоо үзэсгэлэнг гайхуулахын тулд нүүрэндээ их хэмжээний будаг ч тавих шаардлага алга.

Таныг өөрт тохирохыг сонгоно гэж найдан яг одоо моод болоод байгаа шинэ дүр төрхүүдийг танилцуулах гэж байна.

Зотон

© face to face/FaceToFace/REPORTER, © John Salangsang/Invision/AP/East News

Нүүр царай болон бие галбирын хоорондын харьцааг гайхалтай гаргах энэ төрх бүр Эртний Грекийн үеэс улбаатай, тэр үед бүйлсэн самрыг санагдуулам нүд, нарийхан хамар бас дунд зэргийн зузаан уруултай бүсгүйг гоо сайхны дагина хэмээдэг байв. Балар эртний цаг үе өнгөрсөн, гэхдээ сонгодог төрх моод хэвээр үлджээ: зотон дээр зурж байгаа юм шиг л дурын нүүр будалтыг хийж болно. “Зотон” нүүрний төрхтэй бүсгүйчүүдэд ямар ч үсний засалт, хувцасны загвар зохидог. Тийм учраас дэлхийн алдартай загварын үзүүлбэрүүдэд ийм төрхтэй бүсгүйчүүд алхдаг биз ээ.

Ийм төрхтэй бүсгүйчүүдээс дурдвал Тейлор Свифт, жүжигчин Эмбер Херд, мөн алдартай загвар өмсөгч Синди Кроуфордыг нэрлэж болно.

 

Хүүхэд шиг царайтай

© EAST NEWS, © Jordan Strauss/Invision/AP/East News

Азийн орнуудад моод болоод байсан baby face тренд өнөөдөр европын улс орнуудад ч моод болоод байна: тормолзсон бөөрөнхий нүдтэй, булцгар хацар бас хүүхдийн хөөрхөн уруултай бүсгүйчүүд гудамжаар алхах болсон юм. За тэгээд, нэг их өндөр биш бол өөрийн эрхгүй “охин”-ы нас хэд бол гэж бодогдоход хүрнэ. 17 юм уу эсвэл 30-тай юм болов уу?

Өхөөрдөм охины царайтай бүсгүйчүүд загварын тайзыг эзэгнээд зогсохгүй мөн кино урлагт ч олноороо үзэгддэг. “Хүүхдийн царай”-тай алдартнууд гэвэл Ариана Гранде, Риз Уизерспун, за тэгээд Зои Дешанель гээд олон бүсгүйчүүд бий дээ.

 

Зар сурталчилгааны дүр төрх

© Everett Collection/East News, © Gilbert Flores /Broadimage/Broad Image/East News

Зоригтой, шазруун бас сурталчилгааны дүр төрхтэй царайлаг бүсгүйчүүд орчин үеийн зар сурталчилгааны ямар ч компанийг сэтгэл хангалуун байлгаж чадна. Ийм дүр төрхтэй бүсгүйчүүд аливаа брэндэд өндрөөр үнэлэгдэнэ, тэд ямар нэгэн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг сурталчлахад яг тохирдог. Арга ч үгүй биз, тэдний сурталчилсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ өөрийн эрхгүй хэрэглэгчдийг татдаг байна.

Сурталчилгааны дүр төрх үнэндээ гоёж чимснээс тэс өөр. Ирина Шейк дэлхийд алдартай загвар өмсөгч болж чадсан, тэрээр Андриана Лима, Миранда Керр нартай мөр зэрэгцэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчилж байгаа юм.

 

Зөөлөн

© Gilbert Flores /Broadimage/Broad Image/East News, © fred Duval / MEGA/EAST NEWS

Дугуй царай, тормолзсон алаг нүд бас зузаан уруул – үзэсгэлэнтэй бүсгүйчүүдэд агуулагдах үндсэн төрх. Энэхүү зөөлөн төрх нь өөрийн эрхгүй эрчүүдийг татдаг, яагаад гэвэл эхийн хайр халамжийг илэрхийлдэг гэж үзжээ. Багадаа мэдэрч байсан тэр л эхийн хайр халамжийг дахин мэдрэхийн тулд эрчүүд ийм дүр төрхтэй бүсгүйг халамжит гэргийгээ болгон авах хүсэлтэй байдаг.

Зөөлөн царай зүстэй бүсгүйчүүд загварын ертөнцөд тэр болгон гардаггүй, гэхдээ кино урлагт хүчээ сорьсон байдаг юм. Жишээ нь британийн жүжигчин бүсгүй Оливия Кук, үзэсгэлэнт Жессика Альбаг дурдаж болно.

 

Өөрийн гэсэн маягтай

© Marechal Aurore/ABACA/EAST NEWS, © LFI/Avalon.red/REPORTER

Зарим бүсгүйчүүд стандарт бус төрхтэй байдаг. Энэ дүр төрхийг гоо үзэсгэлэнг үнэлдэг хүмүүс тоохгүй орхихгүй: чухам өөрийн гэсэн маягтай бүсгүйчүүд загварын бизнест эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Том хамар эсвэл монхор нь дэлхийн загварын ертөнцийг байлдан дагуулахад тусална, тэд өөрийн гэсэн давтагдашгүй дүр төрхийг гаргаж чаддаг юм. Ийм охид бүсгүйчүүд уран бүтээлч эрчүүдийн хараанд өртөнө.

Ийм дүр төрхтэй алдартай загвар өмсөгч гэвэл Линдси Виксон байна, тэрээр өөрийн этгээд уруулын хэлбэрээрээ Chanel, Versace болон H&M брэндийн нэрийн хуудас болж чаджээ. Бас нэгэн жишээ гэвэл жүжигчин, загвар өмсөгч Лили Коул – өөрийн этгээд нүүр царайгаараа Vogue сэтгүүлийн нүүрийг нэг биш удаа чимж байсан удаатай.

 

Хатуу

© J.M. HAEDRICH/SIPA/Sipa Press Russia/East News, © Mirko Hannemann/DDP Images/East News

Хүйтэн, гэхдээ бас толгой эргүүлэм. Бага зэрэг ихэмсэг, гэхдээ бас мансуурам. Ийм дүр төрх алс холоос л танигдана: өөрийн ганц харцаар л анхаарал болгоомжгүй шүтэн бишрэгчийнхээ зүрх сэтгэлийг эзэмддэг. Ийм бүсгүйчүүд хөнгөн шингэн адал явдал эрэлхийлж байгаа хүнийг өөртөө ойртуулах нь юу л бол. Тэд уйгагүй, бас түшиг тулгуур болох хүнд л зүрх сэтгэлээ нээнэ.

“Хатуу бүсгүй”-н төрөлд буюу strong face-тэй бүсгүйчүүдэд Кара Делевинь, Жизель Бюндхен болон Линда Евангелиста зэрэг загвар өмсөгчид багтдаг ажээ.

Та ямар төрөлд хамаарч байна?

97
БахархмаарБахархмаар
38
ГоёГоё
28
ТэнэглэлТэнэглэл
22
Ха ХаХа Ха
21
БурууБуруу
13
ХарамсалтайХарамсалтай
12
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *