
Кристина Филлипсийн илүүдэл жингийн асуудал зүгээр ч нэг бий болоогүй юм. Бага байхдаа аав, ээжтэйгээ байнга маргалдаж, үл ойлголцдог байжээ. Ингээд охин стрессээ тайлж, бага ч болов тайван байхын тулд хоол иддэг болсон юм. Энэ нь охины жинд шууд сөргөөр нөлөөлжээ.
Гарчиг дээр бичсэн шиг бүх зүйл амар байгаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Кристина өдөрт маш их хэмжээний хоол хүнс иддэг, тэр хэмжээгээрээ жин нь ч эрчимтэй нэмэгдэж байв. Үр дагавар – өөхлөлт. Хэт их жин нь тав тухыг алдагдуулж байсан ч охин буруу зуршлаа амархан зогсоож чадахгүй л байв.
Гэтэл яг л үлгэр шиг зүйл болжээ. Кристинаг байгаагаар нь хайрлах эр хүн түүний амьдралд гарч ирсэн юм. Залуу хайртай бүсгүйдээ бүхий л анхаарал халамжаа тавина. Гэсэн хэдий ч бүсгүй олны дунд гарахаас ичсээр л байв. Эцэстээ ахуйн жирийн ажил төрлөө ч хийж чадахгүйд хүрсэн юм, өөрийгөө ч арчилж чадахгүйд хүрчээ.
Өөрийгөө эрс өөрчлөхөд хүргэсэн бас нэгэн дохиог эмч нар өгсөн гэдэг. 22 настай Кристина үxэлд хүрэхэд маш ойрхон байна гэж эмч нар хэлсэн юм. Бие махбод, эрxтэн нь давж гарахын аргагүй ачаалал авч байгаа нь ойлгомжтой.
Магадгүй бүсгүйн тэвчээр алдарсан байх. Тэрээр амьдралаа эрс өөрчлөхөөр шийджээ. Өөртөө хүнд даалгавар тавьсан Кристиан ТВ-шоуд хандсан юм. Шоунд оролцсон хүмүүс дасгалжуулагч, хоол судлаач зэрэг өөр бусад мэргэжилтнүүдийн тусламжтайгаар илүүдэл жингээсээ салж чаддаг. Хүч хөдөлмөрийн шанд эхлээд эрүүл мэнд дараа нь гоо үзэсгэлэн ирнэ.
Филлипс мөн мэс заслын эмч нарт хандаж илүүдэл өөхөө авахуулжээ. Одоо бүсгүйн өөрийн хийх ажил л үлдсэн: хоолны дэглэмээ баримтлах, олон цагаар бэлтгэл хийх – гээд хяналтдаа байлгах зүйл даанч олон. Эцсийн үр дүн ирэх нь мэдээж. Хөдөлмөрийн үр шим ч ирсэн – одоо урьдынхаасаа 4 дахин бага жинтэй болжээ.
Бүсгүй өөрийгөө толинд сэтгэл дүүрэн харж чадна, хүмүүсийн дунд ч илүү их цагийг өнгөрөөх болсон. Гэхдээ Кристина цаашид ч жиндээ анхааралтай хандах ёстой. Түүнд амжилт хүсэхийн зэрэгцээ бидний бэлдсэн нийтлэл хэн нэгэнд урам зориг өгнө гэж найдна.








Зочин
2022/10/05 at 10:41
Балиар пэлцийсэн новш. Ийм болтлоо үхсэнээ хийж байдаг юм. Угаасаа царай муутай ч юм байна.