
Энэхүү нийтлэл маань бүхэлдээ бат бөх хайр сэтгэл, баян тансаг, алдар хүндийн билэгдэл болсон хамгийн алдартай үнэт чулууны тухай юм. Хүн төрөлхтний түүхийн эрт үеэс олон арван дайн байлдаан, өрсөлдөөн тэмцлийн үндэс болж ирсэн энэхүү үнэт чулуу бол гайхмаар бат бэх чанар, цэвэр тунгалаг байдлаараа гайхагддаг очир алмааз юм. Уншигч та бүхнийг энэ үнэт чулууны тухай сонирхолтой баримтуудыг анхааран уншихаас татгалзахгүй гэж итгэж байна.
1. Сансарт сарны хэмжээтэй очир алмааз олдсон бөгөөд Lucy нэртэй энэ очир алмаазыг Beatles хамтлагийн нэгэн дуунд “Lucy in the Sky with Diamonds” хэмээн дуулсан байдаг.
2. Очир алмаазыг анх 4000 гаруй жилийн тэртээ Энэтхэгийн Голкондо мужийн голын эргээс олж нээсэн.
3. Мексикийн эрдэмтэд текилаг очир алмааз болгон хувиргаж чадна гэж хэлсэн.
4. Очир алмааз нь ховор зүйл биш. Зөвхөн хяналттай үйлдвэрлэлийн улмаас үнэтэй байдаг.
5. Жинхэнэ очир алмааз рентгенд харагддаггүй.
6. Эрдэмтэд саяхан үхсэн гэрийн тэжээмэл амьтны үнснээс хиймэл очир алмааз гаргаж авах боломжийг олж авсан.
7. Жинхэнэ очир алмаазыг газрын самарны тосноос гаргаж авч болно.
8. Бархасбадь болон Санчир гаригууд дээр очир алмаазаар бороо ордог.
9. Очир алмааз болон нүүрс нь адилхан карбон хэмээх химийн элементээр хийгддэг.
10. Дэлхий дээр амьдарч байгаа хүн бүрт аяга дүүргээд өгөхөд хангалттай хэмжээний очир алмааз бий.
11. Дэлхий дээр олддог очир алмаазнуудын олонх нь 1-3 тэрбум настай.
12. Очир алмааз бол маш хатуу байгалийн бодис. Очир алмаазанд зураас үүсгэж чадах цорын ганц зүйл бол очир алмааз юм.
13. Эртний хиндүчүүд очир алмаазыг бурхан шүтээний нүдийг хийхэд ашигладаг байсан ба очир алмааз нь зүүж байгаа хүнийг аюулаас хамгаалдаг гэж үздэг байжээ.
14. Дэлхийн очир алмаазны 80% нь гоёл чимэглэл хийхэд тохиромжгүй.
15. Лабораторид гарган авсан очир алмааз нь газраас олборлосон очир алмаазтай хими болон физикийн шинж чанараараа адилхан.
16. Эрт цагаас очир алмаазыг хүч чадал, бат бөх байдал, урам зоригийг тэтгэдэг гэж итгэж ирсэн.
17. Дэлхийд тэргүүлдэг очир алмаазны гурван уурхай: Ботсван /24 сая карат/, Орос /17,8 сая карат/, Канад /10,9 сая карат/
18. Очир алмаазны өнгө нь ерөнхийдөө цайвар шараас өнгөгүй байдаг. Гэхдээ бор, хөх, ногоон, улбар шар, улаан, ягаан, хар өнгөтэй байдаг.
19. Очир алмааз буюу diamond гэдэг үг нь Грек үгнээс гаралтай бөгөөд энэ нь дийлдэшгүй, эвдэршгүй гэсэн утгатай үг аж.
20. Ердөө ганцхан карат очир алмаазыг гарган авахын тулд 250 тонн шороо ухдаг.







