Apple Watch бугуйн цагны тухай 10 баримт

1

Apple корпорацийн зүгээс хэрэглэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн бүтээгдэхүүнүүдийн нэг нь Watch бугуйн цаг байсан. Apple-ын гэр бүлд шинэ гишүүн болон нэмэгдсэн энэхүү цагийг өнгөрөгч Даваа гаригт Apple-ын CEO Tim Cook Сан-Франциско дахь Yerba Buena Center-т танилцуулсан юм. Зөвхөн бугуйн цаг төдий зүйл биш амьдралын шинэ хэв маяг болон гарч ирж буй Apple Watch-ын тухай 10 баримтыг та бүхэнд толилуулж байна.

10. Юуны түрүүнд энэ цагийг авахын тулд та хэтэвчнээсээ нилээд хэдэн ногоон гаргах хэрэгтэй болно гэдгийг анхаарах нь зүйтэй. Олон төрөл, хэлбэртэйгээр гарч буй энэ цагны хамгийн үнэтэй нь 17,000 доллар юм.Apple Watch бугуйн цагны тухай таны мэдээгүй байж болох 10 баримт 2

9. Энэ бол Apple-ын iPad-аас хойшхи анхны бүрэн шинэ бүтээгдэхүүн гэдгээсээ гадна Apple-ын хувьд аз туршсан зүйл юм.Apple Watch бугуйн цагны тухай таны мэдээгүй байж болох 10 баримт 2

8. Хатуу мэдрэгч, зөөлөн мэдрэгчийг хооронд ялгаж чаддаг мэдрэгч интерфейсээс гадна дэлгэцээ блоклохгүйгээр гүйлгэх боломжийг хэрэглэгчдэд олгосон digital crown-аараа гайхуулна.Apple Watch бугуйн цагны тухай таны мэдээгүй байж болох 10 баримт 1

7. Энэ бол Apple-ын гаргаж байсан хамгийн олон янзын, тохируулах боломжтой бүтээгдэхүүн юм. Apple Watch нь 349 доллараас эхэлсэн үнэ болон 3 өвөрмөц хувилбартайгаар гарна.Apple Watch бугуйн цагны тухай таны мэдээгүй байж болох 10 баримт 7

6. Apple Watch нь зарим бие даасан апп-уудтай гарч байгаагаас жишээ болгон дурдвал Tesla апп нь цэнэглэж байх үеийн цахилгаан машины байдлыг харуулах бол Starwood апп нь төхөөрөмжийг өрөөний түлхүүр болгон хос зориулалтаар ашиглах боломжийг олгоно гэх мэт.Apple Watch бугуйн цагны тухай таны мэдээгүй байж болох 10 баримт 5

5. Төхөөрөмжийн бүх функциудыг ашиглахын тулд iPhone гар утастай хослуулан ашиглах хэрэгтэй. Ингэснээр GPS холболтоор утасны мэдээллийг ашиглах, ирж байгаа дуудлага, мессэжийг хүлээн авах боломжтой.Apple Watch бугуйн цагны тухай таны мэдээгүй байж болох 10 баримт 6

4. Өнөөгийн зүүдэг төхөөрөмжүүдийн сул тал нь батерей гэдгийг бид мэднэ. Энэ тал дээр CEO Tim Cook цагны батерей нь цэнэглэх шаардлагатай болохоос өмнө бүтэн өдөржин барих болно хэмээжээ.Apple Watch бугуйн цагны тухай таны мэдээгүй байж болох 10 баримт 4

3. Apple Pay нь онлайн төлбөр төлөх бололцоог бугуйн цагаараа дамжуулан хийх боломжийг олгосон.Apple Watch бугуйн цагны тухай таны мэдээгүй байж болох 10 баримт 1

2. Энэхүү цагны борлуулалтын нэг гол шалтгаан бол фитнес апп. Гүйх, алхах, дугуй унах гээд үйл хөдлөл бүрийг мөрдөхийн хамт өдрийн турш зүрхний хэмнэлийг хянана.Apple Watch бугуйн цагны тухай таны мэдээгүй байж болох 10 баримт 1

1. Энэхүү бугуйн цаг нь хэрэглэгч хүссэнээрээ сонгож болох олон тооны оосорнуудын хамт ирэх болно.Apple Watch бугуйн цагны тухай таны мэдээгүй байж болох 10 баримт 3

1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/03/11 at 16:55

    nice

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *