Хэрэглэсэн дүрдэг цайг дахин ашиглаж болох гайхалтай 12 арга

0

Орчин үеийн хүмүүс дүрдэг байхуу цай их уудаг болжээ. Аягатай усандаа дүрж цайгаа хандлаад л тэр ууттай цай шууд хаягдана гэсэн үг. Дүрж хандалсан цайг дахин хэрэглэх боломжтой гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй юм шиг. Дахин ашиглах хэд хэдэн аргууд байдгийг мэдээд авахад илүүдэхгүй.

1. Хөргөгчний эвгүй үнэрийг дарна

© alfood

Яг л гутланд хийдэг хувилбар шид хөргөгчний тавиур дээр цайг хонуулна. Маргааш өглөө гэхэд эвгүй үнэр арилсан байна.

 

2. Үү цайнд дургүй

© lifebuzz

Хөрсөн цайг үүн дээр тавина. 15 минутын дараа аваад дахиад шинэ цай тавих хэрэгтэй. Хэдэн өдрийн дараа үү өөрөө салж унана.

 

3. Нарны түлэгдэлтийн үед тусална

© trytostayhealthy

Хар цайнд агуулагддаг дубилийн хүчил нь түлэгдэлтийг анагаах чадалтай, мөн таагүй өвчний мэдрэмжийг сэрүүцүүлж дарна.

 

4. Толь цэвэрлэхэд шалгарсан туслагч

© mediabakery

Цэвэрхэн толинд өөрийгөө хараад зогсож байх үнэхээр сайхан. Харин толь цэвэрлэнэ гэдэг амар ажил биш. Хэд хэдэн дүрдэг цайг хөрөнгүүт нь толио арчаад дараа нь цэвэр алчуураар цэвэрлэнэ.

 

5. Цайгаар угаасны дараа таны гараас эвгүй үнэр арилна

© radiosarajevo

Хурц үнэртэй хоол хийсний дараа гараас үнэртээд салдаггүй, энэ үед цайгаар угаа. Тэгвэл эвгүй үнэрийг өөртөө шингээнэ.

 

6. Мэрэгч амьтад цайнд дургүй

© krot911

Зуслан дээр хулгана, огтоно тайван байлгахгүй байвал дүрдэг цай хэд хэдэн газар тавиарай. Хулгана дүрдэг цайны үнэрт дургүй тул тун удахгүй дайжна.

 

7. Өвчин намдаана

© flickr

Дүрдэг цай хөрсний дараа шумуул хазсан эсвэл хөхөрсөн хэсэг дээрээ тавина. Загатнааг багасгах бас хаванг бууруулдаг.

 

8. Нүдний доор үүссэн уутанд баяртай гээрэй

© countryliving

Ашигласан дүрдэг цайг хөргөгчинд 10 минут байлгана. Цайнд агуулагдах танин нь цусан хангамжийг сайжруулах бөгөөд нүдний хаванг багасгах үйлчилгээ үзүүлнэ.

 

9. Хөлсний үнэр дарахад тусална

© fashionlady

Хэрвээ таны гуталнаас эвгүй үнэр үнэртээд байгаа бол шөнөдөө дүрдэг цай хийгээд хонуулаарай.

 

10. Бас ахуйн түлэгдэлт

© vietbao

Гал тогоондоо хоолоо хийж байгаад хөнгөхөн түлэгдсэн бол хөрсөн дүрдэг цай тавиарай.

 

11. Бордоо болно

© diyhomeworld

Нөгөө л нэг танины тусламжтайгаар хөрсөн дэх рН-ийн агууламжийг бууруулах юм, өөрөөр хэлбэл хөрсийг эвдэх мөөгөнцөртэй тэмцэх юм. Ногоо, цэцгээ тарихаасаа өмнө хөрсөнд дүрдэг цай суулгаарай.

 

12. Аяга тавагны тосыг арилгана

© fb-14.sfglobe

Аяга, тавгаа усанд хийгээд дүрдэг цайгаа дүрнэ. Одоо тос амархан арилна аа.

9
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *