Цус сорогчид: хүн төрөлхтөн энэ хачирхалтай амьтанд яагаад итгэх болсон бэ?

0

Түүхэнд үнэхээр цус сордог хүмүүс байсан бөгөөд цаг хугацааны эрхэнд домог болон хувирчээ. Сайтар судалж үзвэл домгийн цаана бодит өвчин нуугдана. Зүүн Европынхон хүүхдүүддээ хүний цус сордог амьд үxдэлүүдийн тухай үлгэр ярьж айлгадаг байжээ. Хүүхдүүд ийм үxдэлүүдээс сүнсээ зaйлтал айх тул шөнийн цагаар гэрээсээ гарахыг хүсдэггүй – тиймээс хүмүүжлийн ямар нэгэн давуу тал байсан гэхэд буруудахгүй. Мөн амиа xорлосон, гэмт xэрэгтэн эсвэл илбэчин цус сорогч болдог ч гэж ярьцгаадаг байжээ.

Мэдээж цус сорогчид хазуулсан хүн бас аймшигтай амьд үxдэл болон хувирна.

google.com

Цус сорогчдыг ялгах “сонжоо” хүртэл байлаа: толинд тусгал нь харагдахгүй, хэзээ ч хөгшрөхгүй, сүүдэр гарахгүй тэгээд саримс, загалмайнаас айдаг. Эргэн тойронд амьд үxдэл яваад байгааг мал сүрэг шалтгаангүйгээр үxэж үрэгдэх, хүн амьтан өвчин зовлонгүйгээр гэнэт үxэх зэргээр тодорхойлдог байжээ. Ийм тохиолдол гарвал нутгийн ард иргэд цугларч цус сорогчийг “устгах” ажилдаа орцгооно: толгойг нь цaвчих, зүрхэн тушаа газарт улиас модоор хийсэн үзүүртэй гадас шaaдаг байв. Баттай болгохын тулд бүр шатааж байсан тохиолдол ч бий. Хэн нэгэн өөд болоочийг цус сорогч болсон гэж сэжиглэвэл бyлшийг нь ухаж цoгцсыг нарийвчлан шалгахад хүрнэ: цогцoс өмхийрч муудаагүй эсвэл аманд нь цусны ул мөр байвал тэр даруйд нь дээр дурдсан үйлийг гүйцэтгэдэг байжээ.

Хүмүүс ямар нэгэн байдлаар уур хилэн, айдсаа “гаргах” шаардлагатай байсан биз, тэр үед ингэж л зугаацаж тайвширдаг байсан гэхэд буруудахгүй. Өөрт таалгадаггүй хөршөө цус сорогч хэмээн гүтгэж байсан явдал ч гарсан. Тиймээс гэм зэмгүй хэчнээн олон хүн алyyлсан бол гэсэн бодол төрнө. Гэхдээ үнэхээр цус сордог хүн байсан юм. Энэ бол тусдаа түүх.

google.com

Энэ үзэгдлийг анх Майкл Ранфт ул суурьтай тайлбарлах гэж оролджээ. 1725 онд асуудлыг хойш тавьж залхууралгүй “De masticatione mortuorum in tumulis” гэх нэртэй ном хүртэл бичсэн байдаг. Номондоо хэд хэдэн сонирхолтой сэдэв хөндсөн. Жишээ нь, өөд болоочийн ойр дотнын хүн xүүрийн хор гэгчээр халдварладаг. Тэр үеийн ариун цэвэр ямар байсан нь хэнд ч ойлгомжтой. Харин амьд болоод босоод ирэх үxдэлийг харсан хүнийг тэрээр тархи толгойны асуудалтай холбон тайлбарлажээ.

Майкл тухайн үеийнхээ хөгжлөөс хэт хол алхсан иргэн байсан бололтой.

google.com

Түүний үйл хэргийг 20 дугаар зууны хоёрдугаар хагаст үргэлжлүүлэн судлах болжээ. Тэр үед “поpфирия” гэн нэртэй өвчнийг анх нээсэн юм. Зуун мянган хүнээс нэгд нь тохиолдох өвчин, ихэнхдээ удамшдаг гэж үзжээ. Бие махбод улаан бөөм ялгарахгүй болохоор хүчилтөрөгч, төмрийн дутагдалд орохын зэрэгцээ бодисын солилцооны хэвийн үйл ажиллагаа доголдож эхэлнэ. Хэт ягаан туяаны нөлөөнд орох үед гемоглобины хэмжээ эрс багасах ажээ. Цус сорогч нарны гэрлээс айдаг гэсэн домог эндээс л үүсэлтэй.

Өвчтөний арьс эрүүл бус болж наранд гарахаараа яр шархандаа баригддаг. Уруулын эргэн тойрны арьс таталдаж хагарна – ийм учраас цус сорогчийн тухай киноны баатрууд хагархай, хорчийсон уруултай байдаг юм. Шүд нь улаан туяатай байх тул хүн үнэхээр цус уусан юм шиг харагддаг ажээ.

google.com

“Амьд үxдэл”-ийн тухай домгийн хувьд эрдэмтэд өөрсдийн таамгийг дэвшүүлжээ. Нэгдүгээрт, “амьд” үxдэлийг оpшуулснаас хойш ердөө ганцхан долоо хоногийн дараа л оpшуулгыг ухаж шалгадаг байж. Хуучин оpшуулга руу хэн ч очиж зүрхлэхгүй. Цогцoс нэгэнт харилцан адилгүй хугацаанд задрах тул хэдхэн хоногийн дараа сайхнаараа хадгалагдан үлдэх цoгцос ч цөөнгүй байх нь ойлгомжтой. Амны эргэн тойронд цус харагдах – цогцoс задрах явцад илрэх ердийн өөрчлөлт юм.

google.com

Бялуун дээрх ганц чимэг гэдэг шиг – цус уух гэж тэмүүлээд байдаг сэтгэл зүйн өвчлөл байдгийг шинжлэх ухаан нэгэнт баталсан. Бие махбодын хувьд бол цус тэдэнд шаардлагагүй, өвчтөний сэтгэл зүйд л бүх асуудал оршино. Цуврал aлуурчдын дунд ийм өвчин илэрч байсан түүхтэй. Жишээ нь, Дюсселдoрфын Петеp Кюртeн, мөн АНУ-ын Ричaрд Трeнтон Чeйз нар ийм өвчний оноштой байв.

google.com

Олон удаагийн судалгааны үр дүнд аймхай хүмүүс ч цус сорогчоос эмээхээ больжээ. Эцэстээ тэд аймшгийн киноны баатрууд л болон үлдсэн юм.

17
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *