Нөхөртөө гологдохоор бүдүүн гэж бусдад гоочлуулж байсан ч бие биеэ хайрлах сэтгэлд гадаад төрх огтхон ч хамаагүй болохыг баталж чадсан бүсгүй

0

Жинхэнэ хайранд ямар ч хил хязгаар үгүй, биеийн жин, өндөр эсвэл нас огт хамаагүй. Харамсалтай нь бид гадаад төрхөнд илүү ач холбогдол өгч үнэнч харилцаанд харилцан ойлголцол нөлөөлдөг гэдгийг мартаж байна. Гэхдээ Алисия, Скотт нарын хайр болон аз жаргал энэ мэт буруу ойлголтоос хамаарахгүй болохыг баталж чаджээ. 

Алисия Маккарвелл өөрийн хөгжилтэй зан, өөрийн биеийн галбиртаа эерэгээр хандах хандлагынхаа ачаар сошиал сүлжээнд алдартай болсон бүсгүй юм. Тэрээр өөрийнх нь хөгжилтэй адал явдлыг үргэлж сонирхож явдаг сая гаруй дагагчтай ч гэлээ, нөхөртэй нь холбоотой гомдмоор сэтгэгдэл олныг хүлээн авдаг ажээ.

Алисия нөхөр Скоттой цуг авахуулсан бичлэгээ байрлуулснаас хойш уг асуудал улам ч хүндэрчээ: ванны алчуурт биеэ ороосон хос толинд харж байгаад гэнэт ердийн хувцастай болж өөрчлөгддөг юм. Бичлэг ч вирус шиг тарж, ингээд л Алисияг муу муухайгаар хэлж эхэлсэн байна: хүмүүс Скоттыг царайлаг, булчинлаг залуу, харин Алисияг тарган гээд зогсохгүй Скоттыг эхнэрээ голдог, жинхэнээсээ хайрлаж чаддаггүй байх гэж бичжээ. 

Алисия өдөр болгон тулгардаг сэтгэгдлүүдээсээ ч хуваалцсан байна: “Өө, нөхөртэйгөө танилцахдаа тэр ийм тарган байгаагүй байх аа”, “Тэр их л баян эмэгтэй байх даа” эсвэл “Тэр зүгээр л тарган эмэгтэйчүүдэд дуртай юм биш үү?” гэсэн сэтгэгдэл ч харагдана. Энэ бүх үгнүүдээс харахад Скотт шиг бие хаатай хүн мяраалаг эмэгтэйг хайрлаж болохгүй бололтой гэж Алисия дүгнэн бичжээ. 

Алисия, Скотт хоёр бие биеэ хайрлаад 16 жил болж байгааг хүмүүс даанч мэдэхгүй юм даа. Тэд бүр дунд сургуульд байхдаа л үерхсэн, одоо ч бие биеэсээ алхам ч холдож үзээгүй л явна. Тэдний амьдралд олон ч хүнд хэцүү үе тулгарч, тэр болгоныг бие биеэ түшиж, хайрлаж даван туулж чадсан хос. 

Алисия ажилгүй болоод ирээдүйд юу хийхээ мэдэхгүй сэтгэлээр унаж суухад нөхөр нь түр завсарлага аваад өөрийгөө илүү ойлгох нь дээр юм биш үү гэж зөвлөжээ. Ингээд л өөрийн болон гэр бүлийнхээ хөгжилтэй амьдралыг харуулсан бичлэг хийж бусадтай хуваалцах санаа төржээ. Бүсгүй өөрийн баяр баясал, аз жаргалыг хүмүүстэй хуваалцахыг хүссэн юм. Бас Скотт ч гэсэн Алисия ямар гайхалтай, хайр татмаар эмэгтэй болохыг дэлхий дахин хараг гэж хүсжээ. 

Блогерын мэргэжлийг сонгосон нь бүсгүйн хувьд зөв шийдвэр болсон нь түүний сая гаруй дагагчаар нотлогдоно. Алисия эдгээр хүмүүсийн дэмжлэгтэйгээр өөртөө эргэлзэхээ больсон. Тэр удаан хугацааны турш өөрийгөө Скоттын хайрыг хүртэх эрхгүй хүн гэж бодож явжээ: “Би бодохдоо: би өөрөө өөртөө таалагдахгүй байгаа юм чинь тэр намайг хайрлаж чадах уу?” гэсэн бодол салдаггүй байжээ. 

Өөрийгөө дорд үзэх, голох зэргээс болж гэр бүлийн харилцаанд  асуудал тулгарч байснаа ч тэрээр хуваалцсан юм. Өөрийгөө илүү ойлгож эхэлсэн цагаас хойш Алисия өөрийгөө харж байгаагаар Скотт өөрийг нь хардаггүйг ухаарчээ. Тийм учраас тэр бусдад дараах зөвлөгөөг өгөх дуртай болсон юм: чамайг хайрлаж яваа хүнд өөрийнхөө бодол санаа, буруу ойлголтыг бүү нялзааж бай. 

Нөхөр нь түүнийг мөнхөд хайрлаж явахыг тэр ойлгосон. Түүнийхээ хайрыг байгаагаар нь хүлээж авах ёстой, өөртөө сэтгэл дундуур байх, өөрийгөө голох тэр л мэдрэмжийг хөсөр хаян бусдын хайрыг бүрэн мэдэрч амьдрах ёстой юм гэдгийг тэр нэгэнт ухаарчээ. 

Өөрийгөө байгаагаар нь хүлээн авах замыг нэгэнт сонгосон Алисия өөрийг нь шүүмжлэх, шоолох хүмүүст хариулт өгөх хүчтэй болжээ. Гадаад төрхийн худал хуурмаг стандартыг дагах нь тийм ч чухал зүйл биш, хамгийн гол нь хүний дотоод сэтгэлийг олж харах нь чухал гэдгийг тэдэнд тайлбарлаж өгөх болсон юм. “Дэлхий ертөнц биднийг харж байна, Скоттыг надаас илүү дээгүүр тавьж байна” гэж Алисия бичжээ.

Түүний нөхөр гуалиг, нарийхан бүсгүйчүүдээс маш олон захидал авсныг мөн хуваалцсан юм. Тэд Скоттыг өөрсөдтэй нь адилхан бүсгүйчүүдтэй дотно байх ёстой гэж бичжээ. “Би нөхөртэйгөө ханилах ёсгүй байсан юм гэнэ, миний гадаад төрхөөс болж шүү дээ. Тэгээд нэг туранхай эмэгтэй нөхөрт маань гуалиг бүсгүйтэй ханилбал таарна гэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр бид гадаад төрхөнд ямар их анхаарал хандуулж байгаа нь тодорхой байгаа биз дээ?”

Скоттыг бусад бүсгүйчүүдтэй харддаг уу гэж Алисиягаас асуусан асуулт ч мөн харагдана. Бүсгүй нөхрийнхөө үнэнч сэтгэлд итгэж явдгаа хэлээд нөхөр нь түүний хөгжилтэй зан, сайхан сэтгэл, тууштай зоригийг хайрлаж явдаг болохоос биш миний гадаад төрх, биеийн жинд анхаарал хандуулж хайрлаагүй юм шүү гэжээ. 

Хүмүүс зөвхөн гадаад төрхдөө биш мөн дотоод сэтгэлдээ илүү анхаарал хандуулж ажиллах ёстой байх гэж Алисия бодож явдаг. Нийгэм тэр чигтээ зөвхөн гадаад төрхөнд л анхаарал хандуулж байна, олон зууны туршид гадаад төрх чухал зүйл байсан учраас арга ч үгүй биз гэжээ. Гэхдээ бид энэ буруу ойлголтыг эвдэх чадалтай гэдэгт бүсгүй итгэж явдаг. 

Хэн нэгэн таны гадаад төрх эсвэл дадал зуршлыг тань шүүмжилж байв уу? Та ийм нөхцөлд яадаг вэ?

14
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Amgalan Ayushmaa

    Amgalan Ayushmaa

    2023/01/16 at 19:38

    Xezee ch xen ch medexgvi targalax xybi xvneeec shaltgaalaxgvi ochnooon toxioldol baaaa

  2. Amgalan Ayushmaa

    Amgalan Ayushmaa

    2023/01/16 at 19:39

    Gormonii tentsber aldagdax…eldeb zoblon zvdgvvr ..stress gants ix idcceneeec bish..Tegeed ch Xvn bolgon adil go ochnoon zalyychyyd maxlag bvcgvid dyrtai

  3. Amgalan Ayushmaa

    Amgalan Ayushmaa

    2023/01/16 at 19:40

    Nariiixan olon bvcgvichvvd alercya xet tyraakd orcnooc zagbariiin ertonts ch xemjeeg oorchilcon

  4. Amgalan Ayushmaa

    Amgalan Ayushmaa

    2023/01/16 at 19:40

    Xet tyranxai modanaaac garaad ydaj baaa

  5. Amgalan Ayushmaa

    Amgalan Ayushmaa

    2023/01/16 at 19:41

    Bi emegtei xvn max shol n taarcan emegteichvvd ilvv goe..ilvv secy xaragddag xezee ch tyranxai sexy bvcgvig Minii xybid l olj xaraagvi

  6. Amgalan Ayushmaa

    Amgalan Ayushmaa

    2023/01/16 at 19:42

    Xvmvvciiin amidralaar amidraxgvi chi ooriinxoo congolt ooriinxooo amidralaaar amidarnaaa byrxan l shvvg bycad n xen ch bish

  7. Luvsandugar Khurtsaa

    Luvsandugar Khurtsaa

    2023/01/16 at 22:26

    Бүдүүн эмэгтэй яасан гэж би лав голоогүй 60 хүрж бна за

  8. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2023/01/16 at 22:42

    Та бас хүний гадаад төрхөнд биш дотоод сэтгэлд анхаарал хандуулах хэрэгтэй.

  9. ❤️

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *