Та 12-14 жил илүү насалмаар байна уу? Тэгвэл дараах 5 дадал зуршлыг амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна

0

Бид амьдралдаа маш олон зүйлсээс айдаг: аалз, харанхуй, өндрөөс гэх мэт. Гэвч бидний хамгийн том айдас юу вэ? Гарцаа байхгүй хамгийн аймшигтай зүйл бол мэдээж – үхэл. Энэ нь бидний оршихуйн үндэс суурьтай холбогддог бөгөөд ухамсрын хөгжилд нөлөөлдөг байна.

Хүн төрөлхтөн мөнхийн амьдралын нууцыг олж мэдэхийг хичээсээр ирсэн – Эртний Египетээс авахуулаад далд ид шидийн мэдлэг олж авах, байгалийн жам ёсыг хуурч аргалах талаар чамгүй их судалсан. Хожим нь шинжлэх ухаан хөгжихтэй зэрэгцээд эрдэмтэд үхэл бол өвчин учраас үүнийг эдгээх ёстой гэдэгт итгэх болсон. Харамсалтай нь бид одоог хүртэл мөнхийн амьдралд хүрэх түлхүүрийг атгаж үзээгүй хэвээр.

Kokhanchikov / Shutterstock.com

Таны амьдралыг уртасгах 5 дадал зуршил

“Circulation” сэтгүүлд саяхан нийтлэгдсэн судалгааны ажил дээр эрэгтэй хүний амьдралыг дор хаяж 12 жил, эмэгтэйн хүнийхийг 14 жил уртасгахад чухал нөлөө үзүүлдэг 5 дадал зуршлын талаар дурджээ.

1. Эрүүл хооллох

Бидний одоо ямар байдалтай байгаа нь юу идэж ууж ирсний маань үр дүн юм. Шинжлэх ухаан хүртэл энэ үгтэй санал нийлдэг. Бидний идэж уух, амьсгалах бүхэн зөвхөн хүлээн авагчид нөлөөлөөд зогсохгүй, давхар эрүүл мэндэд нөлөө үзүүлдэг байна. Мэдээж хэрэг гоё амттай бүхэн бидэнд ач тустай гэсэн үг биш. Эрүүл бус хооллолт хоол боловсруулах үйл ажиллагаа болон зүрх судасны системийн олон төрлийн асуудал үүсэхэд хүргэдэг. Мөн хоол тэжээлийн дутагдлаас болж арьсны эмгэг үүсэж, дархлааны систем суларч, оюун ухааны хомсдолтой болох эрсдэлтэй.

nadianb / Shutterstock.com

 

2. Тамхи татахгүй байх

Статистик тоо баримтаар 16 сая гаруй Америкчууд тамхинаас болж ямар нэгэн өвчин тусаж байгааг харуулжээ. Голлох 3 өвчин: зүрх өвдөх, хорт хавдар болон уушгины архаг бөглөрөл. Өнгөрсөн жилд л гэхэд ойролцоогоор 600,000 Америкчууд хорт хавдраас болж нас баржээ. Тамхи татахаас татгалзсанаар нас уртсах ач тустай гэдгийг санаарай.

 

 

3. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Өдөр бүр 30 минут тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр таны амьдралд олон эерэг үр дагавар гарна. Зүрхний системийг хэвийн ажиллуулахын тулд бие организм зайлшгүй идэвхтэй хөдөлгөөн хийх шаардлагатай тулгардаг. Эс бөгөөс зүрх судасны өвчин тусах эрсдэл улам бүр нэмэгдэнэ.

Focus and Blur / Shutterstock.com

 

4. Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Согтууруулах ундааны хэрэглээг багасгахгүй байх нь тархины бүтэц, үйл ажиллагаанд маш хор хөнөөлтэй байдгийг баталсан. Согтууруулах ундааг үргэлжлүүлэн хэрэглэсээр байвал, 7 хоногт 14 эсвэл түүнээс илүү нэгж гипокампалийн атрофи (танин мэдэхүйн чадвар алдагдах болон оюун ухааны хомсдол) биед тохиолддог байна. Мэдээж хэрэг согтууруулах ундаа дан ганц тархийг гэмтээгээд зогсохгүй, бусад эрхтнүүдэд ч гэсэн сөргөөр нөлөөлнө. Үүнд цус харвалт, зүрхний шигдээс, фиброз, цирроз, олон төрлийн хорт хавдар зэргийг дурдаж болно.

 

5. Биеийн массын индекс үзүүлэлт хэвийн байх

Биеийн массын индекс үзүүлэлт буюу илүүдэл жингийн асуудал хорт хавдар, зүрхний өвчин, эндокрины өөрчлөлт, цусны өндөр даралт, цөсний өвчин, чихрийн шижин, яс, арьс болон булчинтай холбоотой өвчин тусах үндэс болдог. Хүн төрөлхтөн 2000-аас багагүй жилийн хугацаанд хэт таргалалтаас болж зовж шаналж, сөрөг үр дагаврыг нь өөрсдийн биеэр мэдэрсээр өнөөдрийг хүрсэн. Түүнчлэн илүүдэл жингээс болж, хүмүүс гэнэтийн үхлээр нас барж байгааг эмч нар онцолжээ. Таны биеийн массын индекс 30-аас доогуур байхад хамгийн тохиромжтой болохыг судалгаагаар тогтоожээ.

radoma / Shutterstock.com

Эдгээр 5 дадал зуршил таны насыг уртасгаад зогсохгүй, амьдралд чинь олон талын ач тустай. Танд эрүүл энхийг хүсье!

8
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *