
Одоо цагт залуу хосууд нэг хүүхэд төрүүлж өсгөхөд ч хэцүү болж, тиймээс олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа гэр бүлээр бахархахаас өөр яалтай билээ.
Өнөөдрийн нийтлэлийн эзнээр үзэсгэлэнтэй, гуалиг Виктория шалгарсан юм. Түүнийг 10 хүүхдийн ээж гэхэд итгэмээргүй, 4 охин, 6 хүү төрүүлсэн ажээ.

“Залуу байхад минь чи 10 хүүхэдтэй болно гэж хэлсэн бол би хэзээ ч итгэхгүй. За, үсрээд л гурав биз гэж бодох байлаа.” хэмээн олон хүүхдийн ээж ярьжээ.
Виктория Джатиева – оросын тамирчин, депутат Махарбек Хадарцевийн гэргий. Бүсгүй олон түмний өмнө гарч ирэх тун дургүй, тиймээс шинэ селфи эсвэл гэр бүлийн зураг тавигдах болгонд сошиал суваг хэрэглэгчдийн дунд шуугиан тарьдаг юм.

“Саяхан миний массажист надад ярьж байна: “Чиний хүү манай хүүтэй найзалж байгаа юм байна. Тэгээд хүү маань надад нэг өдөр: “Ээж ээ, та түүний ээжийг харсан уу? Ээж нь лав 25 настай, тэгэхээр яаж хүү нь байх уу? гэж асуусан байна лээ” хэмээн Виктория ярьсан юм.

Гэхдээ Джатиева дандаа ийм үзэсгэлэнтэй харагдаж байгаагүй гэдгээ огт нуудаггүй:
“25 настай бүсгүй шиг харагдаж байна гэж хэлэхэд надад таатай байдаг нь үнэн. Яг энэ үед 100 кг жинтэй, хэвлийдээ гурван ихрээ тээж байсан тэр үеэ эргэж бодоход би өөрөөрөө бахархах шиг болдог юм. Одоо зөв хооллолт ямар ашиг тустай, яаж барьж сурахыг мэддэг болсон доо”

Викториягийн гоо үзэсгэлэн бас гуалиг биеийн нууц маш энгийн: тэр амьдралын эрүүл хэв маягийг баримталдаг, өглөөгүүр гүйнэ, долоо хоногт гурван удаа спорт зааланд хичээллэнэ. Гэр бүлийн орлого түүний хувьд чухал байр суурь эзэлддэггүй ажээ.
“Өглөө эрт босож гүйхэд мөнгө чамд ямар хэрэгтэй юм бэ? Эсвэл босож, суух дасгал хийхэд мөнгө хэрэггүй. Заавал их мөнгө зарж шарсан төмс идэж, колагаар даруулж уух ёстой юм уу? Мөнгө үнэхээр амьдралыг тав тухтай болгодог нь үнэн, гэхдээ тэд сэтгэлийн хүч өгдөггүй” гэж Джатиева үздэг байна.

Тэд хүүхдүүдээ огт эрхлүүлдэггүй. Гэр бүлийн гишүүн болгон өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагатай, гал тогоонд цэвэрлэгээ хийх хуваарь хүртэл бий. Үүнээс гадна тэд хүүхдүүддээ ухаалаг утас хэрэглүүлдэггүй, энэ эрх 10 нас хүрч байж л үүснэ.

10 хүүхэд төрүүлээд яаж ингэж залуугаараа харагдаж чадаад байгаа юм бол? Мөн энэ олон хүүхдийг зөв хүмүүжүүлж байгааг нь хараад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрлөө. Викториягаас суралцах зүйл их байна гэж танд бодогдов уу?








Оюунгэрэл Намжилсүрэн
2020/11/23 at 09:11
💪💪💃
Sobi Mn
2020/11/23 at 09:48
Uneheer gaihaltai Amjilt
Хулан У.
2020/11/23 at 09:59
Olon huuhed turuullee gd emegteichuud arichaaga aldah bishdee👌
Tsoogii Munh
2020/11/23 at 10:55
үнэхээр гайхалтай эмэгтэй юм ийм байхад асар их тэвчээр хөдөлмөр ухаан хэрэгтэй болно
Л. Энхмаа
2020/11/23 at 12:50
Uneheer gaihaltai emegei ymaa
Otgonbaatar Dashmiyagmar
2020/11/23 at 13:07
Мундаг гэр бүл,ээж бн.Зохион байгуулалт,үүрэг хариуцлагатай үр хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг нь,хүчирхэг улс орон бхын эх үндэс.
Negen Nuutslag
2020/11/23 at 14:26
Huuhed n hugshin haragdaj b
зочин
2020/11/23 at 15:04
АХ Ч САЙН БАВДИЙМ БАЙНА Л ДАА
Anna Anna
2020/11/23 at 18:07
Гол нь маш сайн нөхөртэй хүн бна.Сайн нөхөртэй хүн л сайхнаараа үлддэг.
Цэцгээ Чука
2020/11/23 at 18:44
Өнөр олуулаа сайхан гэр бүл юмаа. Хүн хичээвэл болохгүй зүйл үгүй гэдгийн тод жишээ.
Abu Ali Ibn Sin
2020/11/23 at 18:55
Sain nohor
Мандал Л.
2020/11/23 at 21:51
Olimpiin 2 delhiin 5 udaagiin avarga aldart maharbek hadartsev 64 ond tursun.96 ond hamgiin suuliinhee olimpod orood 32 nastaidaa gerlesen…hadartsev uuruu ovorgui goy zaluu…
Batbayr Bat
2020/11/23 at 22:23
25 ch arai bishee 45tai ym shg l haragdaj bna
Болороо Бояа
2020/11/23 at 22:47
8 хүүхэдтэйч залуухан харагддаг монгол ээжийг хараад бахархдаг бнаа бн монгол бүсгүй бас бн
Edelweiss Ricky
2020/11/23 at 22:57
Сайхан ээж байна.
Aylguu Aylguu
2020/11/23 at 23:28
Гоё юм аа.Эрүүл энх аз жаргал хүсье.
Б. Мөнгөлөн
2020/11/23 at 23:39
uneheer bishermeer ymaa gaihaltai
Tuugii Baaska
2020/11/24 at 03:16
Gaihaltai sain haniin vvreg ih bhaa
Батнасан Сэлэнгэ
2020/11/24 at 08:00
Ямар мундаг гайхамшигтай эмэгтэй вэ манай монголд ч гэсэн баидг баих монгол хүүхнүүд чадварлаг гоё сайхан ухаантай хүүхнүүд олон болтугай
Baigalmaa Davaajaw
2020/11/24 at 09:44
Үнэхээр төгс сайхан эмэгтэй юмаа ёстой гайхамшиг гэр бүлд нь аз жаргал хүсий
Ayush Ayush Baaska Baachka
2020/11/24 at 09:51
олон хүүхэд гаргах тусам цус шингэн өтөлт удаан явагдана гам сайн хиих
Tsetsegmaa Ravjaa
2020/11/24 at 15:58
сайн нөхөр ,эцэг төгс эхнэр ээж
Ганхуяг Даваадорж
2020/11/24 at 16:00
дэлхийн 5 олимпын хошой аварга М.Хадарцеев
Monhuush Margad
2020/11/24 at 16:24
Uneheer mundag busgui ymaa🥰😍😘❤
Urjinkhand Gishyamba
2020/11/24 at 16:46
Үнэндээ жаргал
Aniraa Naru
2020/11/24 at 16:47
yasan ch goo uzesgeltei yum.howorhon yuma
Dashka Serena
2020/11/24 at 17:00
Хань сайтай эмэгтэй гялалздаг юм
Zagas Jambaa
2020/11/24 at 17:20
Ямар сайхан бүсгүй юм бэ амьдрал нь сайхан хайр дээр тогтож чадсан байна гэж дүгнэлээ
Oyunchimeg Byambasuren
2020/11/24 at 17:40
Ер нь олон хүүхэд төрүүлсэн ээж залуу харагдаад байдаг ш дээ, тэр төрөлттэй холбоотой байх
Nandia Nandia
2020/11/24 at 18:23
WOOW mundag yumaa heleh vg alga baharhmaar yuma 👏👏👏
Таванбаяр Батмөнх
2020/11/24 at 18:34
хүүхэд төрүүлэхээр хөгширдөггүй байхаа. Харин хооллож өсгөж хүмүүжүүлэхийн тулд өөрөө идэх, нойроо алдах, хоол хүнс эрдэс бодисын дутагдал, өөртөө зарцуулах цаг зав багасах, ажиллангаа хүүхдээ асрана гээд л нөлөөлнө. Депутатын эхнэр бол өөр байхаа.
Mongolian Julia
2020/11/24 at 19:32
Нууц нь ойлгомжтой шүү дээ.
Г. Гэрэлхэн
2020/11/24 at 20:36
S.F. Herlen Үүрийнтуяа С. ийм гоё ээжүүд болоорой хайртай шүү🙆♀️❤❤
С. Үүрийнтуяа
2020/11/24 at 20:37
Г. Гэрэлхэн za bayrlalaa nz
Mynganjadamba Nymdavaa
2020/11/24 at 23:05
Hiiswer
Tunsag Nymbal
2020/11/24 at 23:10
Нөхөр нь хамгийн ухаантай нөхөр бнаа.эхнэрээ амар амгалан байлгаж чадаж байна
Slg Vanya
2020/11/25 at 00:25
Anna Anna 👍
Slg Vanya
2020/11/25 at 00:26
Dashka Serena 👍
Slg Vanya
2020/11/25 at 00:26
Tunsag Nymbal 👍
Batsaikhan Khurtsbold
2020/11/25 at 00:56
нөхөр махарбек хадарцев шүү дээ
Tturmunkh Tturmunkh
2020/11/25 at 03:05
Waaw gaihaltai saihan ger bul yumaa
Erdenetuya Tserendorj
2020/11/25 at 11:03
Нөхрийг бурхан давхар давхар шагнажээ. Юу тарина түүнийгээ хүртэнэ гэж энэ л байхдаа.
Baasansuren Gantsog
2020/11/25 at 12:15
mongo :)
Батбаатар Оюунчимэг
2020/11/25 at 16:42
Ymar gaihaltai bvsgvie we.
Dejid Nym
2020/11/25 at 17:38
Өөрөө төгс бас гэр бүл нь асуудалгүй сайн ханьтай аз жаргалтай амьдардаг л хүн бна
Tsend-ayush Balchin
2020/11/25 at 18:16
Nohoriin sainiih ehneree zowoogood setgeliin daramttai amidruuldag erchuud sain unshij harj awdaa saihan ehnertei gergiitei baiy gewel boloh l asuudal