Сургуулийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хичээлийн жилийн туршид тус болох 12 лайфхак

0

Өдөр болгон хичээлдээ явах ажил зөвхөн сурагч хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүдийн хувьд ч сорилт болдог. Өглөө сандрах үеэр хэрэгтэй сурах бичгээ мартаж болно эсвэл дүрэмт хувцсаа идүүдэж байгаад хичээлээсээ хоцорно. Гэхдээ энэ мэт хүндрэлээс гарах боломжтой.

Та бүхэндээ хичээл, сургуульд явах хүндхэн ажлуудыг хөнгөвчлөх хэд хэдэн аргуудыг бэлдлээ.

Хувцсыг үсний индүүгээр индүүдэх

Өглөө явахаас өмнө хүүхдийн дүрэмт хувцас эсвэл цамц нь үрчийж индүүдэх ёстой нь тодорхой болбол заавал индүү гаргаж ирэх шаардлагагүй. Үсний индүүгээр бүх хувцсыг сайхан үрчлээгүй болгож болно.

Хамгийн гол нь үсний индүү дээр гоо сайхны ямар нэгэн бүтээгдэхүүний үлдэгдэл байх ёсгүйг анхаар, эс бөгөөс хувцсанд толбо үүсэж болзошгүй. Индүүнд хэмийн тохируулга байдаг бол бага хэмээр нь бүр торгон эдлэл ч индүүдэж болдог. Бага хэмийн тохируулгагүй бол зузаан даавуу индүүдэхэд л ашиглана.

 

Хувцас халаах

Өглөө дулаахан хөнжлөөсөө сугарч босохыг хэн ч хүсэхгүй. Тэр дундаа эцэг эхчүүд хүүхдээ өглөө орноос нь тэр болгон амар өндийлгөж ирж чаддаггүй билээ. Хүүхдийн хувцсыг пааран дээр урьдчилан халаасан байвал хүүхдэд тааламжтай санагдана.

 

Өглөөний цайг урьдчилан бэлдэж хөлдөөнө

Чөлөөт цагтай үедээ эсвэл амралтын өдрүүдэд хэд хэдэн өдрийн өглөөний цайг урьдчилан бэлдвэл хэн хэндээ амар. Жишээ нь, ахиухан шиг маффин хийгээд хөлдөөж болно. Дараа нь хэрэгтэй үедээ гаргаж ирээд гэсгээх юм. Өглөөний цай хийх цагийг хүүхдийн хичээл сургуульд бэлдэх ажилд зарцуулах боломж гарч ирж байна.

 

Хэд хэдэн сэрүүлэг тавих

Сэрүүлэг нь зөвхөн өглөө сэрээхэд хэрэг болоод зогсохгүй. Үүний тусламжтайгаар өглөөний бэлтгэлээ зохион байгуулах боломжтой. Хэд хэдэн удаагийн сэрүүлэг тавьснаар хүүхэд хэзээ өглөөний хоолоо идэх, хэзээ шүдээ угаах, хэзээ хувцаслах зэрэг бүх ажлуудаа цагийн баримжаатай зохицуулах боломж гарч ирнэ. Харин эцэг эхчүүдийн хувьд одоо тэрийгээ хий, одоо энийгээ хий гэж араас нь санаа зовох зүйлгүй боллоо.

 

Хүүхдэд сануулах бугуйвч хийж өгөх

Сургууль дээрээ хийх ёстой чухал ажлыг мартуулахгүйн тулд (жишээ нь, сургуулийн номын санд сурах бичиг тушаах) сануулах бугуйвч хийж өгөөрэй. Туузан цаасан дээр юу хийх ёстойг нь бичээд бугуйнд нь хуйлж скочоор дарж тогтооно. Энэ тохиолдолд хүүхдэд хэрэгтэй мэдээлэл нь нүдний өмнө харагдах ажээ.

 

Хичээлийн хэрэглэлийг тусдаа савнуудад хийнэ

© Igisheva Maria / Shutterstock.com

Хичээл сургуульд хэрэгтэй бүх хэрэглэлийг нэвт харагддаг тусдаа сав эсвэл сагсанд хийж хадгална. Жишээ нь, бичиг хэргийн хэрэглэл, спортын хувцас зэргийг тус бүр төрлөөр ангилбал зохино. Хүүхэд хичээлд явахынхаа яг өмнө ямар нэг чухал зүйлээ мартсан бол өөрт хэрэгтэй зүйлээ хурдан олж авах боломжийг бүрдүүлж өгөх юм.

 

Цүнхний эвгүй үнэрээс хурдан салах

Сургуулийн цүнхэнд эвгүй үнэр үнэртэж эхэлдэг. Цүнхийг угааж үнэрийг дарж болно. Гэхдээ анхилуун үнэр нэмэхийн тулд үнэртүүлэгч ашиглаж болно.

Үүний тулд халбага усанд 3-4 дусал эфирийн тос хийж хутгаад шохой хийж орхиорой. Шохойнд уусмал бүрэн шингэсний дараа даавуунд ороон цүнхэнд нь хийж орхино. Шохойг долоо хоног тутамд солиорой.

 

Хүүхдийн цүнхэнд цаасны хавтас хийх

Хүүхдийн цүнхэнд бичгийн цаасанд зориулсан гялгар хавтас хийж өгөөрэй. Багшаас эцэг эхээр гарын үсэг зуруулах чухал бичиг хийх шаардлага гарч болзошгүй. Хавтсанд хийсэн цаас үрчийхгүй, бас хүүхдийн цүнхний ёроолд ч мартагдахгүй.

 

Хүүхдийн үсийг нулимсгүйгээр самнах

© freepik / Freepik, © freepik / Freepik

Зөвхөн цэцэрлэгийн насны хүүхдүүд төдийгүй сургуулийн сурагч хүртэл өглөө үсээ самнуулахыг үзэн яддaг. Ширэлдсэн үсийг самнахад их өвчин мэдрэгддэг учраас тэр байх. Хэдхэн нууцыг мэдэж байвал хичээлд явах бэлтгэлийг амар хангаж болох ажээ.

Жишээ нь, нарийн ширхэгтэй үстэй хүүхдүүдийн үсийг унтахаас нь өмнө сүлжиж өгнө. Харин өтгөн, бүдүүн ширхэгтэй үстэй хүүхдийн үсийг самнахад том дугуй самаар биш харин иллэгийн самаар самнавал илүү амар.

 

Нэг өнгийн оймс худалдаж авах

© PxHere

Өглөөний бэлтгэлийг хурдасгах бас нэгэн арга – хүүхдэд дандаа нэг цулгуй өнгийн оймс авч өгөх. Үүний ачаар тохирох оймсны өрөөснийг хайж цаг алдахгүй. Хэрвээ та олон хүүхэдтэй бөгөөд тэд нэг цагт хичээлдээ явдаг бол хүүхэд болгонд өөрийнх нь өнгийг сонгож өгч болно.

 

Өглөөний хоолоо идэж шүдээ угаасны дараа л хувцас өмсөх

© freepik / Freepik

Хүүхэд өглөөний хоолоо идээгүй, шүдээ угаагаагүй бол сургуулийн дүрэмт хувцсыг нь битгий өмсгүүлээрэй. Хоолоо асгаж эсвэл шүдний оогоо дусааж болзошгүй. Өглөө яарч сандарч байгаа үед хэн хэн нь хувцсаа солиод зогсож байхыг хүсэхгүй биз дээ.

 

Үүдэндээ нойтон салфетка байлга

Хувцсан дээрээ толбо болгочихвол үүдэндээ байлгах нойтон салфеткаар тэр дор нь арчиж цэвэрлээрэй. Хүүхэд амаа арчих бас бохирдсон гутлаа арчих шаардлага ч гарч болзошгүй.

Хичээлтэй завгүй өдрүүдийн бэлтгэлийг хангах өөрийн гэсэн нууц танд болон таны хүүхдэд байдаг уу?

12
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *