Сахал нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг

2

Та сахлаа ургуулдаг уу, эсвэл сахлаа хусах гэж байна уу? Тэгвэл сахлаа хусахаасаа өмнө дахин нэг удаа бодоод үзэхийг зөвлөе. Гэхдээ бид өнөө үед сахал ургуулах нь тренд болоод байгаатай холбоотойгоор таныг догь харагдуулж байгаа учраас ингэж хэлж байгаа биш юм. Учир гэвэл саяхны нэгэн судалгаагаар сахал ургуулах нь эрүүл мэндийн давуу талуудтай гэсэн дүгнэлт гарчээ. Судалгааны одоогийн дүнгээр сахал нь антибиотикноос илүү халдвар эсэргүүцдэг гэдэг нь тогтоогдсон байна. Түүнчлэн шинэ антибиотик бүтээхэд энэ судалгааг ашиглах гэж байгаа гэнэ.

Сахал нь халдвар эсэргүүцэхэд тусалж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэнэ 1

Journal of Hospital Infection-д нийтлэгдсэн уг судалгаанд сахалтай, сахалгүй эмнэлгийн 408 ажилтнаас арчдас авч ашигласан байна. Ингэснээр сахалтай эрчүүдтэй харьцуулахад сахалгүй эрчүүд нь халдвар үүсгэгч бактерит илүү өртөмхий, антибиотикийг илүү тэсвэрлэдэг гэдэг нь тогтоогджээ. Мөн сахлаа цэмцийтэл хусдаг эрчүүд арьстай холбоотой бактери, амьсгалын замын халдвар болон хоолны хордлогод 10%-иар илүү өртдөг байна.

Сахал нь халдвар эсэргүүцэхэд тусалж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэнэ 3

Эрдэмтдийн өгүүлснээр сахлын хутганы үрэлт нь бактерийн өсөлт, үржилтэнд нөлөөлдөг гэжээ. University College London-ы микробиологич Dr. Adam Roberts сахлын дээжин дээр 100 гаруй төрлийн бактери ургуулсан тусгай судалгаа явуулсан байна. Түүний шээсний замын үрэвсэл үүсгэгчийн эсрэг судалгаагаар бактерийг устгадаг микробыг илэрчээ. Тэрээр “Сахал мэтийн олон өөр төрлийн бактеритай өрсөлдөх чадвартай орчин бий болгоход тэдгээр нь антибиотик шиг үйлчилдэг.” гэж тайлбарласан байна.

Сахал нь халдвар эсэргүүцэхэд тусалж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэнэ 4

Одоогоор бидний хэрэглэж буй антибиотикууд нь бактериуд тэсвэртэй болох хэрээр үйлчилгээгүй болдог. Эдгээр халдвар үүсгэгч бактери одоогоор 700,000 орчим төрөл байгаа ч 2050 он гэхэд энэ тоо 10 сая хүртэл өснө гэнэ.

Сахал нь халдвар эсэргүүцэхэд тусалж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэнэ 2

1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ariunzorig Ganhuyag

    Ariunzorig Ganhuyag

    2016/02/01 at 17:53

    Uugii M Uugii гэнээ :p

  2. Uugii M Uugii

    Uugii M Uugii

    2016/02/01 at 18:22

    Haha

  3. Т. Тэлмүүн

    Т. Тэлмүүн

    2016/02/01 at 22:01

    Даавка haha unshdaa… andaa hetsu2 haldwartai humuus :p

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *