
“The Revenant” хэмээх энэхүү төсөл Холливудын энэ зууны эхэн хэсгийн хамгийн урт удаан үргэлжилсэн, хамгийн их зовлон үзсэн төсөл гэж хэлж болох байх. Гризли баавгайн дайралтад өртөж амьд үлдсэн анчны тухай Майкл Панкын зохиолыг дэлгэцэнд амьдруулах гэж анх 2001 онд кино зохиолч, продюсер Акив Голдсман (I’m Legend, Hancock) ажиллаж эхэлсэн ба янз бүрийн нөхцөл байдлаас болж 10 жил сунжирсан энэ киноны эх зохиол хэд дахин бүрэн өөрчлөгдөн, шинэ продюсерууд болох Стив Голин, (eternal sunshine of the spotless mind) Арнон Милчен (fight club) нар ажиллахаар ирсэн бол Пак Чхан Ук болон Жон Хилкот зэрэг найруулагч нар, Сэмюэл Л. Жексон, Кристиан Бэйл зэрэг жүжигчид төслийг орхижээ.
Харин 2011 онд төсөлд Алехандро Гонсалес Иньярриту, Леонардо Ди Каприо болон Шон Пен нар орж ирэн бүхнийг шинээр эхлэх болсон байна. Гэвч бусад кинонд тоглох (Birdman) болон санхүүжилтээс шалтгаалан эхэлж чадаагүй зураг авалтыг хүлээж чадаагүй Шон Пен төслөөс гарсан билээ.
2014 оны 9-р сараас эхэлсэн зураг авалтыг 7 сарын хугацаанд дуусгана гэж тооцоолж байсан боловч бүтсэнгүй. Найруулагчийн сонгож авсан үйл явдлын дэс дараагаар зураг авах арга нь (энэ арга нь 7 сая долларын нэмэлт зардал) төлөвлөсөн цаг хугацаандаа багтахгүй болох гол шалтгаан болсон байна.
Иньярритугийн үзэж байснаар зураг авах явц маань намраас өвөл болох, киноны гол баатруудын дүрийн өөрчлөлт зэрэгт тохирон дэс дараатай явах ёстой байсан боловч цаг агаарын бэрхшээл саад болсон байна. Намрын сайхан өдрийн тухай зураг авах ёстой үед хатуу хахир хүйтэн, цасан шуурга таарч байсан бол ид өвлийн тухай зураг авах ёстой үед эрвээхий нисэж, цэцэг дэлбээлж байлаа. Энэ мэтийн шалтгаанаас болж зураг авах талбайгаа хэд хэдэн удаа солихоос өөр аргагүй болж байжээ.
Кино бүтээсэн нөхдүүд сүүлд өгсөн ярилцлагадаа зураг авах талбайг янзлах болон нүүж суух нь тэдэнд тулгарсан хамгийн том бэрхшээл байсан тухай дурдсан байдаг. Маш сайхан тохирох байрлал бүр ойн гүнд, тийшээ техник хэрэгсэл болон бусад зүйлээ хүргэхийн тулд нисдэг тэрэг ашиглах ба зөвхөн үүнд тухайн өдрийн ажлын цагийн 40%-ийг зарцуулж байжээ. Үүнээс гадна янз бүрийн гэрэлтүүлэг ашиглахгүйгээр шийдсэн учир өдөрт зураг авахад тохиромжтой, нартай гэрэлтэй үе ердөө 5-6 цаг байсан билээ. Бүр онцгой үед цаг, цаг хагас л зураг авч байсан үе бий. Гэвч бусад цаг үеийг Иньярриту зүгээр өнгөрөөгүйгүй бөгөөд сул цагт жүжигчдийн тоглолтын бэлтгэлд их анхаарч байсан байна. Ингэж их бэлдэж байсан ч ямарваа нэг зурагт дубль огт хайрлаагүй бөгөөд жишээ болгоход индианчууд, анчдын хоорондох тулааны зураг авалтыг 2 долоо хоногийн турш хийсэн байна.
Бас нэгэн бэрхшээл нь багийн доторх санал зөрөлдөөн байлаа. Зураг авалтын хүнд нөхцөл, үргэлж өөрчлөгдөх ажлын график, Иньярритугийн хатуу шаардлага нь зохих нөлөө үзүүлсэн ба ажлын зохион байгуулалтаас болж продюсеруудын нэг болох Жеймс Скотчдопоул халагдан, найруулагч болон Том Харди нарын хооронд зөрчил үүсэх болжээ. Зарим трюк буюу осолтой үйлдлийг Том Харди өөрөө хийх хэрэгтэй гэж найруулагч үзэж байсан боловч Том татгалзаж байсан билээ.
Энэ мэт нөхцлөөс болж хэд хэдэн удаа завсарласан, 2015 оны 5 сард дуусах ёстой зураг авалт маань 8-р сард л дуусч зардал ч асар их өссөн гэдэг. ($ 60 сая төлөвлөж байсан ч $ 135 сая болсон) Дээрх олон бэрхшээлийг давсны шагнал нь хэд хэдэн Алтан бөмбөрцөг, Оскарын шагналд хамгийн олон төрлөөр нэр дэвшсэн явдал болсныг бид бүхэн мэднэ.
Энэ киноны хамгийн сул тал нь зохиол гэж үзэж байсан ба Марк Смит 2007 оноос ажиллаж эхлэн 2012 онд Иньярритутай хамтран дуусгасан байна. Ингэхдээ маш олон янзын хувилбараар бичиж үзсэн ба зохиол маань хэд хэдэн жанр буюу төрлийн уулзвар болох ёстой байлаа.
Уг кино маань survival film боловч хатуу ширүүн байгальтай хийж буй ганц хүний тэмцэл бүхий адал явдалт кино ч бас мөн. Мөн үүнээс гадна анти-вестерн буюу сонгомол вестерн киноны тонгорсон кино төрөл юм.
Смитийн ярьснаар бол зохиолын гол хүндрэл нь кино маань бараг л “дуугүй кино” болох ёстой ба зохиолчид санаатайгаар элдэв яриа, хэллэгээс зайлсхийж үйл явдлаар түүнийгээ нөхөхийн тулд зохиолоо “нүдэнд харагдахаар” бичиж байж. Ийм шалтгаанаас болж зарим хэсэг буюу баавгайтай болон индианчуудтай тулалдах хэсэг зохиолын 5-6 хуудсыг эзэлж байсан байна.
Бас нэг том хүндрэл нь хэдийгээр асар олон дүр, үйл явдал өрнөх боловч зохиолчид нэг чигийг барихаар зорьсон ба тэр нь өшөө авалт ч биш харин гол баатарт хүч чадал хайрлах эцгийн хүүгээ хайрлах сэтгэл гэсэн чиглэлийг барих явдал байжээ. Үүний тулд Смит, Иньярриту нар флэшбэк, зүүд зэргээр өнгөрсөн үйл явдлыг базаж үзүүлсэн байна. Бас нэг чухал зүйл нь Смит зохиолоо бичиж байх явцдаа үе үе Панкаас зөвлөгөө авч байсан ба тэрээр үйл явдал бодит дүрийг олоход ямар амьтан, ямар цаг агаарын байдал тухайн нөхцөлд илүү зохицох болон индианчууд анчдын хоорондын харилцаа болон бусад деталуудын тухай зөвлөж байсан байна.
Энэ удаагийн Оскарын хамгийн их сонирхол татаж байгаа зүйл бол энэ кино маань Ленардо ди Каприогийн удаан хүлээсэн Оскарыг авчрах уу гэдэг бөгөөд Каприо ийм гавьяатай эсэх талаар бид маргалгүй тэр шийддэг академичид нь л шийдэг.
Гэхдээ л Каприо энэ кинонд тоглосон байдлыг харахад түүнийг жүжигчний хувьд бас нэг шат ахисан гэхээс өөр аргагүй бөгөөд “хүний тэвчээрийн хязгаарыг олох судалгаа” гэж энэ киног хэлж болохоор байсан нь түүнийг энэ кинонд тоглох гол шалтгаан болсон юм. Найруулагч Иньярриту жүжигчдээс хамгийн бодит дүр төрх шаардаж байсан ба Каприо өөрийн тоглож байгаа баатрын туулж байгаа бүхнийг туулахдаа баяртай байсан гэдэг ба баавгайтай тулалдах, морин дотор унтахаас бусдыг бараг бүгдийг хийсэн гэхэд хилсдэхгүй.
Тэрээр -25 хэмд нойтон хувцастай “зугаалж”, даарч хөрч, морь унаж, индианчуудын үг ярианаас сурч, чүдэнзгүйгээр гал асаан, түүхий загас, бизоны элэг идэж, 200 жилийн настай буугаар буудаж байсан ба киноны хамгийн осолтой зураг авалтын нэг болох мөс шиг хүйтэн уулын голд “умбах” хэсэгт өөрөө тоглохыг хүсч байсан ба 5 орлон тоглогч зөвхөн хамгийн аюултай үед л түүнийг орлосон гэдэг.
Харин Каприогийн өөрийнх нь хэлснээр бол түүний гадаад дүр төрх хамгийн том шалгуур болсон ба дүрийнхээ төрхийг олохын тулд өдөр болгон 4-5 цаг зарж байсан байна. Мөн хагас жилийн турш ургуулсан, маш их анхаарал шаарддаг, төвөгтэй хууз сахлын тухай яриад ч яахав.
Ди Каприод тулгарсан бас нэг шалгуур нь маш бага хэмжээний яриа, харилцан яриа байлаа. Жүжигчин маань ихэнх кинонд нилээд чалчаадуу нөхрийн дүрд тоглож байсан бол энэ кинонд хэдхэн үг өгүүлбэр хэрэглэдэг байна. Сонирхолтой нь Каприо анх зохиолоо уншаад хэлэх үгийг багасгахыг хүссэн ба энэ нь түүний тоглож байгаа баатрын зан төрх, сэтгэл хөдлөлийг илүү тод харуулна гэж үзсэн байжээ.
Уг киноны зураг авалтыг бодит байгаль дээр элдэв павилон болон бусад засваргүйгээр авахаар шийдсэн ба зөвхөн ингэж байж л гол дүрийн бодит байдлыг тусгаж чадна гэж найруулагч үзэж байв. Зураг авалт хоёр тивийн, гурван улсын, 12 талбайд явагдсан ба энэ бүхэн нь аргагүй байдлаас шалтгаалсан юм.
Анхны төлөвлөгөөгөөр зураг авалт зөвхөн Канадын Албертийн өндөр уулс бүхий нутаг, Британийн Колумб зэрэгт болох ёстой байсан боловч эдгээр нутагт тухайн үед урьд өмнө байгаагүй дулаан болсны улмаас кино бүтээгчдийн хүлээж байсан хязгааргүй их цас үгүй болж хиймэл цас хэрэглээд ч нэмэр гарсангүй. Гэвч ихээхэн хэмжээний зураг энд авч амжсан ба Фортресс уул (энд ди Каприо Inception кинонд тоглосон), Хадат уул, Касл Рок галт уул, Боуэ гол, Скуамишийн хөндий кадрт буусан билээ.
Уулын голын зураг авахдаа АНУ-ын Монтана мужийн Кутеней гол дээр ирсэн ба Канадын голыг бодвол усны урсгал нь аюул осол арай багатай, ус нь ч дулаахан байсан гэдэг.
Ингэсээр цаг явах тусам дулаарч кинонд гарах өвлийн байдлыг бий болгоход хэцүү болж ирсэн учир Өмнөд Америк руу нүүж Аргентины Галт газарт ирсэн байна. Чухам энд л киноны төгсгөлийн хэсгийг авсан билээ.
Кинонд зориулж хэд хэдэн декораци бэлдсэн бөгөөд эдгээрт цайз, анчдын отог, хэд хэдэн индианчуудын суурин, эвдэрч нурсан сүм зэрэг орно. Зураач-найруулагч Жек Фиск (The New World ) эдгээр зүйлийг бүтээхдээ 19-р зууны тухай бичсэн ном, зураг, шугам зургийг ашигласан байна.
Зарим барилга байгууламжийг барихдаа тухайн үеийн багаж хэрэгсэл, түүхий эдийг ашигласан нь ч бий. Энэ бүх декорацийг хуучруулж бодит болгох нь тусдаа бас нэг том бэрхшээл болсон ба хуучруулахад зарцуулсан хүч ,хугацаа нь хийж бүтээсэн хугацаатай ойролцоо байсан гэдэг. Үүнээс гадна зураг авалт байгалийн гэрэлд хийгдэх болно гэдгийг бодолцох ёстой болж, янз бүрийн цаг үед ямар байдлаар зураг авах олон янзын арга урьдчилан бодож төлвөлсөн байна. Фискийн энэ их ажилд Sun Seeker хэмээх гэрлийн тусгалыг тодорхойлох болон урьдчилан тааварлах апп их тус болсон билээ.
Мөн цонхоо тухайн үеийнхээс нилээд томоор хийж, цайрдаж гэрэл нэвтрэх чадвар сайтай болгосон тусгай шил хэрэглэсэн байна. Анчдын завь ч гэсэн бодит тухайн цагийн завьтай дээд хэмжээгээр адилхан хийсэн ба харин дотор талын рам буюу үндсэн араг ясыг нь хөнгөн цагаанаар хийж орчин үеийн мотор тавьсан билээ.
Эвдэрч нурсан сүмийн барилгыг Калгари орчмын нэгэн агуулахад хийсэн ба Тарковскийн Андрей Рублев киноны сүмээс санаа авсан байдаг. Цаг хугацаа давчуу, декорацын хэмжээ их учир нилээдгүй хэсгийг хөөсөнцрөөр хийсэн ба сүмийн хонхыг ч ийм материалаар хийсэн байна.
Энэ кинонд гарах нэгэн ер бусын объект бол бизоны гавлын ясаар хийсэн уул овоо билээ. Үүгээрээ Америкийн уугуул соёл иргэншлийн устаж байгааг, байгаль дэлхийг хүн хэрхэн хөнөөж байгааг харуулсан гэх ба кинонд бэлтгэх бэлтгэлийн төгсгөл үед л энэ санаа төрж, гүйцэлдүүлсэн гэдэг.
Иньярриту анх хүний гавлаар уул босгох санаатай байсан боловч Фиск бизоны гавал-уулын зургийг үзүүлснээр анхны санаанаасаа татгалзсан байна. Цаг хугацаа бага байсан учраас 10 000 бодит бизоны гавлаар уул хийхээ больж модон рам дээр 150 хиймэл гавал тавин зураг авчээ.
Энэ дашрамд хэлэхэд зураг авалтын үеэр нэг ч амьтны амь таслаагүй бөгөөд бүх л үхсэн амьтад маань бодит биш гараар хийсэн зүйлүүд билээ. Үүнд “идсэн” бизон, Каприо дотор нь орж унтсан толботой морь бас багтана.
Тэрхүү толбот морины дүрд хоёр ч “морь” “тоглосон” ба нэг нь индианчуудаас зугтах үед, нөгөөх нь “ор дэрний асуудал” шийдэх үед тус тус хэрэг болсон байна. Адууны гэдэс дотрыг резинээр хийжээ.
Кинонд ашигласан хувцсыг зураач Жаклин Уэст (The New World) мөн л тухайн үеийнхтэй тохируулж хийсэн ба жижиг деталуудаас эхлээд бүрэн хувцас хүртэл бүх л зүйлийг түүхийн зураг, тэмдэглэгээнээс хуулбарлаж хийсэн байна. Зураг авалтын явцад хувцас урагдах, гэмтэх учир дүр болгоны бүх л хувцсыг 6 ширхэг байхаар хийсэн билээ. Харин Каприогийн зарим хувцас 20 ширхэг хүрч байсан ба үүний дотор норсон үслэг дээл гэхэд л хэд хэд байжээ.
Найруулагч Иньярриту болон хоёр удаагийн Оскарын шагналт оператор Эммануэл Любецки нарын хоёр дахь хамтын бүтээл болох энэ кино операторын амьдралыг өөрчилсөн, “урьд өмнө таарч байгаагүй маш хүнд сорилт” байсан гэнэ. Сонирхуулахад энэ их бэрхшээл зовлонгийн хамгийн гол эх үүсвэр нь найруулагчийн өвөрмөц шийдэл, хэцүү зан чанар байсан ба Иньярриту Любецки нар Стэнли Кубрикийн Barry Lyndon-оос санаа аван цахилгаан гарахаас өмнөх үеийн тухай киног зөвхөн нар, гал, лааны гэрэлд авахаар шийдсэн юм шиг.
Үүнээс гадна цаг хугацааны хувьд дэс дараатай зураг авах учир янз бүрийн гэрэл хэрэглэх шаардлагагүй ба өөр өөр гэрэл бүхий хэсэг хоорондоо нэгдэхгүй нь тодорхой. Үүнд ашигтай тал байгааг Любецки олж харсан ба энэ нь тэрхүү хүрэхэд хэцүү бэрх зураг авах газар очихын тулд элдэв гэрлийн хэрэгсэл үүрч явахгүй явдал байв.
Энэ киноны зураг авалтыг хальсаар болон “тоогоор” авахаар шийдсэн ба Любецки 35 мм, 65 мм форматын холимог хийхээр бодож байсан ч логистикийн бэрхшээлээс болж зөвхөн дижиталаар зураг авах болсон байна. Зураг авч байсан үндсэн хэрэгсэл нь ARRI-гийн 3 камер болох Alexa XT, Alexa XT M болон ALEXA 65 нар байв.
Энэхүү киног хийхэд Вернер Херцогийн Fitzcarroldo, Фрэнсис Форд Копполын Apocalypse Now, Акира Куросавын Дерсу Узала, Андрей Тарковскийн Андрей Рублев зэрэг кинонууд их нөлөөлсөн гэдэг. Ялангуяа Тарковскийн бүтээлүүд Иньярритугийн хувьд чухал хэмжүүр байсан бололтой нь түүний кино хийсэн арга барил, байгаль орчныг харуулах байдал, үйл явдлын хүүрнэл, шууд хуулсан үг хэллэг зэргээс харж болох байх.
“Сталкер” ба “The Revenant”
“Иванова детство” ба “The Revenant”
“Зеркало” ба “The Revenant”
“Ностальгия” ба “The Revenant”
“ Иванова детство” ба “The Revenant”
“ Иванова детство” ба “The Revenant”
Любецкийн Birdman болон Альфонсо Куаронтой хамтарч хийсэн Children of Men, Gravity, Террес Маликтай хамтарсан The Tree Of Life, Knight Of Cups зэрэг кинонд харагдах Любецкийн арга барил эн кинонд мөн хадгалагдсан бөгөөд оператор өргөн дурангаар панорамм зураг авалт их хийсэн нь үйл явдлыг бодит, далайцтай харагдуулж байна. Мөн үүний зэрэгцээ камер бодит болон бодит бус хэлбэрт байнга шилжих бөгөөд үүний нэг жишээ нь анчдын отог руу индианчуудын дайрсан дайралтын явцад үзэгчид маань нэг үе хажуугийн хөндий үзэгч болж нэг мэдэхэд энэ аймшигт үйл явдлын нэгэн оролцогч болж хувирах мэт зураглал юм.
Кинонд ерөнхий план болон хэт том (өргөн) планыг их хольсон нь үйл явдлыг улам тодотгож, хурц харагдуулсан билээ. Зарим үед эдгээр планууд санаатай санаандгүй хоорондоо холилдох үе ч бий бөгөөд нэгэн хэсгийг энд дурдах хэрэгтэй. Камер Ди Каприод маш их ойртсон учир жүжигчний амьсгалаас болж камерийн дуран цантдаг. Монтажийн үед үүний цаагуур үүл бүхий кадр оруулж өгчээ. Мөн өргөн планаас ерөнхий план руу ганцхан кадрын дотор шилжих сонирхолтой үе байх ба хамгийн тод жишээ нь гол дүр маань индианчуудаас голоор дамжин зугтаж байгаа буй хэсэг юм.
Кино зураг авалтын үеэр Любецки туршилт маягаар жүжигчинд маш ойртож буюу 10 см-ийн зайнаас 14 мм-ийн хоёр диоптр бүхий дуран хэрэглэсэн ба энэ нь зургийн зах хэсгийг зэрэглээтүүлсэн байна.Энэ эффект операторт маш их таалагдсан учир тэрээр киноны туршид дээрх аргыг 3 удаа хэрэглэсэн ба эхнийх нь гол дүр амь үрэгдсэн хүүгээ олж байгаа үед, дараа нь морины дотроос гарч ирэхэд болон киноны төгсгөлд Каприо үзэгчид хандан хэлж байх зэрэг хамгийн чухал үеүд юм.
Хэдийгээр Иньярриту янз бүрийн харааны эффектээс бүрэн татгалзаж байсан боловч зарим нэг хэсгийг элдэв графикийн аргагүйгээр хийх боломжгүй байлаа. Ялангуяа гризли баавгайн дайрдаг хэсэгт. Энэ хэсгийг хийхийн тулд найруулагч амьтан судлаач нарт хандсан ба баавгай хүн рүү дайрч байгаа аймшигт, бодит хэдэн арван бичлэг үзсэн байна. Ингээд нэгэн бичлэг сонгож авч түүнийг судалж эхэлсэн ба бодит мэт болгохын тулд зураг маань нэг л авалтаар хийгдсэн мэт байх хэрэгтэй (Birdman дээр хэрэглэсэн) ба ингэснээр бодит төдийгүй маш аймшигтай харагдах ёстой байлаа.
Араатны хөдөлгөөн, тэдгээрийг хийх орлон тоглогч нарыг бэлтгэх зэрэг ажилд хэдэн сар зарцуулагдсан ба гартаа баавгайн самар барьсан орлон тоглогч нар Ди Каприог баавгай барих, урах тэр газар нь “урах” ба гол баатар маань дээр нь унах ёстой мод нь резин байх зэрэг ажлууд хийгдсэн байна. Удалгүй зураг авалтын дараа элдэв илүү зүйлсийг арилган орлон тоглогчдын оронд баавгайг орлуулан нэмжээ.
Баавгайтай хэсгээс гадна сүрэг бизоны хөдөлгөөн, гол баатар мориноос унах агшин, унаж буй солир зэргийг хийхэд компьютер графикийн арга ашигласан байна.
Ингээд нэгэн ярихгүй өнгөрч болохгүй хэсэг буюу Ди Каприогийн ард цасан нуранга болох үеийн тухай. Олон хүний бодож байгаа шиг график ашиглаагүй бөгөөд цасан нуранга үүсгэхийн тулд нисдэг тэрэгнээс тэслэх бодис шидэн тэсрэлт хийсэн байна. Мэдээж кино группынханд ийм зураг авах ганцхан боломж буюу цорын ганц дубль байсан ба хамгийн том бэрхшээл нь нисдэг тэрэгт буй хүмүүс, жүжигчин, зураг авалтынхан зэрэг олон хүнийг нэгэн хэмд оруулж бүх зүйл цагтаа болох явдал байв.








이준호
2016/01/31 at 18:43
$아줌마$상대로섹알바하실분$1일수익80만홈피 $ w w w . a x b 7 7 . c o m )
이준호
2016/01/31 at 18:43
$아줌마$상대로섹알바하실분$1일수익80만홈피 $ w w w . a x b 7 7 . c o m )
이준호
2016/01/31 at 18:43
$아줌마$상대로섹알바하실분$1일수익80만홈피 $ w w w . a x b 7 7 . c o m )
Эрдээ Эрдээ
2016/01/31 at 19:29
Өнөөдөр үзлээ. Мундаг кино болсон байна лээ
Эрдээ Эрдээ
2016/01/31 at 19:29
Өнөөдөр үзлээ. Мундаг кино болсон байна лээ
Yo Otgon-Uul
2016/01/31 at 20:22
Dariimaa Baterdene
Yo Otgon-Uul
2016/01/31 at 20:22
Dariimaa Baterdene
Ganbat Batzorig
2016/01/31 at 21:07
Goe2 vneheer goe kino
Ganbat Batzorig
2016/01/31 at 21:07
Goe2 vneheer goe kino
Ganbat Batzorig
2016/01/31 at 21:07
Goe2 vneheer goe kino
Chuka Anuka
2016/01/31 at 21:24
Cool
Chuka Anuka
2016/01/31 at 21:24
Cool
Adiya Suren
2016/01/31 at 22:02
Goe kino bolson ble taalagdsan
Adiya Suren
2016/01/31 at 22:02
Goe kino bolson ble taalagdsan
Adiya Suren
2016/01/31 at 22:02
Goe kino bolson ble taalagdsan
Рада Рознова
2016/02/01 at 00:05
Здравствуйте! Добрые, не равнодушные люди! Я, Рознова Р.М. Прошу Вас о помощи, для моего сына Рознова А.С. 06.07.2010 г.р. У Леши врожденный порок сердца (Стеноз аортального клапана, критический. Двухстворчатый аортальный клапан. Недостаточность митрального клапана 2 степени. Дефект межпредсердечной перегородки). Этот страшный диагноз моему сыну поставили на третьем дне его жизни. Врачи не давали ни каких надежд, что мой сын выживет и будет развиваться как все нормальные дети. Когда Леши исполнилось один месяц, я его повезла на первую операцию, в Новосибирск, в больницу имени Мишалкина. Была очень сложная и трудная операция. Леша долгое время пролежал в рианемации с открытой грудной клеткой. Я каждую минуту молила Бога, чтобы он спас моего сынишку. Не дай бог не однаму родителю пережить такое. Этот страшный диагноз не оставляет нас в покое, он постояно дают о сибе знать. После этой операции, мы с Лешей каждый год ездим на консультацию и реабилитацию в Мишалкина. Вот и в этом году 11.02.15 г. ездили в больницу, состояние у Леши было не стабильное. Врачи обследовали Лешу и сказали, что понабится операция в любое время. Состояние у Леши не стабильное, постояно подерживаем его препоратами и инголятором. Я Вас умоляю пожалуйста помогите, собрать денег на эту операцию для моего сына. Сама операция бесплатная, действует квота, но на риабилитацию и припараты и дорогу нужны деньги. За нахождение мамы в больнице за койку и за содержани нужны деньги.Живем мы в Н.С.О обл. г. Барабинск, я не где не работаю, так как воспитываю троих детей и как Вы понимаете за больным ребенком нужен особый уход. Муж работает в охране, получает 14000 р. плюс я получаю по уходу за детьми. Плюс ковсему этому мы живем на съемной квартире, Вы сами понимаете, что приходится очень тяжело. Я Вас очень прошу, умоляю пожалуйста помогите собрать 140000 р. на последующую операцию для моего сыночка. Вот мой номер телефона, для связи сомной. Все сканы и документы, а так же фото есть на моей страничке. Так же можите писать мне в личку. Пожалуйста, не будьте равнодушными откликнетись на наш зов. Вот риквизиты для осуществления помощи, удобным для Вас способом. Номер карты Сбербанка России-4276440013949208 Карта на имя моего брата Серков А. И на мою нельзя, у меня кредит 4 месяца не плочен и с нее снимают деньги. Яндекс деньги-410011692732614. QIWI кошелек-89139351076. Либо можно на любой из этих номеров БИЛАЙН-89658290407. МТС-89139351076. Есть счет PayPal, или кто может переводом через Western Union. Так уж получилось, что жизнь наших детей зависет от денег, пусть хоть и не всегда но очень часто. Пожалуйста не стесняйтесь малых переводо, эти капли образуют море надежд. Пожалуйсто делайте максимальный репост и добавляйте мою публикацию по группам. Умоляю Вас! Помогите как можете. Вот ссылочка на документы.
https://www.facebook.com/profile.php?id=100009018895575
Рада Рознова
2016/02/01 at 00:05
Здравствуйте! Добрые, не равнодушные люди! Я, Рознова Р.М. Прошу Вас о помощи, для моего сына Рознова А.С. 06.07.2010 г.р. У Леши врожденный порок сердца (Стеноз аортального клапана, критический. Двухстворчатый аортальный клапан. Недостаточность митрального клапана 2 степени. Дефект межпредсердечной перегородки). Этот страшный диагноз моему сыну поставили на третьем дне его жизни. Врачи не давали ни каких надежд, что мой сын выживет и будет развиваться как все нормальные дети. Когда Леши исполнилось один месяц, я его повезла на первую операцию, в Новосибирск, в больницу имени Мишалкина. Была очень сложная и трудная операция. Леша долгое время пролежал в рианемации с открытой грудной клеткой. Я каждую минуту молила Бога, чтобы он спас моего сынишку. Не дай бог не однаму родителю пережить такое. Этот страшный диагноз не оставляет нас в покое, он постояно дают о сибе знать. После этой операции, мы с Лешей каждый год ездим на консультацию и реабилитацию в Мишалкина. Вот и в этом году 11.02.15 г. ездили в больницу, состояние у Леши было не стабильное. Врачи обследовали Лешу и сказали, что понабится операция в любое время. Состояние у Леши не стабильное, постояно подерживаем его препоратами и инголятором. Я Вас умоляю пожалуйста помогите, собрать денег на эту операцию для моего сына. Сама операция бесплатная, действует квота, но на риабилитацию и припараты и дорогу нужны деньги. За нахождение мамы в больнице за койку и за содержани нужны деньги.Живем мы в Н.С.О обл. г. Барабинск, я не где не работаю, так как воспитываю троих детей и как Вы понимаете за больным ребенком нужен особый уход. Муж работает в охране, получает 14000 р. плюс я получаю по уходу за детьми. Плюс ковсему этому мы живем на съемной квартире, Вы сами понимаете, что приходится очень тяжело. Я Вас очень прошу, умоляю пожалуйста помогите собрать 140000 р. на последующую операцию для моего сыночка. Вот мой номер телефона, для связи сомной. Все сканы и документы, а так же фото есть на моей страничке. Так же можите писать мне в личку. Пожалуйста, не будьте равнодушными откликнетись на наш зов. Вот риквизиты для осуществления помощи, удобным для Вас способом. Номер карты Сбербанка России-4276440013949208 Карта на имя моего брата Серков А. И на мою нельзя, у меня кредит 4 месяца не плочен и с нее снимают деньги. Яндекс деньги-410011692732614. QIWI кошелек-89139351076. Либо можно на любой из этих номеров БИЛАЙН-89658290407. МТС-89139351076. Есть счет PayPal, или кто может переводом через Western Union. Так уж получилось, что жизнь наших детей зависет от денег, пусть хоть и не всегда но очень часто. Пожалуйста не стесняйтесь малых переводо, эти капли образуют море надежд. Пожалуйсто делайте максимальный репост и добавляйте мою публикацию по группам. Умоляю Вас! Помогите как можете. Вот ссылочка на документы.
https://www.facebook.com/profile.php?id=100009018895575
oonoo
2016/02/01 at 00:20
huiten gazar haigad bsiin bol mongold irehui de
Түшээт Ханы Зоригт Ван
2016/02/01 at 00:38
нээх нуршуу сонин кино санагдсан.
Түшээт Ханы Зоригт Ван
2016/02/01 at 00:38
нээх нуршуу сонин кино санагдсан.
Зочин
2016/02/01 at 01:33
Сайхан орчуулсан нийтлэл байна. Баярлалаа
zoloo
2016/02/01 at 05:54
di kamprio oskar avsan ymuu?
Ogino Oogii
2016/02/01 at 07:52
Гое кино байна лээ
Ogino Oogii
2016/02/01 at 07:52
Гое кино байна лээ
Naran Erdene
2016/02/01 at 17:14
Мэргэжилийн хүмүүстээ яадгийн гэхээс нээх сонин кино байсан. Уйтгартай
Naran Erdene
2016/02/01 at 17:14
Мэргэжилийн хүмүүстээ яадгийн гэхээс нээх сонин кино байсан. Уйтгартай
Boloroyun Ulziisaihan
2016/02/02 at 00:38
estoi goy kino
zochin
2016/02/02 at 12:03
Goe kino bn lee
mongoo
2016/02/03 at 00:16
Goe kino bolson bainlee iiim ih ajil bolson ymchin oskor avah bailgvi dee
kinochin
2016/02/04 at 15:19
bayralalaaa saikhan medeelel khvrgesend
Зочин
2016/02/11 at 03:18
яг үнэндээ эхлэлийг нь үзээд л бүр уйдчихсан үнэхээр нуршуу