Химийн бодис хэрэглэхгүйгээр гэрээ цэвэрлэх 10 арга

1

Гэрийн эзэгтэйн өдөр тутмын цэвэрлэгээндээ ашигладаг элдэв шингэн болон нунтаг бодис “ашиг тус” үзүүлэхээсээ илүү хор хөнөөл үзүүлэх нь элбэг. Гэсэн хэдий ч эдгээр бодисоос татгалзахад бас бэрх, гэхдээ хэрэглээг нь багасгаж болох талтай.

Иймд айл болгоны гал тогоонд байж байдаг бусад энгийн зүйлсээр гэрээ цэвэрлэх хэд хэдэн аргаас танилцуулахаар бэлдлээ.

Угаалгын өрөөний плита

Химийн бодис хэрэглэхгүйгээр гэрээ цэвэрлэх 10 арга 2

Танд хэрэг болох зүйлс:

  • Устөрөгчийн перекис (манайхан перкс гэдэг) – ¼ стакан
  • Шингэн саван – 1 ц.х
  • Сод – ½ стакан

Ашиглах арга:

  1. Бүх орцоо холино
  2. Цэвэрлэх гэж буй плитаны өнгөн хэсгийг бэлдсэн бодисоо дүрсэн чийгтэй алчуураар арчина. Дараа нь усаар зайлна.
  3. Илүү гүн бохирдол байвал арчаад 10 минут орчим байлгавал бохирдсон гадаргууг цэвэрлэхэд илүү хялбар болно. Цэвэр усаар зайлна, шаардлагатай бол дахин давтаж болно.
  4. Цэвэрлэсэн угаалгын өрөөг илүү удаан цэвэрхэн байлгахын хүсвэл: 1/1 харьцаатай ус, уксус холиод цацдаг саванд хийж долоо хоногтоо 2 удаа цацаарай.

Зуухны тос

Химийн бодис хэрэглэхгүйгээр гэрээ цэвэрлэх 10 арга 3

Танд хэрэг болох зүйл:

  • Хөвөнтэй савх (чих цэвэрлэдэг)
  • Хэрэггүй шүдний сойз
  • Нашатыр-анисийн дусал

Ашиглах арга:

  1. Хөвөнтэй савхаа нашатыр-анисд дүрээд бохирдсон газраа арчина.
  2. Тос зузаан бол шүдний сойз эсвэл аяга таваг угаагчаар үрээрэй. Бээлийн өмсөхөө мартаж болохгүй шүү.

Гал тогооны агаар шүүгч

Химийн бодис хэрэглэхгүйгээр гэрээ цэвэрлэх 10 арга 4

Танд хэрэг болох зүйл:

  • Сод – ½ аяга
  • Нашатыр – ½ стакан

Ашиглах арга:

  1. Том саванд ус хийж буцалгана.
  2. Усан дээрээ содоо цайны халбагаар хийж хутгана.
  3. Агаар шүүгчээ содтой буцалж буй усанд хийхэд тос нь салж эхэлнэ. Хэдэн минутын дараа буцалж буй усаа галаас авна. Агаар шүүгч маш их бохирдсон бол дахин шинэ содтой усанд хийж цэвэрлээрэй.
  4. Хэрвээ тос гүйцэд арилаагүй бол нашатырийн спирт нэмнэ (3,5 л усанд ½ стакан нашатыр байхаар тооцно). Амны хаалт өмсөж цонхоо нээж агаараа солиорой. Нашатырийн спиртийн үнэрт хордох аюултайг анхаар.

Матрас

Химийн бодис хэрэглэхгүйгээр гэрээ цэвэрлэх 10 арга 5

Танд хэрэг болох зүйл:

  • 3%-ийн устөрөгчийн перекис – 235 мл
  • Хүнсний сод – 3 х.х
  • Дусал шингэн саван

Ашиглах арга:

  1. Яг цэвэрлэхийнхээ өмнө бэлдэцээ бэлдэнэ шүү, тэгвэл үр дүн нь илүү байх болно.
  2. Шүршдэг саванд сод болон перекисээ хийж холино. Сод уусмагц шингэн савангаа хийгээрэй.
  3. Саваа сайтар сэгсрээд матрас дээрх толбо дээр цацаад 5-10 минут байлгана. Хурдан хатаахыг хүсвэл агааржуулагч үлээлгэх эсвэл толбо дээр сэнс үлээлгээрэй.
  4. Содны үлдэгдлийг тоос сорогчоор соруулж авна.

Шарах шүүгээ

Химийн бодис хэрэглэхгүйгээр гэрээ цэвэрлэх 10 арга 6

Танд хэрэг болох зүйл:

  • Нашатырийн спирт

Ашиглах арга:

Багахан саванд нашатырийн спиртээ хийгээд шарах шүүгээндээ хийж хонуулна. Өглөө босонгуутаа гал тогооны өрөөндөө агаар оруулж шарах шүүгээг угаана – хананд наалдсан тос амархан сална. Үнэр үлдээлгүй цэвэрлээрэй. Нэг муу тал бий – ууршилт явагдах тул байнга цонхоо нээлттэй байлгаарай, мөн бээлий өмсөхөө мартаж болохгүй.

Ус буцалгагч

Химийн бодис хэрэглэхгүйгээр гэрээ цэвэрлэх 10 арга 7

Танд хэрэг болох зүйл:

  • Уксус

Ашиглах арга:

Ус буцалгагчийн зэв, цагааныг арилгахын тулд уксустай ус (1/2 харьцаатай байхаар) хийж ус буцалгагчийн хоолойг бөглөн буцалгана. Дараа нь цэвэр усаар сайтар зайлна.

Хоолны сав суулга

Химийн бодис хэрэглэхгүйгээр гэрээ цэвэрлэх 10 арга 8

Танд хэрэг болох зүйл:

  • Хуурай гич
  • Сод

Ашиглах арга:

1/3 харьцаатай сод, хуурай гич бол хоолны сав суулга цэвэрлэх хамгийн шилдэг арга. Хуурай бодисуудаа холиод савны гадаргуун дээр цацаарай. Ашиглахгүй болсон нунтаг бодис хийдэг саванд хийж хадгалж болно.

Суултуур

Химийн бодис хэрэглэхгүйгээр гэрээ цэвэрлэх 10 арга 9

Танд хэрэг болох зүйл:

  • Уксус

Ашиглах арга:

Суултуурыг цэвэрлэхдээ цэвэр уксус ашиглана. Гялалзуулахаас гадна ариутгалын шилдэг бодис юм шүү.

Даавуун бүрээстэй буйдан

Химийн бодис хэрэглэхгүйгээр гэрээ цэвэрлэх 10 арга 10

Танд хэрэг болох зүйл:

  • Тоос арчдаг алчуур
  • Сойз
  • Изопропиловийн спирт
  • Сод

Ашиглах арга:

Алчууранд багахан хэмжээний спирт шингээж бохирдсон газраа үрж арчина. Сойзоор буйдангийн даавууны ширхэгийг дагуулж сойздоно. Эвгүй үнэрийг дарахын тулд багахан сод цацаарай.

Хөргөгч

Химийн бодис хэрэглэхгүйгээр гэрээ цэвэрлэх 10 арга 11

Танд хэрэг болох зүйл:

  • Сод

Ашиглах арга:

1 л усанд 2 х.х сод уусгаад хөргөгчний бүх гадаргууг усаараа угаана.

Хөргөгчний эвгүй үнэрээс салахын тулд тусгай бодис худалдаж авах хэрэггүй. Эвгүй үнэрийг бидний өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг зүйлс арилгах чадвартай:

  • Зүсэм хар талх
  • Аяга содтой ус
  • Хэрчим нимбэг
  • Нүүрс /хар нүүрс эм буюу активированны уголь/

 

6
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *