Дундаж орлоготой хүн жилд 9,5 л спирт уудаг гэсэн статистик тооцоо байдаг, үүнд итгэх эсэх нь таны хэрэг. Энэ хүнийг арxичин гэхгүй – найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх дуртай сонирхогч гэнэ, түүний хэрэглээ хатуу эсвэл хатуу биш ч байж болно. Ажлын долоо хоногийн турш биеэ суллаж амрах хэрэгтэй – багахан, унтахаасаа өмнө бараг л ганц хундага төдий улаан дaрс байхад л хангалттай. Амархан нойрсож, стресс тайлна. Хэрвээ энэ хүн 28 хоногийн турш огт арxи уухгүй бол бие махбодид нь ямар өөрчлөлт гарах вэ?
Спиртгүйгээр 4 долоо хоног явахад эрүүл мэндэд үнэхээр эерэг өөрчлөлт гарах уу? Үүнийг мэдэхийг үнэхээр хүсэж байгаа хүмүүст эртхэн дуулгахад: өөрчлөлт гарна, тэр ч бүү хэл мэдэгдэхүйц өөрчлөлтүүд бий.
Эхний долоо хоног
- Хоол идэх дуршил нэмэгдэж байгаа мэт санагдана. Үнэн хэрэгтээ хүн арxи уухаар илүү их хоол идэхэд хүргэдэг. Харин спиртийн төрлийн ундаанаас эрс татгалзахад хүн сэтгэл зүйн хувьд хоосон ходоодоо дүүргэх хүсэл тээж явна. Мэдээж хоолоор дүүргэх хүсэлтэй. Энэ “хоосон хүсэл”-ийг жимсний шүүс эсвэл жимсээр дарах бүрэн боломжтой.
- Амттан идэх дур хүсэл улам нэмэгдэнэ. Арxи, ялангуяа хатуу арxи цусан дахь сахарын хэмжээг эрс нэмэгдүүлдэг. Спирт хүн болгонд өөр өөрөөр үйлчилдгийг гэхдээ мартаж болохгүй: зарим нэгнийх нь хувьд цусан дахь сахарын хэмжээ улам багасахад хүргэдэг ажээ. Чихрийн шижинтэй хүмүүст зориулсан коктейлд дурлагчид ялангуяа маш их анхаарах хэрэгтэй.
- Нойрны асуудал. Нойргүйдлээс зайлсхийхийн тулд орондоо хэвтэхээсээ өмнө ганц хундага татдаг зуршилтай хүмүүст илүү хамааралтай. Арxи хурдан нойрсоход л тусалдаг, харин нойрны чанарт муугаар нөлөөлнө. Цаашлаад нэг хундага татаад унтдаг байсан бол нойрсуулах эмийн тунд дасан зохицож хэмжээг нь ихэсгэхээс өөр аргагүйд хүрнэ, тэгээд ч нойрны чанар улам л муудаж бараг унтахаа больж эхэлдэг. Мөн шөнийн хар дарсан зүүднээс салахгүй.
- Зарим нэг тохиолдолд толгой байнга өвдөж эхэлнэ, энэ нь арxины нөлөөнд таны бие махбодь өвчин тусаж байгаагийн шинж болж өгнө. Магадгүй элэгний үйл ажиллагаа доголдоно, цусны даралт ихэснэ эсвэл дааврын тэнцвэрт байдал алдагдаж дутагдалд орно (арxи байнга хэрэглэдэг хүний өвчин мэдрэх мэдрэмж нь илүү өндөр байдаг).
2 дахь долоо хоног
- Элэг нөхөн сэргэнэ. Спиртийн төрлийн ундаа тогтмол хэрэглэдэг хүний элэгний эс аажим үхжиж байдаг, үхэжсэн эд эс дээр шарх үүснэ. Уг эрхтэн нөхөн төлжих чадвартай хэдий ч маш удаан хугацаа шаарддаг. Нөлөө нь шууд л мэдрэгдэх юм: хүн хэдий хэр бага ууж байсан, төдий чинээ нөхөн төлжилт хурдан явагдана.
- Бас нэгэн эерэг тал гэвэл (эмэгтэйчүүдэд илүү хамааралтай) арьсны өнгө өөрчлөгдөж сайжирна. Спиртийн төрлийн ундаа судас агшааж цусан хангамжийг багасгана, энэ нь арьс хүчилтөрөгчийн дутагдалд ороход хүргэдэг. Үр дагавар нь юу вэ гэхээр арьс хуурайших, пигментийн толбо үүсэх, эрт хөгширч үрчийнэ.
- Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжирна. Арxи нь ходоодны шүүсэнд агуулагдах давсны хүчлийн ялгаруулалтыг эрчимжүүлдэг. Өөрөөр хэлбэл ходоод өөрийгөө аажим “идэж” байгаа хэрэг. Чухам энэ л арxи уусан үед хоолны дуршил нэмэгдүүлэхэд нөлөөлдөг хүчин зүйл болдог юм шүү дээ.
- Сoгтууруулах төрлийн ундаанаас татгалзаад 2 долоо хоног болж чадсан хүмүүс найз нөхөдтэйгөө (мэдээж арxи уух сонирхолтой ) уулзахаас зайлсхийж эхэлдэг болохыг туршилтаар баталжээ. Хүн эхний өдрүүдэд арxинаас гарах хоосон хүсэл л байх бол хэсэг хугацааны дараа өөрийн хүчинд итгэх эр зоригтой болж эхэлдэг байна.
3 дахь долоо хоног
- 3 дахь долоо хоногоос наргиан цэнгээний үр дагавар нүүрнээс арилж эхэлнэ – нүдний доорх унжсан уут, хөхрөлт, нүүрний хаван арилна. Бие махбодид шингэний илүүдэл байхгүй болсон буюу шингэн хуримтлагдахгүй шээсээр дамжин гадагшилж бие эрүүлжиж байгаагийн шинж тэмдэг юм.
- Өглөө хөнгөн сэрэх болно. Хүн хөнгөхөн халсан байсан ч хамаагүй нойрны эхний шатнаас эхлээд шууд гүн нойр руу шилждэг, энэ хооронд хөнгөн нойрны үе шатыг шууд алгасдаг байна. Цусан дахь спиртийн хэмжээ багасаад ирэхээр нойр нь сэргэг болж эхэлнэ. Ингээд л амраагүй юм шиг ядарсан хүн өглөө сэрж чадахгүй.
- Арxинаас болоод шүлс ялгаруулалт багасдаг, шүлс нь шүдний эрүүл байдлыг хангаж өгөх орчин болно. Мэдээж үүнтэй уялдаад арxи хэрэглэхгүй бол шүд цоорох эрсдэл эрс багасна, харин шүдний эмаль улам бэхжинэ.
- Арxи нь мөн амтлах мэдрэмжид сөргөөр нөлөөлдөг, мөн үнэрлэх эрхтэнд ч нөлөөлдөг талтай. Арxинаас татгалзсанаар амтлах болон үнэрлэх мэдрэмж сэргэнэ.
4 дэх долоо хоног
- Илүүдэл жинтэй болж ирэхээр булчингийн масс тэр хэмжээгээр багасдаг. Гэхдээ энэ үзүүлэлт тухайн хүний онцлогоос хамаарна: сард дунджаар 3-4 кг. Хүн хэдий хэр эрүүл саруул амьдралын хэв маяг сонгоно төдий чинээ илүүдэл жингээсээ салж чадна.
- Сoгтууруулах төрлийн ундаа цусны даралт ихэсгэдэг. Хэрвээ байнга арxи уудаг бол архаг цусны даралттай болно гэсэн үг. Огт арxи хэрэглэдэггүй хүмүүс ийм өвчнөөр шаналах нь үгүй. Мөн үүнээс гадна зүрх-судасны системийн өвчнөөр өвчлөх эрсдэл багасах бөгөөд зүрхний цохилт хэвийн хэмжээндээ байх болно.
220 хоног арxи хэрэглээгүй хүнд нэг иймэрхүү жишээний өөрчлөлт ордог байна.
- Нүүрний арьс болон биеийн арьс хамаагүй илүү цэвэрхэн болно. Батга гарах, үрэвсэх нь багасна. Үндсэндээ бие махбодийн усны түвшин хэвийн хэмжээндээ орж цусны эргэлт сайжирна. Нүүрний арьсны өнгө жигдэрнэ, пигментийн толбууд аажим арилна.
- Хүний сэтгэн бодох чадвар сайжирч хөдөлмөрийн чадвар нь нэмэгддэг. Арxины тархинд үзүүлэх нөлөө – өнөөгийн байдлаар хамгийн бага судлагдсан зүйл болов уу. Гэсэн хэдий ч хийгдээд байгаа судалгаанаас харахад: спиртийн төрлийн ундааг хэдий системтэйгээр хэрэглэхэд ч гэсэн тархи хавагнах, тархины судас бүдүүрэх, хүчилтөрөгчийн дутагдлаас болж тархины эд эс үхэж байгааг тогтоожээ. Эдгээр өөрчлөлт нь таагүй бөгөөд аажим зогсолтгүй явагддаг байна.
Та өөрийгөө ийм челленжээр сорьж эрүүл мэндээ ажиглах хүсэл төрөв үү? Эсвэл та арxи огт хэрэглэдэггүй хүний нэг үү?
Ochiroo Ochirjargal
2019/02/27 at 15:10
Bie mah bodi nehej ehlene hahah
Tursaihan Nyamdorj
2019/02/27 at 15:16
Г. Оргио and ungu orohni bnshdee hha shuud 22nasandaa butsaj ochih ni bnahd
Ochiro Vol
2019/02/27 at 15:21
Мэншн хийчүүл яг алуулнадаа
Mc Temujin
2019/02/27 at 15:25
Мөнхболд Цэрэнбат Ц. Аззаяа
Гантөмөр Адъяа
2019/02/27 at 15:34
Ulzii Ulzii
Э. Баясаа
2019/02/27 at 15:47
Рагчаа Базар хэлээл бгашүү ??
Ууганцэцэг Л.
2019/02/27 at 16:10
Томоо Томоо
Tsogt Khan
2019/02/27 at 16:15
Эхнийх нь зураг 28 хоног уугаагүй байхаа.
Bobby Bobb
2019/02/27 at 16:24
Xa xa xa yag tim bna hugshuun
Wake Up
2019/02/27 at 16:34
Tsogo Nx Kotunz Kot
Enebish Oyuntulkhuur
2019/02/27 at 16:52
….
Her Ry
2019/02/27 at 16:53
Zolboo Odtsetseg
Ochbileg Spark
2019/02/27 at 17:06
Margad Gankhuyag hha
Sunny Sunny
2019/02/27 at 17:08
зөөз??
Otgoo Naranbaatar
2019/02/27 at 17:18
Энхбаяр Мэндбаяр whahaha
Зуундарь Б'
2019/02/27 at 17:40
Э.Батжаргал Баадка Ochiroo Ochiroo Sainbileg Tovuubayar ???
Punaa Puntsagaa
2019/02/27 at 17:59
Бат Эрдэнэ gj bn shuu
Baagii Tsog
2019/02/27 at 18:01
Ganchimeg Anxerdem tesmbihneee andaaa
Oyundari Daria
2019/02/27 at 20:08
Zoozii Urtnasan minii nz hicheegeerei ????
Э. Тэгшжаргал
2019/02/27 at 20:14
Chingis Bogd Dunjingarav
Jargal Bat
2019/02/27 at 22:10
Kkk, kkkk. Ai huurhii gej 28 honog uuhgui bol tsaashdaa uuhaargui l bolno l doo
Otgonsuvd Otgoo
2019/02/27 at 22:49
Shaal hud harinch bie mahbodi neheed nvvr amaar yum garaad bdin bna
Baterdene Adiyahvv Adiya
2019/02/27 at 23:53
ene ghder vsee zasal nvvre ugaagaad sahlaa zastsiin bishvv hh
Bella Unuu
2019/02/28 at 07:44
Hud2