Хэдэн өдрийн турш усанд орж амжаагүй бол дараах 10 аргын тусламжтай биенээсээ сайхан үнэр гаргах боломжтой!

2

Шүршүүрт орох нь бидэнд цэвэрхэн байх, хамгаалалт болоход тусалдаг. Гэсэн хэдий ч бидэнд шүршүүрт орох цаг зав гарахгүй байх үе тохиолддог. Жишээлбэл аяллаар явах. Гэхдээ зарим нэг зуршлыг өөртөө хэвшүүлж, таагүй үнэр гарахаас сэргийлэх бүрэн боломжтой байдаг.

Бид та бүхэнд шүршүүрт орох ямар ч завгүй байх үед биенээсээ сайхан үнэр гаргахад туслах 10 аргыг хүргэж байна.

1. Биений тос хэрэглэх

Дээрх нөхцөлд анхилуун үнэртэй биеийн тосыг шүршиж хэрэглэж болно. Учир нь биений тосны үнэр арьсанд удаан хугацаагаар байдаг. Мөн та үргэлж гоё тансаг үнэртэй, илүү байгалийн гаралтай үнэр агуулсан тосыг сонгож болох ба өдрийн турш тосноос биедээ шүршиж хэрэглэнэ.

 

2. Нярайн сальфетка хэрэглэх

Нярайн сальфетка зарим тохиолдолд таныг цэвэрхэн юм шиг мэдрэмж төрүүлэх сайн сонголтуудын нэг юм. Таагүй үнэр гарахад хүргэдэг бактериудыг устгана.

 

3. Олон давхарга бүхий үнэр дарагч хэрэглэх

Үнэр дарагч хэрэглэснээр хөлсний үнэрийг байхгүй болгоно. Олон давхар түрхэх нь төдий чинээ үр дүнтэй ба бактерийг устгах ач тустай юм.

 

4. Дотуур хувцсаа солих

Нууц хэсгүүддээ та илүү их хөлөрсөн бол, тухайн хэсгүүд дулаанаа хадгалсаар байдаг. Дотуур хувцсаа солих нь хөлрөлтөөс үүсэх эвгүй үнэрийг арилгана.

 

5. Оймсоо солих

Таны хөл бол биеийн хамгийн их хөлөрдөг хэсгүүдийн нэг ба үр дүнд нь таагүй үнэр гардаг байна. Оймсоо тогтмол солих нь таагүй үнэрийг багасгана. Мөн оймсон дотроо нунтаг тальк цацах нь илүү дээр санаа юм.

 

6. Сармис, сонгино болон халуун ногоотой хоолноос татгалзах

Бидний идэж байгаа хоол хүнс биеэс таагүй үнэр гарахад шууд нөлөөлөх боломжтой байдаг. Энэ нөхцөлд хүнсний ногоо болон жимс жимсгэнэ идээрэй.

 

7. Бариу хувцаснаас татгалзах

Бариу хувцаснууд биеийн хэд хэдэн хэсгүүдийг дулаан байлгаснаас болж хөлрөхөд хүргэж, улмаар таагүй үнэр гаргадаг. Сул загвартай хувцас таниас таагүй үнэр гарахаас сэргийлнэ.

 

8. Хуурай шампунь хэрэглэх

Хуурай шампунь таны үсийг сэргээж, тослогтохоос сэргийлэх ач тустай. Үсийг угаасан юм шиг харагдуулж, таагүй үнэр гаргахгүй ба илүү намирсан болгоно.

 

9. Толгойн алчуур болон боолт зүүх

Хуурай шампунь дууссан үед та үргэлж зузаан толгойн алчуур болон үсний боолт хэрэглэж, үсэндээ анхаарал тавьж болно. Үсээ загварлаг алчуур, боолтоор ороох эсвэл боосноор үснээс таагүй үнэр гарахгүй.

 

10. Арьсаа чийгшүүлэх

Өөрийгөө чийгшүүлснээр сайхан үнэр биенээсээ гаргахад тусалдаг. Та их хэмжээний ус уух хэрэгтэй ба мөн биеийн тосыг арьсаа чийгшүүлэх зорилгоор хэрэглээрэй.

Та эдгээрээс өөр шүршүүрт ороогүй ч гэсэн биенээс гоё сайхан үнэр гарахад туслах аргуудыг мэдэх үү? Тийм бол бидэнтэй хуваалцаарай.

10
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *